С.Оюун: Хэрэг хурдан илрээсэй гэж залбирахаас өөр зам алга

2014-04-21
Нийтэлсэн: Админ
 1 мин

Д.БОЛОР

Ардчиллын алтан хараацай” С.Зориг агсны төрсөн өдөр өчигдөр тохиолоо. Тэр амьд сэрүүн байсан бол 52 нас хүрэх байлаа. Мэдээж уламжлал ёсоор түүний хөшөөнд ах дүүс, найз нөхөд болоод нэгэн цагт мөр зэрэгцэж явсан улс төрийн хүрээнийхэн цэцэг өргөж,  хүндэтгэл үзүүлсэн. Тэдний энэ хүндэтгэл 16 жил тасралтгүй үргэлжилж байна. Гэвч хэрэгтнийг олоогүй хэвээрээ. С.Зориг агсны дүү УИХ-ын гишүүн, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюунтай ярилцлаа.

-Таны ахыг хөнөөсөн алуурчин хэзээ баригдах бол гэж асуух нь дэндүү уйтгартай, улиг болсон асуулт болох биз. Монголын ард түмэн ахыг тань төрсөн өдрөөр нь гэлтгүй бүхий л цаг хугацаанд дурсаж, хэрэг хэзээ илрэх бол гэж хүлээж суудаг нь дамжиггүй?

-Ах маань амьд сэрүүн байсан бол өнөөдөр 52 насныхаа ойг тэмдэглээд сууж байх байлаа. Улс төрдөө  явж байх байсан нь мэдээж зүйл. Дан, давхар дээл гээд хэлэлцээд, мэтгэлцээд суух байсан биз. Харамсалтай байна. Ахынхаа төрсөн өдрийг өөртэй нь бус хөшөөтэй тэмдэглэдэг болоод олон жил өнгөрлөө. Түүнийг хөнөөсөн хэргийн талаар, мөрдөх ажил яаж ямар төвшинд явж байгаа талаар сэтгүүлч та бүхэн надаас жил бүр асуудаг боловч би ямар нэг зүйл огт хэлж чаддаггүйг мэднэ. Хэвлэлийхэн та нарт ч гэсэн хэргийн мөрдөлтийн талаар мэдээлэл олддоггүй шүү дээ. Хууль нь ийм юм. Хурдан илрээсэй гэж горьдоод, залбираад л явж байхаас өөр аргагүй байна.

-Ахынхаа нэрээр байгуулсан сангийн үйл ажиллагаа өнөөдөр ямархуу байна. Оюутан болоод эмзэг бүлгийнхэнд илүүтэй хандаж ажилладаг байх аа?

-Сангийн ажил сайн явж байгаа. Гол нь залуу үедээ хандсан ажилд түлхүү анхаардаг. “Залуу манлайлагч”, “Байгаль орчны манлайлагч”, “Сургууль-түншлэл” гээд уламжлал болсон хөтөлбөрүүд үргэлжилж байна. 10 дахь жилдээ зохион байгуулж байгаа “Залуу манлайлагч” хөтөлбөрт өнгөрсөн хугацаанд 220 залуу хамрагдсан байна. Манай залуучуудын дунд сайн танигдсан, сангийн маань брэнд гэж хэлж болохоор хөтөлбөр юм. “Байгаль орчны манлайлагч” хөтөлбөр тав дахь жилдээ үргэлжилж байна. Энэ жилээс анх удаа орон нутгийн залуусыг шалгаруулж авч сургалаа. Залуучуудын манлайллын чадварыг бэхжүүлэх зорилготой олон хичээл орно. Танхимын сургалтаас гадна танилцах аяллууд хүртэл зохион байгуулна.  Хөтөлбөрт хамрагдаж буй залуус нийгмийн хөгжлийн агуулгатай бичил төслүүд хэрэгжүүлэх явцдаа ажлын туршлагатай болдог онцлогтой. Залуучуудаас гадна  өсвөр үеийнхэнд хандсан “Монгол-Америкийн сургууль Түншлэлийн хөтөлбөр” гэж бий. Зорилго нь ахлах ангийн сурагчдад хоёр орны соёлыг харилцан таниулах, сурталчлах, сурагчдын хэлний чадварыг дээшлүүлэх юм. Одоогоор манай талаас 50 багш, сурагч солилцоогоор түншлэгч сургуульдаа зочлоод байна. Бид бас энэ тооны америк багш, сурагч хүлээж авсан.

-Оюутны тэтгэлэгт хөтөлбөр хэр амжилттай үргэлжилж байна вэ?

-Сангийн тэтгэлэгт хөтөлбөрүүдийг оюутнууд их сонирхдог. Нийт дөрвөн төрлийн хөтөлбөр хэрэгжиж байна.  2001 оноос эхлэн  дээд боловсролын тэтгэлэгт хөтөлбөр эхэлсэн бөгөөд энэ хугацаанд 2100 оюутан залуус “Зориг” сангаас тэтгэлэг авч боловсрол эзэмшсэн байна. Бид энэ хөтөлбөрүүд бас энэ тоогоор их бахархдаг юм. Бидний ач холбогдол өгч байгаа өөр нэг ажил бол “Ардчиллын аман түүх” төсөл. 1990-1992 оны үйл явдалд оролцогчдоос дурсамж-ярилцлага авч видеогоор бичээд архив үүсгэж байгаа юм. Ингэхдээ өрнөсөн үйл явцад оролцсон бүх талыг хамруулна.  1990-1992 оны үйл явдал гэхийн учир нь бид Монголын Ардчилсан холбоо байгуулагдахаас эхлээд шинэ Үндсэн хууль батлагдах хүртэлх үйл явцыг хамруулахыг хичээсэн юм. Архив маань хойч үеийн судлаачдад үнэ цэнэтэй эх сурвалж болно гэдэгт итгэж байна.

- “Давхар дээлтэй” зарим сайд ирэх оны долдугаар сараас эхлэн ажлаа өгч магадгүй нь. Гэхдээ хуулийг нэг мөр батлагдахаас өмнө автор нь эргүүлэн татах, эсвэл хугацааг нь өөрчилж мэдэх юм?

-Ер нь УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүнээр давхар ажиллах эсэхийг нэг мөр, зохистой зөв харьцаагаар шийдэх цаг нь болсон. Ерөнхийлөгчөөс Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль санаачлахдаа 2016 оны сонгуулийн дүнгээр байгуулагдах Засгийн газрын бүрэлдэхүүнээс эхэлнэ гэж үзсэн байдаг. Гэвч УИХ-ын хэлэлцүүлгийн явцад энэ оны долдугаар сараас хэрэгжүүлээд явъя гэсэн санал гараад дэмжигдчихлээ. Энэ нь байгуулагдаад хоёр жил болж байгаа, үйл ажиллагаа нь жигдэрчихсэн Засгийн газрыг тун тогтворгүй байдалд оруулж байгаа нь ойлгомжтой. Манай танхимын 17 гишүүн одоо олны хэлж заншсанаар “давхар дээлтэй”. Засгийн газрын танхимыг бүрдүүлэх зарчмаа илүү боловсронгуй болгох гэсэн оролдлогыг ингэж мушгиснаар хэн хожих вэ.  Улс төрийн ашиг хонжоо хайж байгаа тал нь дотроо сэмхэн баярлаж болох боловч улс оронд лав хохиролтой тусах нь мэдээж. Засгийн газрын тогтвортой, эрчтэй, зөв хандлагатай үйл ажиллагаа тууштай үргэлжилвэл үр дүн нь заавал гарна гэдэгт би итгэдэг. Ийм үйл явцыг зохиомлоор тасалдуулах нь улс оронтойгоо дайсагнахтай адил.  Хэрэв одоогийн Засгийн газрыг огцруулах сонирхол байгаа бол үндэслэлээ сайн боловсруулчихаад хэлэлцүүлж болно шүү дээ. Заавал юмны далим хайж, хорлох, чадах байдлаар асуудалд хандах хэрэггүй юм. 

-МАН-ын хатгаасаас илүү АН өөрөө эв нэгдэлгүй байгаа нь санал хураалтаар харагдав уу?

-ИЗНН тууштай ажиллах гэж гэрээ хэлэлцээр байгуулж байж Засгийн газарт орсон. Манай нам төрийн тогтвортой байдлыг хадгалж, Засгийн газрын үйл ажиллагааг илүү шуурхай, үр дүнтэй явуулахын төлөө байгаа. Цаашид ч байх болно. Төр, засгийн төвшинд бужигнаан үүсгэж олон нийтийн санаа бодолд нөлөөлөх, ажил цалгардуулж,  бухимдал үүсгэн нийгмийн сэтгэл зүйгээр тоглож ашиг хонжоо хайх сонирхол Засгийн газарт багтаж буй бидэнд лав  байхгүй. Эдийн засгийн орчин, нөхцөл таатай биш байгаа энэ үед гол нь үйл ажиллагааныхаа үр ашгийг дээшлүүлэхийн төлөө ажиллах учиртай болохоос сайд болж үзэх сонирхлоор өөрсдийн байгуулсан Засгийн газраараа тоглоод байж болохгүй. Харамсалтай нь, УИХ-д олонхийг бүрдүүлэгч хэсэг маань төдий л эв нэгдэлтэй бус байгаа нь сая харагдлаа.

 

Бидний зовлон үүнд байна

Бидний зовлон үүнд байна

21 цаг 45 мин
Б.Жаргалсайхан: Бензин олдохгүй бол машинаа хая, нэг удаа явган ирээд фестивалиа үзчих

Хөгжим, гэрэл, дүрслэл нэгэн цэгт огтлолцож, Монголд анх удаа 360° дэлгэ

22 цаг 25 мин
Г.Дамдиннямыг дарамтлаад зуныг барлаа, Б.Найдалаадаа найдаад өвлийг угтана даа хэдүүлээ?

Монгол Улсын хувьд шатахуун бол шууд утгаараа үндэсний аюулгүй байдалд ч нөлөөлж боло

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Учрал эдийн засаг, О.Цогтгэрэл улс төр ярив

АН-ын бүлэг өчигдөр  ээлжит бусаар хуралдаж, зарим асуудлаар шийдвэр гаргав.  Үүнтэй зэрэгцэн Ерөн

Өчигдөр 06 цаг 00 мин
Эмгэнэл

Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн, “Зууны мэдээ” сонины тоймч, зурагчин, сэтгүүлч Дуламын Цэрэннадмид нь

Уржигдар 17 цаг 58 мин
ЦЕГ: Монгол иргэнийг автомашинаар дайрч хөнөөсөн хэрэгт гадаадын хоёр иргэнийг саатуулан шалгаж байна

ЦЕГ: Монгол иргэнийг автомашинаар дайрч хөнөөсөн хэрэгт гадаадын хоёр иргэнийг саатуулан шалгаж байна

Уржигдар 13 цаг 25 мин
А.Үйлстөгөлдөр: Улс орон бүр тууштай бодлого баримтлан, харилцан ойлголцож, хамтран ажиллах хэрэгтэй байна

А.Үйлстөгөлдөр: Улс орон бүр тууштай бодлого баримтлан, харилцан ойлголцож, хамтран ажиллах хэрэгтэй байна

Уржигдар 10 цаг 05 мин
Орхон аймгийн Засаг дарга тэргүүтэй албан тушаалтнууд “Будда вилла”-гийн 82 захиалагчийн хохирлыг хариуцах уу?

Засгийн газраас орон сууцны залиланд өртөж, хохирсон иргэдийн асуудлыг шалгах ажлын хэсгийг өнгөрсөн долдугаа

Уржигдар 06 цаг 00 мин
Лидергүй АН

Уг нь “АН бол Монгол Улсын хоёр том улс төрийн намын нэг юм” гэх тодорхойлолттай. Гэвч энэ нь АН-аас нэгэнт холдон оджээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Шатахуун импортлогчдыг сонсголоор “шүүе”

“Шатахуун бол Монгол Улсын хамгийн эмзэг бөгөөд үндэсний аюулгүй байдалтай шууд холбоотой” гэдгийг

Уржигдар 06 цаг 00 мин