Ерөнхийлөгч Х.Баттулга танаа захидал бичих учир нь

2018-08-30
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ж.ЛХАСҮРЭН /Нийгэм судлаач, ахмад багш/ Эрхэм хүндэт Ерөнхийлөгч таны амрыг эрж мэндчилэхийн ялдамд төр засгийн шагнал урамшууллын талаар зарим зүйлийг дурьдахыг хүсч байна. Та Монгол Улсын Ерөнхийлөгч болоод нэг жилийн хугацаанд цөөвтөр хүмүүст авбал зохих шагналыг эзнийг нь олж өгч байгаад гүн талархаж байна. Шагнал урамшил зохих эзэндээ очиж байх нь хувь хүнд болон хамт олон, байгууллага, нутаг ус, нийгмийн чухал ач холбогдолтой билээ. Гэтэл өмнөх Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн үед төр, засгийн шагнал урамшил хэт хавтгайрах, зохих эзнээ олохгүй байх, авбал зохих хүмүүс нь хасагдаж хоцрох, гавьяагүй гавьяатууд олшрох гажуудал олон гарч байсан билээ /Мөн зарим хүмүүст бүх шагналыг давхарлаж/ өгдөг мөртлөө зарим нэг зүтгэлтэнд ганц юм өгөөд дараагийн авбал зохих шагнал, алдар цолыг өгөхгүй гомдоож гундаасаар байна/ Энд би зарим хүмүүсийг онцлон дурьдая. Үүнд: ДБЭ-ийн театрын ерөнхий найруулагчаар 20 гаруй жил үр бүтээлтэй ажилласан бөгөөд "Ардын хатан баатар" киноны Магсаржав жанжны дүрийг онцгой сайн бүтээсэн мөн "Үхэж үл болно Чингис хаан" киног санаачлан найруулж бүтээсэн. Энэ хоёр том түүхэн киноны гол дүр болон найруулагчаар ажилласан том уран бүтээлч, эх оронч зүтгэлтэнд цол зэргийг нэмэгдүүлээгүй! 30 гаруй жилийн өмнө олгосон УГЗ-ээс өөр юмгүй байгаа нь нийгмийн шударга ёсонд харшилж, уран бүтээлч хүний урмыг хугалж, байгаа билээ. Зүй ёсоор бол Эрдэнэбулган найруулагчид төрийн соёрхол эсвэл ардын жүжигчин цол олгох учиртай!
  1. СУИС-ИЙН профессор, ахмад багш О.Ичинхорлоо олон арван жилийн өмнө Болгар улсын театр урлагийн дээд сургуулийг дуурийн дуучин мэргэжлээр амжилттай төгсөж УДБЭ-ийн театр, Эрдэнэт хотын театр чуулгад гоцлол дуучнаар ажиллаж байгаад 1980-аад оноос СУИС-д мэргэжлийн багшаар ажилласан 30 гаруй жилийн хугацаанд олон шилдэг дуучин төгсгөж гаргасан бөгөөд түүний шавь нараас олон хүн МУГЖ цол хүртсэний дотор Ариунбаатар нь олон улсын дуурийн дуучдын хоёр том тэмцээний тэргүүн байрыг эзэлж цэл залуугаараа МУГЖ цол, мөн Чингис хааны одон хүртэж дэлхийн хэмжээний дуучин болсон байхад түүнийг сурган хүмүүжүүлсэн, ур чадвар, авьяасыг нь хөгжүүлсэн, уралдаан тэмцээнд явахын өмнө нэмэгдэл хичээл, давтлага, заавар зөвлөгөө өгсөн профессор багш Ичинхорлоод ямар ч шагнал, алдар цол олгоогүй. Шавийнх нь талаар хийсэн нэвтрүүлэгт оролцуулж хэдэн үг хэлүүлсэн болоод таг чиг болж байгаа нь үнэхээр гомдмоор байгаа юм.Шударга ёс байдаг бол Ичинхорлоо багшид Төрийн соёрхол, Ардын жүжигчин эсвэл Ардын багш цол олговол зохих билээ. Ичинхорлоо багшид 10 гаруй жилийн өмнө МУГЖ, цол олгохдоо их оройтуулж байж 50 гарсан хойно нь олгосон. Ичинхорлоо багш 40-өөд жил сурган хүмүүжүүлэх ажил хийсэн учир Ардын багш болох ёстой юм. Үүнийг ёсоор болгохыг олон шавь нар болон ойр дотны хүмүүс хүсэж байгаа юм шүү. Найруулагч Эрдэнэбулган, багш Ичинхорлоо нар урлаг соёлд 50 жил зүтгэсэн, 70 насны босгыг давсан ахмадууд учир амьд сэрүүнд нь зохиох цол, шагнал урамшууллыг даруйхан олгох шаардлагатай билээ.
  2. Зохиолч, яруу найрагч, соён гэгээрүүлэгч Ш.Сүрэнжав олон зохиол бүтээл яруу найраг туурвисны заримыг нь дурьдахад “Би гартай хүн”, “Ерэн баатарын дууль”, “Багш” найраглал, “Гарьд магнай”, “Тод магнай”, “Цэц магнай”  зэрэг олон арван шилдэг бүтээлүүд болон, соёл урлаг шинжлэх ухаан, шашин, улс төр, спортын олон арван нэвтрүүлэг үйл явдлуудад оролцож бэлэн цэцэн үгээрээ нээж, хөтөлж, олон түмнийг бишрүүлж явсан соён гэгээрүүлэгч нэрт зүтгэлтэн билээ. Энэ хүнд Төрийн соёрхол, Ардын уран зохиолч цол олгосон боловч бусадтай харьцуулахад СГЗ-цолыг олгоогүй үлдээсэн байдаг юм. Бидний мэдэхээр энэ хүн 60 жил зохиол бүтээл туурвиж олон түмнийг соён гэгээрүүлэх болон эх оронч үзлээр хүмүүжүүлэхэд их хувь нэмэр оруулсан. 80 нас шүргэж яваа энэ бууралд Хөдөлмөрийн баатар цол олгоход ч болохоор бөгөөд ядаж СГЗ цолыг нь олгодог болоосой. Энэ дашрамд дурьдахад ажил хөдөлмөр бүтээл, туурвилаараа зохих шаардлага хангасан ахмадуудад эхний ээлжинд алдар цол, одон медалиудыг саадгүй олгож байх хэрэгтэй байна. Энд нэг зохисгүй явдлыг хэлэхгүй байх аргагүй байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгийн газрын зарим ажилтнууд тухайлбал, хэвлэл мэдээлэл, захидал харилцаа, шагнал урамшуулал хариуцсан хүмүүс хариуцлага, сахилга, зан харилцаа муу. Хүнд суртал гаргах явдлаас болж жирийн олон иргэд чирэгдэж хохирох явдал гарсаар байна. Энэ дутагдал өмнөх Ерөнхийлөгч Элбэгдоржийн үед олон гарч байсан. Тэр ч байтугай иргэдийн захидал, санал хүсэлт шагнал авах гэсэн материалыг үрэн таран болгодог авлига авдаг, бичиг баримтаа үзье гэхэд үзүүлдэггүй. Хуучин материалыг чинь Архивт оруулна гэж дарамтлан айлгах зэрэг хүнд сурталт явдал одоо ч байгаа юм байна. Ерөнхийлөгчийн Тамгийн газар амьдрал мэдэхгүй, хоосон албархуу, уур уцаар ихтэй. Харилцааны соёлгүй, залуу охид голдуу байгааг өөрчилж, нас тогтсон мэдлэг боловсрол сайтай соёлч боловсон харилцаатай хүмүүнлэг амьдрал мэдэх хүмүүс байх шаардлагатай билээ. Хүмүүсийн шагнал авах материалыг үндсэн байгууллага нь гаргаж дарга захирал нар нь баталгаажуулсан бол ИТХ гэх мэт шат дамжлага ямар хэрэгтэй юм бэ? Одон медаль авах гэж яваа тэр хүмүүс бол улсад 30-40 жил хөдөлмөрлөсөн ахмадууд байгаа шүү дээ. Тэднийг элдэв шалтаг хүнд суртлаар хохироохыг больж санал хүсэлтийг нь шуурхай шийдэж байх шаардлагатай байна.
Шонхорын отогтой холбоотой асуудал: Хууль зөрчсөн бол хариуцлага, хууль ёсны бол хамгаал

Монгол Улс өнөөдөр  100 гаруй орны 6000 гаруй зочныг НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17

9 цаг 36 мин
Монголын сэтгүүлчид Эрхүүд

Монгол, Вьетнам улсын сэтгүүлчдийн төлөөлөгчид  2026 оны наймдугаар сарын 16-ны өдөр Эрхүү хотн

14 цаг 39 мин
ХАРХОРУМЫН ТУНХАГЛАЛ

Их Монгол Улсын нийслэл Хархорум хотод 2026 оны наймдугаар сарын 13–14-ний өдрүүдэд хорь гаруй улсын монголч эрдэмтэд

15 цаг 51 мин
Н.Учрал: COP17 бол өмнөх хурлуудын шийдвэр, тунхаглалыг давтах бус, хэрэгжилтийг хурдасгах бага хурал байх учиртай

Н.Учрал: COP17 бол өмнөх хурлуудын шийдвэр, тунхаглалыг давтах бус, хэрэгжилтийг хурдасгах бага хурал байх учиртай

16 цаг 25 мин
COP17 нь зөвхөн төрийн сайд нарын хурал биш...

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар бага хурал буюу COP17 өнөөдөр Монг

23 цаг 5 мин
Орхон аймагт “өөр хууль” үйлчилж, орон сууц захиалсан хохирогчид нэмэгдэхээр болжээ

Уг нь Монгол Улс Америк шиг муж бүр нь бие даасан хуультай холбооны улс биш юм. Америк холбооны улс уч

23 цаг 20 мин
Хархорум бол ХХI зуунд илгээсэн уриалга мөн

Энэ онд Их Монгол Улс байгуулагдсаны 820 жил, Өгөөдэй хааны 840 жил, “Түмэн амгалант их ордон”-ны 790, Монголын буддын шашны анхны

23 цаг 20 мин
Мөнгөний бодлогын хүүг чангаруулсан асуудлын эргэн тойронд

Таван сарын өмнө 6.5 хувьтай байсан инфляц долоодугаар сард 13 хувьд хүрлээ.

2026-08-14
“Сахал” Д.Эрдэнэбилэг эргээд ирлээ, Монголын улс төр яаж өрнөх вэ?

Цагтаа “Монголын эзэн” хэмээгдэж, энэ улс орны улс төр, эдийн засгийн бүхий л асуудалд нэр нө

2026-08-14
“Рио Тинто” групп “Оюу толгой” компанийн орлогыг нууцалжээ

“Оюу толгой” төслийн 66 хувийг эзэмшдэг “Рио Тинто” групп Монгол Улсын Засгийн газартай шударга бус гэрэ

2026-08-14