Уул уурхайгаас эцсийн ашиг хүртэгч биш гэдгээ УИХ-ын дөрвөн гишүүн мэдээлжээ

2018-08-30
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ц.МЯГМАРБАЯР “Төлсөн Авсанаа Нийтэл” буюу “ТАН” иргэний нийгмийн байгууллагуудын эвслээс  ашиг хүртэгч  жинхэнэ эздийг ил болгохоор 20-иод жил үйл ажиллагаагаа явуулсаар иржээ. Тэд “Олборлох салбарын ил тод байдал санаачлага”-д 2006 онд нэгдсэнээр Монгол Улсын уул уурхайгаас ашиг хүртэгч эцсийн өмчлөгчийг 2020 оны нэгдүгээр сарын 1 гэхэд ил тод болгохоор ажиллаж байгаа юм байна. Тэгвэл өнөөдөр “ Зууны мэдээ” сонины “ Үндсэний мэдээллийн төв”-д “ТАН” эвслийн гишүүн байгууллага болох “Хил хязгааргүй алхам” ТББ-ын тэргүүн Н.Баярсайхан,  “Баян шарга” ТББ-ын тэргүүн Л.Бор”, “ Захиргааны шинэ санаачлага” ТББ-ын гүйцэтгэх захирал С. Цэрэнпүрэв, “Хөвсгөл далайн эзэд” ТББ-ын тэргүүн Б.Баярмаа, “Миний Монголын газар шороо” хөдөлгөөний тэргүүн О.Отгонсайхан нар  хэвлэлийн бага хурал хийж үйл ажиллагааныхаа талаар мэдээллээ. Тэд улс төрд нөлөө бүхий, уул уурхайн салбарт хамааралтай гэх төрийн өндөр албан тушаалд өмнө болон одоо ажиллаж байгаа хүмүүс, УИХ-ын 76 гишүүн, аймаг нийслэлийн Засаг дарга, ИТХ-ын дарга болон шийдвэр гаргах түвшний нийт 175 хүнд ил захидлыг олон улсын стандартад нийцсэн маягтын хамт  илгээсэн байна. Үүний хариуг УИХ-ын гишүүн Ч.Улаан, Н.Амарзаяа, Г.Занданшатар, М.Оюунчимэг нар  захидлын хариуг ирүүлж “Бид бенефициар өмчлөгч биш” гэж бусдыгаа манлайлан оролцож, хамтарч ажиллахаа илэрхийлсэн байна.   Бенефициар өмчлөгч гэдэг нь Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилга (ОҮИТБС)-ын хүрээнд “олборлох салбараас ашиг хүртэгч эцсийн өмчлөгч, эзэд”-ийг (цаашид бенефициар өмчлөгч гэх) хэлж буй ажээ. Ийм байдлаар захидал авсан 175 хүнээс 31  хүн хариугаа ирүүлж бусад нь ирүүлэхийг хүсээгүй байна. Аймаг, нийслэлийн удирдлах албан тушаалтай нийт 62 хүнээс 12 Засаг дарга, 13 ИТХ-ын дарга албан ёсоор бичгээр хариу ирүүлжээ.  Эдгээрээс Сэлэнгэ  аймгийн ИТХ-ын дарга өөрөө бус харин төрсөн хүүгээ “Уран Сэлэнгэ “ХХК-ийн хувьцааны 50 хувийг ийг эзэмшдэг, тус компанийн хөрөнгө оруулалтын 50 хувийг оруулсан гэж мэдүүлжээ. Цаашид АТГ-ын ХОМ-ийн мэдээллийг олон улсын стандартад нийцсэн маягтаар мэдээллийг нарийвчлан авах шаардлагатай гэдгийг тэд нэмж хэлсэн. Мөн хуульд эцсийн ашиг хүртэгч, эс хүртэгч, шууд болон шууд бусаар хүртэгч  гэдгээ ХОМ-т тусгаж байх нь зүйтэй гэж байв. Эх сурвалж:www.polit.mn
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин