Уртын дуу, загварын шоутай “Цагаан лавай”

2018-08-30
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ч.ГАНТУЛГА Чуулгын хаалгаар ороход морин хуурын аялгуу эгшиглэж байв. Шатаар нь өгсөхөд хоёр талаар монгол үндэсний хувцастай уран бүтээлчдийн зургийг өлгөжээ. Монголын отгон чуулгаар нэрлэгдээд буй “Цагаан лавай” чуулга өнгөрсөн зургадугаар сарын 20-ноос үйл ажил­лагаагаа эхэлсэн юм. Үндэсний урлагаа эрхэм­лэн дээдлэгч, мэргэжлийн уран бүтээлчдийн хүсэл, мөрөөдлийн гүүр болсон энэ хамт олон морин хуур, уртын дуу, ардын бүжиг, уран нугаралт, цам, бөө,  бий биелгээ, үндэсний хөгжмийн цөөхүүл гээд ардын урлагийн бүхий л үзүүлбэрийг цогцоор нь сурталчилдаг юм байна. Одоогоор Төмөр замын чуулгын байранд тоглолтоо хийж, томоохон жуулчны компаниудтай хамтран ажиллаж буй тухай театрын найруулагч Д.Ганболд ярьж байсан юм. Зуны улиралд Монгол орныг зорьж ирэх гаднын жуулчдын үзэж, сонирхох хамгийн чухал зүйл бол  Үзэсгэлэнт байгалиас гадна нүүдэлчин ахуй соёл, үндэсний урлагийн тоглолт байдаг. Өнөөдөр Монгол Улсын хэмжээнд Үндэсний урлагийн их театр, “Түмэн эх” чуулгаас өөр ардын урлагаар дагнаж уран бүтээл хийдэг чуулга байхгүй. Тэдний араас хүч түрэн гарч ирж байгаа отгон чуулга нь “Цагаан лавай” юм. Чуулгын хаалгаар ороход  монгол үндэсний хувцастай охид нүүр дүүрэн мишээн мэндчилэн цагаан эсгий дээгүүр алхуулан танхимдаа оруулах угталт, монгол маягаар угтах цагаан идээ айраг тэргүүтэн нь гадны жуулчин битгий хэл монгол хүний сонирхлыг татам содон санагдаж байлаа. Үүнээс гадна үүдэндээ монгол гар урлалын бүтээлүүдийг дэлгэжээ. Бяцхан модон гэр, эсгий хайчилбар, газрын зураг, нэхмэл ороолтноос эхлээд хэн нэгэнд бэлэг болгон дурсгамаар өвөрмөц зүйл олон байв. Үнийн хувьд ч боломжийн юм. Уран бүтээлчид цомхон хирнээ час хийсэн тоглолтын хөтөлбөрийг болосруулжээ. Чуулгын хамбан улаан хөшиг нээгдэхэд бүжигчид тайзыг эзэгнэнэ. Тэд олон ястны бүжгийг гайхалтай  дэглэжээ. Үүнээс гадна уртын дуу хөөмий, уран нугаралтыг жуулчид ихээхэн сонирхож, харамгүй алга ташиж байв. Энэ өдөр чуулгын тоглолтыг үзэхээр Японы жуулчид иржээ. Хажууханд минь суусан жуулчин бүсгүй тайзан дээр нугарч буй охиныг их л гайхсан шинжтэй харахад нь хэлмэрч нь “Энэ бол Монголын үндэсний урлагийн нэг уран нугаралт. Монгол хүүхдүүд их багаасаа нугарч эхэлдэг” хэмээн тайлбарлаж байгаа нь сонсогдсон юм. Толгойн дээрээ аягатай ус тогтоон бүжиглэх бүжигчдийг хараад уулга алдах, бахархаж алга нижгэнүүлэн ташив. Уртын дуу, хөөмий, хархираа гээд жуулчдыг суудлаас нь босгосон “Цагаан лавай” чуулгын хөтөлбөрийн өөр нэг сонирхол татсан үзүүлбэр нь загварын шоу байсан юм. Үндэсний хувцасны болон орчин үеийн хувцасны загварын үзүүлбэрийг тоглолтын дундуур оруулж өгсөн нь бусад чуулгаас  ялгарах гол онцлог болжээ. Үүгээр ч зогсохгүй үзэгчдийн хүсэл сонирхлын дагуу тухайн улсын дуу хуурыг монгол хөрсөнд буулган дуулж, хөөмийдөж үзүүлдэг гэж байв. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин