С.Батболд: Амьдрах орчноо сайжруулах санаачлагыг үргэлж дэмжинэ

2018-08-31
Нийтэлсэн: Админ
 1 мин
Нийслэлийн Засаг дарга С.Батболд зарим дүүргийн жишиг гудамж, жишиг айл өрхийн тохижилтын ажилтай танилцлаа. “Иргэдийн оролцоотой амьдрах орчныг сайжруулах жил”-ийн хүрээнд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас “Манай хороо-Миний гудамж” аяныг зарлаад байгаа. Энэ хүрээнд Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо Дарь-Эхийн 35 дугаар жишиг гудамжны айл өрхүүд гудамж талбай, өөрсдийн эзэмшлийн хашааг хэрхэн тохижуулсан байгаатай танилцсан юм. Тус гудамжинд ухаалаг худаг суурилуулсан бөгөөд иргэд тухлах сандал, хогийн сав зэргийг байрлуулжээ. Энэ хэсгийн айл өрхүүд дээд тал нь 50 жил тухайн газартаа амьдарч байгаа бөгөөд хашаандаа байгаа мод бутыг мөн арчилж ургуулдаг тухайгаа ярьж байлаа. Мөн иргэд хашаандаа олон төрлийн мод, цэцэг тарих зэргээр орчноо улам илүү тохижуулах хүсэлтэй байгаагаа хотын даргад дуулгаж байлаа. Дүүргийн зүгээс гудамжны шороон замыг жил бүр хусаж, тэгшилж өгдөг. Мөн “Дүүргийн хөгжлийн төв”-өөр дамжуулан жилд 200 орчим сая төгрөгөөр иргэдийн төслүүдийг санхүүжүүлдэг. Иргэд төслийн хүрээнд 10 хүртэлх сая төгрөгийг авч гудамж талбай, амьдрах орчноо сайжруулж байна. Баянзүрх дүүрэгт энэ мэтчилэн тохижуулсан жишиг болсон 20 гудамж бий.   “АВТО ШИЛ” ХХК ХАШААНДАА 30 САЯ ТӨГРӨГӨӨР ТОХИЖИЛТ ХИЙЖЭЭ   Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулдаг “Авто шил” ХХК байгууллагынхаа тохижилтыг хэрхэн хийж орчноо тохижуулсныг нийслэлийн Засаг даргаар ахлуулсан баг очиж танилцлаа. Тус компани 2005 онд байгуулагдсан бөгөөд авто машины бүх төрлийн шил үйлдвэрлэдэг дотоодын компани юм. Байгууллагынхаа орчныг 2010 оноос эхлэн тохижуулж эхэлсэн байна. “Манай хороо-Миний гудамж” аяны хүрээнд 30 гаруй сая төгрөгийн тохижилтын ажлыг хийжээ. Хашаандаа 1000 гаруй цэцэг тарьж, 300 гаруй мод ургуулжээ. Мөн 300-400 м/кв тал­байг зүлэгжүүлсэн байна. Мөн агаарын бохирдлыг бууруулах үүднээс ажлын байруудаа цахилгаанаар халаах шийдлийг сонгожээ. Хөрсний бохирдлоос хамгаалах зорилгоор жорлонгийн асуудлыг шинэ технологиор шийджээ.   С.Батболд: 200 АЙЛ НЭГДЭЭД ДУНДАА ДЭД БҮТЦИЙН ТӨВТЭЙ БОЛОХ БОЛОМЖТОЙ   Иргэд өөрийн эзэмшлийн хашаагаа хэрхэн тохижуулж, бусдад үлгэр жишээ жишиг болж амьдарч буй нэг жишээ болсон Сонгинохайрхан дүүргийн иргэн Ц.Цогт-Очирын гэрт нийслэлийн Засаг даргаар ахлуулсан ажлын хэсэг зочиллоо. Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороонд 15 жил гаруй суурьшин амьдарч буй энэ өрх хашааныхаа ногоон байгууламж тохижилтын ажлыг зураг гарган төлөвлөжээ. Энэ жилийн аяны хүрээнд 12 сая төгрөгөөр усан оргилуур, баримал тавьж зүлэгжүүлжээ. Хашаандаа шар хуайс, голт бор, сарнай зэрэг 14 төрлийн мод, чацаргана, үхрийн нүд, мойл зэрэг 6 төрлийн жимсний мод, цэцэгт ургамал тарьсан байна. Мөн бусад айл өрхүүдэд үлгэр жишээ болохоор ахуйн хогоо ангилан ялгаж хаяж байгаа гэж Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хорооны иргэн А.Навчаа ярилаа. Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо 2480 гаруй өрхтэй, 11524 мянган хүн амтай гэр хорооллын хороо юм. Тус хороонд “Манай хороо-Миний гудамж” аяны хүрээнд 320 өрх айл хашаагаа тохижуулж, мод зүлэг тарьжээ. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Нийслэл хотын иргэдийн 48 гаруй хувь нь гэр хороололд амьдарч байна. Иргэдийг орон сууцжуулах бодлого явагдаж байгаа боловч гэр хорооллын айл өрхүүдийн амьдрах орчныг сайжруулах ажил мөн бодлогын чанартай хэрэгжиж байна. Иргэдийн дунд судалгаа явуулахад 60 орчим хувь нь амьдарч байгаа газартаа орчноо бүрдүүлж, тав тухтай амьдрах хүсэлтэй байгаа юм. Тиймээс бид амьдрах орчныг сайжруулах, иргэдийн санал санаачлагыг дэмжих үүднээс “Манай хороо – Миний гудамж” хөтөлбөрийг санаачлан болзолт уралдаан зарласан. Иргэдийн санал, санаачлага өндөр, идэвх сайтай байна. Иргэд өөрсдийн амьдрах орчин нөхцөлдөө анхаардаг болсон нь харагдаж байна. Мөн худаг ус гаргах, үр үрсэлгээ авах, мод зүлэг тарих гэх мэтчилэн боломж нөхцөл хөгжсөн нь нөлөөлж байна. Аянд оролцож байгаа айл өрхүүдтэй уулзаж, зураг авч, дүрс бичлэг хийж тэргүүний туршлага болгон нэвтрүүлнэ. Агаар, хөрсний бохирдлыг бууруулахаар хэд хэдэн ажил хэрэгжиж байна. Иргэдийн газрыг үнэлгээг дээшлүүлж газрын сан байгуулж байгаа. Хүсвэл иргэд өөрсдийн эзэмшлийн газраа үнэлүүлж орон сууцны урьдчилгаа болгож болно. Мөн дэд бүтцийн төв барих газруудыг тодорхойлж 50 төв байгуулахаар болоод байна. Иргэд санаачлага, хөрөнгө санхүүгээр нэгдвэл 200 айл өрхийн дунд нэг дэд бүтцийн төв байгуулах боломжтой. Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороонд хамгийн эхний дэд бүтцийн төв баригдаж байна. Нийслэл хотын зүгээс амьдрах орчноо сайжруулах санал санаачлагыг үргэлж дэмжиж ажиллана” гэлээ.   ХОГИЙН ЦЭГ БАЙСАН “НОГООН НУУР” ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН, УСАН ПАРК БОЛЖЭЭ   Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороонд “Ногоон нуур” цэцэрлэгт хүрээлэн, усан парк бий болжээ. Хуучин хогийн цэг байсан энэ газрыг иргэн С.Өлзийтогтох өөрийн хөрөнгөөр засаж тохижуулж, цэцэрлэгт хүрээлэн гэж нэрлэгдэх хүртэл бүхий л тохижилтын ажлыг хийжээ. БНСУ-д ажиллаж амьдарч байсан тэрээр эх орондоо ирээд өөрийн санаачлагаар энэ ажлыг эхлүүлж байжээ. Айл өрхөөс газрыг нь авч нуурын баруун талд авто зогсоол шийдсэн байна. 2014 онд Чингэлтэй дүүргээс тохижилтын ажлыг дэмжиж 10 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ. Ногоон нуур орчмын энэ хэсэг газар хад чулуу ихтэй, хүүхдэд аюултай орчин байсныг тохижуулж хашаа хатгаж, гэрэлтүүлэг, камер суурилуулжээ. Улаанбаатар хот, Богд уул бүтнээрээ харагдах хэсэгт тавцан зассан бөгөөд жуулчид сүүлийн үед ихээр ирэх болсон гэнэ. Ногоон нуурын орчимд 400 орчим мод, бут, сөөг ургаж байна. Зундаа усан парк, өвөлдөө мөсөн гулгуурын талбай болгон хүүхэд багачуудад үйлчилдэг. Ойр хавийн айл өрхийн 2 хүнийг авч өвөлдөө мөсөн гулгуурын талбайд ажиллуулдаг байна. Усан завинд сургуулийн насны хүүхэд, том хүн нэг цагийн 4000 төгрөгийн төлбөртэй сууж болно. Цэцэрлэгт хүрээлэнг түшиглэн сургалтын төв байгуулж, англи хэл болон өөр олон төрлийн сургалт явуулах бодолтой байгаагаа Чингэлтэй дүүргийн иргэн С.Өлзийтогтох ярилаа. Энэхүү тохижилтыг 70 гаруй сая төгрөгөөр хийжээ. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Хувь хүн өөрийн боломж бололцоогоор энэ орчмын газрыг тохижуулжээ. Энэ орчимд амьдардаг хүүхдүүд цугладаг учир аялал зугаалгын бүс болгож болох юм. Нийслэл хотын зүгээс Ерөнхий төлөвлөгөөний газартай ярьж илүү мэргэжлийн төлөвлөлт хийх талаас нь мэргэжлийн туслалцаа үзүүлнэ. Ногоон нуур орчмын газар өвөрмөц тогтоцтой, хүүхэд тоглоход хад чулуу нурах эрсдэлтэй учир энэ талын зөвлөгөө тусламж чухал юм. Иргэн зөвшөөрвөл нийслэлээс тохижилтын ажилд нь хөрөнгө оруулалт хийж хувийн хэвшил, төр хамтарсан олон нийтэд нээлттэй, аюулгүй орчинтой цэцэрлэгт хүрээлэн бий болгож болох юм” гэж ярилаа. “Манай хороо -Миний гудамж” аян энэ оны 10 дугаар сард нэгдсэн дүнгээ гаргана. Шилдэг дүүрэг, Шилдэг байгууллага, аж ахуй нэгж, Шилдэг тохижилттой хороо, Шилдэг тохижилттой гэр хорооллын өрх зэрэг төрлөөр шалгаруулах юм гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
“Дулаанбаатар” аян 2028 он хүртэл үргэлжилнэ

Манай улсад тулгамддаг томоохон асуудал бол  агаарын бохирдол. Олон жилийн ху

9 цаг 54 мин
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм

Наадам дөхлөө. Наадмын маргааш намар болно. Намрыг залгаад өвөл ирнэ. Ердөө дөрвөн

9 цаг 54 мин
Гаднаас эдийн засгаа чангалуулаад, дотроо бүсээ чангалаад…

Г.Занданшатарын Засгийн газрын анхны хуралдаанаас “...Эдийн засгийн хүндрэли

9 цаг 54 мин
О.Батнайрамдал: Оюу толгойн далд уурхайн асуудлаар Рио Тинто АНУ-ын санд 138.75 сая доллар төлөхөөр тохирч байна

УИХ-ын гишүүн О.Батнайрамдалтай Оюу толгойг тойрсон асуудлаар өмнө нь хоёр ч

9 цаг 54 мин
"ДЦС-3"-т Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч томилон ажиллуулна

"ДЦС-3"-т Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч томилон ажиллуулна

23 цаг 52 мин
Н.Номтойбаяр: Засгийн газрын бүрэлдэхүүн надад таалагдаагүй учраас татгалзсан

Н.Номтойбаяр: Засгийн газрын бүрэлдэхүүн надад таалагдаагүй учраас татгалзсан

23 цаг 56 мин
Ерөнхий сайд Г.Занданшатарт Үндсэн хуулиа биелүүлэх шаардлага хүргүүллээ

Ерөнхий сайд Г.Занданшатарт Үндсэн хуулиа биелүүлэх шаардлага хүргүүллээ

Өчигдөр 15 цаг 05 мин
Г.Занданшатарын танхим анхны хуралдаанаа хийлээ

Ерөнхий сайд Г.Занданшатар танхимын сайд нараа УИХ-д танилцуулан томилсон

Өчигдөр 06 цаг 00 мин
“...Ардчилал” хэмээн дуугарах АН-ын “зургаан заан”

Дээхнэ, 20-иод жилийн өмнө Төрийн наадмын дэвжээ, Монгол бөхийн өргөөг эзэгнэсэн зу

Өчигдөр 06 цаг 00 мин
МҮЭ-ийн холбооны гишүүд МҮЭ-ийн холбооны их хурлыг эсэргүүцэж, шаардлага хүргүүллээ

МҮЭ-ийн холбооны гишүүд МҮЭ-ийн холбооны их хурлыг эсэргүүцэж, шаардлага хүргүүллээ

Уржигдар 17 цаг 12 мин