Л.Энхболд: “Эрдэнэс Тавантолгой”-н талбайгаас ард түмний 60 тэрбум төгрөгийг хулгайлсан нь нотлогдлоо

2018-08-31
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.УЯНГА Өмнөговь аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Л.Энхболд “Эрдэнэс Тавантолгой” компанийн лицензтэй талбайгаас 268 мянган тонн нүүрс хяналтгүйгээр хилээр гарсан талаар өнгөрсөн дөрөвдүгээр сард мэдээлэл хийж байв. Тухайн үед Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын газраас “Эрдэнэс Тавантолгой”-н лицензтэй талбайгаас 268 мянган тонн нүүрсийг орон нутгийн Тавантолгой давж олборлосон байна гэдгийг баталгаажуулсан байсан” гэж мэдээлсэн.  Тиймээс мөргөцөг буюу 268 мянган тонн нүүрсийг хэн авсан, мөнгө нь хаашаа орсныг тогтоохын тулд хууль хяналтын байгууллагад хандаж буйгаа мэдэгдсэн юм. Тэрээр “Монголын эдийн засгийн аюулгүй байдалд нөлөөлж эхэлж байна. Уул уурхай нүүрс дагасан маш том мафийн бүлэглэл бий болсон. Монголын ард түмний өмч болсон газар доорх баялгийг нийлж цөлмөдөг, олон жил бугшсан нам дамжсан бүлэглэл бий болсон байна.Монголоос үнэгүй гаргаад гадаадад хэн нэгэн оффшорчны дансанд орчихсон байх вий гэсэн хардлага байна” гэж байв. Тэгвэл УИХ-ын гишүүн Л.Энхболд “Эрдэнэс Тавантолгой” компанийн лицензтэй талбайгаас их хэмжээний нүүрс алдагдсан  мэдээл­лийг хил, гааль зэрэг холбогдох байгууллагууд нотолсон талаар өчигдөр дахин хэвлэлийнхэнд хандлаа. Энэ үеэр “Эрдэнэс Тавантолгой” компанийн талбайгаас 340 мянган тонн буюу 60 тэрбум төгрөгтэй дүйцэхүйц нүүрс алдагдсан мэдээллийг тодруулав. УИХ-ын гишүүн  Л.Энхболд “Өнгөрсөн долоо хоногийн гурав дахь өдрийн Засгийн газрын хуралдаанаар “Эрдэнэс-Тавантолгой” компанийн лицензтэй талбайгаас нүүрс алдагдсан асуудлыг  ярьсан. Материалаа дөнгөж сая гар дээрээ авлаа. Танилцуулгад маш олон ноцтой асуудал дурдагдсан. Эх үүсвэргүй нүүрс гаргасан “Тавантолгой транс” компанийн санхүүгийн зарим баримтыг шалгая гэхээр үерт явсан гэдэг тайлбар өгдөг. Монголын ард түмнийг нэг аж ахуйн нэгж доромжилж болохгүй. Магадгүй Эрдэнэтийн 49, 51 хувь “60 тэрбум”, Монголбанктай холбоотой асуудал иймэрхүү халхавчилсан маягаар явдаг юм биш биз гэх хардлага төрүүлж байна. Орон нутгийн  өмчит “Тавантолгой” компани зургаан жил уулын төлөвлөгөөгүй явсан байхад Ашигт малтмалын газар юу хийж байсан юм бэ. Байгаль орчны менежментийн нарийвчилсан төлөвлө­гөө батлуулаагүй бай­хад холбогдох яам, байгуул­лагууд юу хийж байв гэдгийг ярьж, тө­рийн байгууллагуудыг зарчим­тай ажиллуулах ёстой. Гаалийн ерөнхий газар шалгалтын дүгнэлтдээ эх үүсвэргүйгээр 390 мянган тонн нүүрсийг “Тавантолгой транс” компани хил гаргасан байна гэсэн. Эх үүсвэргүй гэдэг нь хаанаас авсан нь тогтоогдоогүй гэсэн үг. Гэтэл нүүрс алдагдсан газар бас бий болсон. “Эрдэнэс Тавантолгой”-н лицензтэй талбайгаас 268 мянган тонн алдагдсан байна гэдгийг би өмнө нь зарласан. Тэр нь “Эрдэнэс Тавантолгой” болон орон нутгийн “Таван толгой” компанийн инженерүүд хамтарч маркшейдерийн хэмжилт хийж гаргасан хэмжээ. Харин өнөөдөр Мэргэжлийн хяналтын байгууллагын хөнд­лөн­гийн маркшейдеруудын хэмжилтээр 340 мянган тонн нүүрс “Эрдэнэс Тавантолгой”-н лицензтэй талбайгаас алга болсон нь тогтоогдлоо. Тиймээс Монголын ард түмний өмчийг эргүүлж олох, гэм буруутай этгээдүүдийг хууль хяналтын байгууллага эцэслэн тогтоох ёстой. Буруутай эздээр хохирлыг нөхөн төлүүлэх ёстой. 340 мянган тонн нүүрс гэдэг бол 25 сая ам.доллар буюу 60 тэрбум төгрөг. Өөрөөр хэлбэл, ийм хэмжээний өмч ард түмний халааснаас алга болжээ. Орон нутгийн Тавантолгойн компаниас 206 компани гэрээгээр нүүрс дамжуулан борлуулдаг юм байна. Үүнээс ганц “Тавантолгой транс” гэдэг компани 390 мянган тонн нүүрсийг эх үүсвэргүйгээр хил гаргасан. Өөрөөр хэлбэл, аль нэгэн аж ахуйн нэгжээс худалдаж авсан гэсэн санхүүгийн баримт байхгүй гэсэн үг.  Хил хамгаалах ерөнхий газар Монгол Улсын гаалиар 2013-2017 оны хооронд нийтдээ 849121 машин гарсан гэсэн мэдээлэл өгсөн. Тэгвэл Гаалийн ерөнхий газраас 820 мянган машин гарчээ гэсэн мэдээлэл өгсөн. Энэ хооронд 35 мянган удаа хоосон автомашин гарчээ гэсэн мэдээлэл бий.  Нүүрс тээврийн машинууд 80-125 тонн даацтай. Дунджаар 90 тонн гэж бодоход гурван сая тонн нүүрсний асуу­дал босохыг үгүйсгэх­гүй. Засгийн газрын тэм­дэглэлээс харахад хууль хяналтын байгуул­лага шалгах хэрэгтэй” гэв. Мөн тэрээр мэдээл­лийн­хээ дараа сэтгүүлч­дийн асуултад хариулахдаа “Өнгөрсөн хугацаанд би чимээгүй байсан. Төрийн байгууллагуудын акт гараагүй зүйл дээр популизм хийхийг хүсээгүй. Сүүлдээ “Ажнай” Д. Бат-Эрдэнээс мөнгө аваад чимээгүй болсон гэсэн мэдээлэл тарсан. Тэр хүн “Та үнэхээр баттай баримтад үндэслэж мэдээлэл хийж байна уу” гэж ганц нэг удаа холбогдсон. Би тогтоохгүй, Засгийн газраас байгуулсан ажлын хэсэг тогтооно гэж хэлсэн байгаа. Ажлын хэсгийн дүгнэлтэд “Тавантолгой транс” компанийн хөрөнгө оруулагч Д.Бат-Эрдэнэ 70 хувь, захирал Д.Дагвадорж 20 хувь эзэмшдэг” гэсэн байна. 2018 оны наймдугаар сарын 22-ны Засгийн газрын ээлжит хуралдаанаар энэ дүгнэлттэй холбоотой асуудлыг хэлэлцсэн. Ингээд тэмдэглэлд, “Энд гарсан хууль зөрчсөн байж болзошгүй зөрчлүүдийг арилгуулахыг холбогдох яамдад үүрэг болгосон. Ч.Хүрэлбаатар, Ц.Нямдорж, Д.Сумъяа­базар сайдуудад үүрэг өгсөн. Асуудлыг ойрын хугацаанд шийдвэрлэх, мөрдөн шалгаж лавш­руулах асуудал байгаа бол дахин ажлын хэсэг бай­гуулах ёстой” гэсэн байна. Д.Бат-Эрдэнэ гэдэг хүнтэй бол уулзаагүй” гэсэн тайлбарыг хийлээ. Мөн энэ үеэр “Эрдэнэс Тавантолгой”-н тусгай зөвшөөрөлтэй талбайгаас Монгол Улсын гурван сая иргэний өмчөөс 268 мянган тонн нүүрс алдагдсан болон хоёр компанийн удирдлагууд төлбөр тооцоо барагдуулах нь хууль эрхзүйн чадамжтай эсэхийг тогтоолгохоор АТГ-т хандсан. Гэтэл алга болсон 340 мянган тонн нүүрсний асуудлыг хоорондоо ярилцаад шийдэж болохгүй. Орон нутгийн “Тавантолгой” компанийн захирал төлнө гэж гарын үсэг зурсан нь маш ноцтой. Зөвшөөрөл өгч өөрийнхөө лицензтэй талбайгаар нэвтрүүлж, хулгай хийх боломж олгосон нь ноцтой. Өмнөговийн ард түмний өмчийг алдсан байхыг үгүйсгэхгүй. Энэ асуудлыг яаралтай шалгах хэрэгтэй” гэсэн байр суурийг илэрхийллээ. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Шонхорын отогтой холбоотой асуудал: Хууль зөрчсөн бол хариуцлага, хууль ёсны бол хамгаал

Монгол Улс өнөөдөр  100 гаруй орны 6000 гаруй зочныг НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17

9 цаг 38 мин
Монголын сэтгүүлчид Эрхүүд

Монгол, Вьетнам улсын сэтгүүлчдийн төлөөлөгчид  2026 оны наймдугаар сарын 16-ны өдөр Эрхүү хотн

14 цаг 41 мин
ХАРХОРУМЫН ТУНХАГЛАЛ

Их Монгол Улсын нийслэл Хархорум хотод 2026 оны наймдугаар сарын 13–14-ний өдрүүдэд хорь гаруй улсын монголч эрдэмтэд

15 цаг 53 мин
Н.Учрал: COP17 бол өмнөх хурлуудын шийдвэр, тунхаглалыг давтах бус, хэрэгжилтийг хурдасгах бага хурал байх учиртай

Н.Учрал: COP17 бол өмнөх хурлуудын шийдвэр, тунхаглалыг давтах бус, хэрэгжилтийг хурдасгах бага хурал байх учиртай

16 цаг 27 мин
COP17 нь зөвхөн төрийн сайд нарын хурал биш...

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар бага хурал буюу COP17 өнөөдөр Монг

23 цаг 7 мин
Орхон аймагт “өөр хууль” үйлчилж, орон сууц захиалсан хохирогчид нэмэгдэхээр болжээ

Уг нь Монгол Улс Америк шиг муж бүр нь бие даасан хуультай холбооны улс биш юм. Америк холбооны улс уч

23 цаг 22 мин
Хархорум бол ХХI зуунд илгээсэн уриалга мөн

Энэ онд Их Монгол Улс байгуулагдсаны 820 жил, Өгөөдэй хааны 840 жил, “Түмэн амгалант их ордон”-ны 790, Монголын буддын шашны анхны

23 цаг 22 мин
Мөнгөний бодлогын хүүг чангаруулсан асуудлын эргэн тойронд

Таван сарын өмнө 6.5 хувьтай байсан инфляц долоодугаар сард 13 хувьд хүрлээ.

2026-08-14
“Сахал” Д.Эрдэнэбилэг эргээд ирлээ, Монголын улс төр яаж өрнөх вэ?

Цагтаа “Монголын эзэн” хэмээгдэж, энэ улс орны улс төр, эдийн засгийн бүхий л асуудалд нэр нө

2026-08-14
“Рио Тинто” групп “Оюу толгой” компанийн орлогыг нууцалжээ

“Оюу толгой” төслийн 66 хувийг эзэмшдэг “Рио Тинто” групп Монгол Улсын Засгийн газартай шударга бус гэрэ

2026-08-14