Та элсэхгүй бол хохирохгүй

2018-08-30
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.УЯНГА Нэгдээд хөдөлбөл монголчууд агуу хөрөнгө оруулагчид гэмээр. Наанаа ядарснаа гайхаж цалин, тэтгэмжээ нэмүүлэхээр жагсч, тэмцдэг мөртлөө начир дээрээ 35 мянгуулаа нийлээд 56 тэрбум төгрөгийг үл мэдэгдэх нэгэнд хандивлачихсан байгаа юм. Хэрэв энэ 56 тэрбум төгрөгөөр дотоодын болон олон улсын зах зээлд IPO хийсэн бол гэх хийсвэр бодол ч төрөх. Харин бодит байдалтай нүүр тулбал дэндүү эмгэнэлтэй дүр зураг харагдана. 100 мянган төгрөг аваад 300 мянган төгрөг өгдөг бизнесийн зарчим хаана ч байхгүйг ойлгох сэхээгүй санхүүгийн суурь мэдлэггүй хүмүүс юм, бид.   СҮЛЖЭЭНИЙ ЛУЙВРААР АМЬДРАЛАА ЗАЛГУУЛДАГ ХЭСЭГ ХҮМҮҮСИЙГ ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГААС ШАЛГАЖ ЭХЭЛЖЭЭ Цагдаагийн байгуул­лагын судалгаагаар сүлжээний бизнест элсч хохирсон хүмүүсийн 16-20 хувь нь ямар үйл ажиллагаанд оролцож байгаагаа мэдэлгүй гишүүнээр бүртгүүлсэн буюу зөвхөн ашиг харсан. Харин 15-20 хувь нь ашиг, урамшуулал хүртэж, 80-85 хувь нь урамшуулал, ашиг хүртээгүй хохирсон. Эндээс харахад сүлжээний луйварт хамгийн эхэнд элссэн цөөхөн хэдэн хүн урамшуулал авдаг бол 80-85 хувь нь хоосон хоцордог аж. Мөн хохирсон иргэдийн 40-45 хувь  нь 22-30 насны залуучууд байгаа бол  75 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Залилан, сүлжээний луйварт  итгэж мөнгөө тушаасан хүмүүсийн ихэнх нь ах, дүү, хамаатан садан байгааг цагдаагийн байгууллагаас анхааруулж байв. Бүр гэр бүлийнхээ гишүүнд мэдэгдэлгүйгээр өмнөөс нь мөнгө тушаачихдаг тохиолдол ч цөөнгүй байжээ. Тэгэхээр ашиг хүртэх боломжгүй луйврын урхинд ойр дотныхоноо уриалж, хохироодог юм байна.  Бас нэг зүйл нь сүлжээний луйвар болгонд хамгийн эхэнд гүйж очиж бүртгүүлж ашиг авчихаад бусдыг уриалдаг хэсэг бүлэг хүмүүс байгааг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлжээ. Өөрөөр хэлбэл, пирамидын орой дээрх хүмүүс нь завшаад, сүүлчийнх нь хоосон хоцордог зарчим юм. Монгол Улсын хувьд Пирамид тогтолцоо, луйврын арга ашиглан бусдын эд  хөрөнгийг залилах гэмт хэрэг анх 1998  онд цагдаагийн байгууллагад бүртгэгдэж байжээ. Тухайн үед “Шинэ санаа төв” төрийн бус байгууллагаас “Хөрөнгө оруулалт” нэрээр пирамид тогтолцооны луйврын арга ашиглан 2000 гаруй иргэнээс  тэрбум 400 сая төгрөг төвлөрүүлж 1200 орчим хүнд 920 сая төгрөгийн хохирол учруулж байсан аж. Харин 2007-2012 онуудад пирамид тогтолцооны луйврын арга ашиглаж байсан 27 аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зогсоож 7600 иргэнд  4.5 тэрбум төгрөгийн хохирол учруулсан 36 хүнд холбогдох  хэргийг цагдаагийн байгууллага шалгаж, шүүхээс гэм буруутай этгээдэд зохих ял шийтгэл оногдуулж байсан. Тэгвэл сүүлийн үед хүчээ авч, олон мянган иргэнийг хамраад байгаа Жи тайм, Стэмфордын гэх хэргүүд огт өөр. Урьд нь сүлжээний бизнес Монголд бүртгэлтэй дан­санд мөнгө хуримт­луу­лаад гадагш нь гарга­даг байсан. Хуулийн бай­гуул­лагаас  тухайн мөнгийг нь  царцааж, үйл ажил­лагааг нь таслан зогсоож, хохирлыг нөхөн төлүүлэх боломжтой байсан бол одоо  шууд гадаад данс руу гүйлгээ хийгддэг.  Аль улсад ямар данс байгааг интерполоор хайдаг ч илрүүлэх боломж хомс гэдгийг цагдаагийн бай­гууллагаас хэлж байна.   СҮЛЖЭЭНИЙ ЛУЙВАРТАЙ ТЭМЦЭХ ЭРХЗҮЙН ОРЧИН ХАНГАЛТТАЙ   Залилангийн хэрэг жил ирэх тусам өсч бай­гааг хуулийн байгууллагын албан ёсны  мэдээллээс харж болно. Тухайлбал, нийслэлд 2016 онд 1908, 2017 онд 2659 хэрэг бүртгэгдэж байсан бол энэ оны долдугаар сарын байдлаар 2570 байна. Харин улсын хэмжээнд сүүлийн гурван жилд 2165, 2996 сүүлийн долоон сарын байдлаар 2941 болжээ.  Гэтэл манай улсад  залилан, сүлжээний луйврын хэрэгт хүлээлгэх хариуцлага, хууль эрхзүйн зохицуулалт хангалттай мөртлөө жил ирэх хохирогчдын тоо, мөнгөн дүн өсөөд буйг иргэдийн санхүүгийн боловсрол, ухамсартай холбож ойлгохоос өөр замгүй аж. Олон шатлалт маркетинг, пирамид тогтолцооны луйврын арга ашиглан үйлдэгдэж байгаа гэмт хэргийг дэлхийн олон оронд хориглосон байдаг бол Монгол Улсын хувьд дараах байдлаар зохицуулдаг юм байна. ö2001 онд батлагдсан “Аж ахуй үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль”-д “Олон шатлалт маркетинг буюу пирамид тогтолцооны замаар хууран мэхэлж ашиг хонжоо олох үйл ажиллагаа явуулах”-ыг  хориглосон. ö2015 онд батлагдсан Эрүүгийн хуульд “олон шатлалт маркетинг, пирамид тогтолцооны луйврын арга” ашиглан Залилах гэмт хэргийг үйлдсэн бол 5-12 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр зохицуулсан. ö2017 онд  батлагдсан “Зөрчлийн тухай” хуульд хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох. öЗөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд Санхүүгийн зохицуулах хорооны хянан шалгагч шалгах хуулийн зохицуулалт байна. Хуульчдын хэлж буйгаар сүлжээний луйвартай тэмцэх хууль эрхзүйн орчин хангалттай байгаа аж. Иргэдэд сэрэмжүүлэг ч багадаагүй. Өдөр бүр, цаг минут тутамд хэвлэл мэдээллээр сэрэмжлүүлж байгаа ч иргэд элссээр л байгаа юм. Тиймээс хэлсээр байтал ашиг хонжоо харж, мөнгөө барьж аваачиж гадны банкинд байршуулаад байгаа иргэдийн өмнөөс хууль хяналтын байгууллага цаг, зөв мөнгө үрэх хэрэг байна уу. Хууль хяналтын байгууллага бүхэл бүтэн армиараа нойр хоолоо хугаслан шалгаад ч таны ашиг олох гэж, сайн дураараа аваачиж өгсөн мөнгийг буцаах боломж байхгүй аж. Тиймээс сүлжээний луйварт  35 мянгуулаа 50-60 тэрбум төгрөгөө өгчихөөд байгаа иргэд ч, цаашид элсэгчид ч эрсдэл хариуцлагаа өөрсдөө хүлээе. Мөн та л 100 мянган төгрөгөө 300 мянган төгрөгөөр сольё гэж гүйж очиж элсэхгүй бол тэд хөгжихгүй бас олон мянган иргэн хохирохгүй.   Хуульч Г.Оюунболд: САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРОО ЗӨВШӨӨРӨЛ АВСАН ХҮМҮҮСИЙГ Л ХЯНАДАГ -Санхүүгийн үйл ажиллагаа явуулахдаа пирамид шатлал, Ponzi схем ашиглахыг олон улсын худалдаа бизнесийн орчинд гэрээ конвенцээр хориглож гэмт хэрэгт тооцдог.Европын ихэнх орнууд даатгалын систем сайтай учраас хохиролыг нь нөхөн төлүүлдэг. Манай улсад пирамид хэлбэрээр санхүүгийн үйл ажиллагаа явуулж гэмт хэрэг үйлдэж байгаа хүмүүс зөвшөөрөл авдаггүй. Ихэнх нь хувь хүмүүс байдаг. Санхүүгийн зохицуулах хороо зөвшөөрөл авсан хүмүүсийг л хянадаг болохоос бүртгэлгүйг нь анхаардаггүй.Ялангуяа, хууль сахиулах байгууллага сүлжээний луйврыг анхан шатанд нь таслан зогсоох хэрэгтэй. Тэгэхгүй бол үйл ажиллагаа эрхлээд маш олон хүн хохироод үлдэж байна. Нэгэнт гадаад дансанд мөнгө шилжсэн бол эрхзүйн туслалцааны хүрээнд хамтарч ажиллахаас өөр боломж хомс. Иргэд сүлжээний луйварт итгэж хохирч байгаа хамгийн гол асуудал бол санхүүгийн суурь мэдлэггүй. Ер нь ерөнхий боловсролын сургуулиас нь эхлээд л санхүүгийн цэгцтэй мэдлэг ойлголт өгөх хэрэгтэй. Мөн цагдаагийн байгууллага санхүүгийн шинжтэй үйлдлийг илрүүлэх аргачлалаа сайжруулах хэрэгтэй. Тухайлбал, сүлжээний бизнесийн зар тавиад эхэлж байхад нь л таслан зогсоох хэрэгтэй.   Хуульч, өмгөөлөгч О.Алтангэрэл: АЛЬ НЭГ  ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛААД АХИЦ ГАРАХГҮЙ -Сүлжээний луйвар бол Ponzi схемийн дагуу маш удаан хугацаанд явагддаг томоохон луйвар. Их мөнгө хуримтлуулах хүртлээ хугацаа их шаарддаг. Мөн энэ хугацаанд залилан мэхлэх шинж бүрэн илэрдэг учраас цагдаагийн байгууллага таслан зогсоох ёстой. Гэтэл маш их хохирол амссаных нь хойно ганц нэг хүнийг нь хорьдог систем рүү орчихоод байна. Бас нэг зүйл нь Хадгаламж зээлийн хоршооны хэргийг сүлжээний маягийн болгож шийдэж байсан. ХЗХ сүлжээний луйврын дэргэд өөр төрлийн хэрэг байсан ч  таслан зогсоож эздийг нь шоронд явуулж байсан. Гэтэл одоогийн 50 гаруй тэрбум төгрөгийн хохирол бол дутахгүй их мөнгө. Ийм хэрэг удаа дараа гарч, их хэмжээний мөнгө цуглуултлаа өргөжөөд байхад зогсоож чадахгүй байгаа нь учир дутагдалтай. Нэгдүгээрт, сүлжээний бизнес, луйврын талаар  иргэдийн мэдлэг мэдээллийг дээшлүүлэх хэрэгтэй. Түүнээс аль нэг  хуульд өөрчлөлт оруулаад ахиц гарахгүй. Хуулийн зохицуулалт, хүлээлгэх хариуцлага хангалттай бий. Нэгэнт завшсан мөнгийг буцаагаад гаргуулах боломжгүй учраас эрсдэлийг угаасаа иргэн л үүрнэ.  Бусад улс оронд 20-60 жилийн өмнө гарч байсан сүлжээний схем манай улсад хэрэгжиж байгаа нь иргэд болон хууль сахиулагчдын хувьд үнэхээр харамсалтай. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Шонхорын отогтой холбоотой асуудал: Хууль зөрчсөн бол хариуцлага, хууль ёсны бол хамгаал

Монгол Улс өнөөдөр  100 гаруй орны 6000 гаруй зочныг НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17

9 цаг 36 мин
Монголын сэтгүүлчид Эрхүүд

Монгол, Вьетнам улсын сэтгүүлчдийн төлөөлөгчид  2026 оны наймдугаар сарын 16-ны өдөр Эрхүү хотн

14 цаг 39 мин
ХАРХОРУМЫН ТУНХАГЛАЛ

Их Монгол Улсын нийслэл Хархорум хотод 2026 оны наймдугаар сарын 13–14-ний өдрүүдэд хорь гаруй улсын монголч эрдэмтэд

15 цаг 51 мин
Н.Учрал: COP17 бол өмнөх хурлуудын шийдвэр, тунхаглалыг давтах бус, хэрэгжилтийг хурдасгах бага хурал байх учиртай

Н.Учрал: COP17 бол өмнөх хурлуудын шийдвэр, тунхаглалыг давтах бус, хэрэгжилтийг хурдасгах бага хурал байх учиртай

16 цаг 25 мин
COP17 нь зөвхөн төрийн сайд нарын хурал биш...

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар бага хурал буюу COP17 өнөөдөр Монг

23 цаг 5 мин
Орхон аймагт “өөр хууль” үйлчилж, орон сууц захиалсан хохирогчид нэмэгдэхээр болжээ

Уг нь Монгол Улс Америк шиг муж бүр нь бие даасан хуультай холбооны улс биш юм. Америк холбооны улс уч

23 цаг 20 мин
Хархорум бол ХХI зуунд илгээсэн уриалга мөн

Энэ онд Их Монгол Улс байгуулагдсаны 820 жил, Өгөөдэй хааны 840 жил, “Түмэн амгалант их ордон”-ны 790, Монголын буддын шашны анхны

23 цаг 20 мин
Мөнгөний бодлогын хүүг чангаруулсан асуудлын эргэн тойронд

Таван сарын өмнө 6.5 хувьтай байсан инфляц долоодугаар сард 13 хувьд хүрлээ.

2026-08-14
“Сахал” Д.Эрдэнэбилэг эргээд ирлээ, Монголын улс төр яаж өрнөх вэ?

Цагтаа “Монголын эзэн” хэмээгдэж, энэ улс орны улс төр, эдийн засгийн бүхий л асуудалд нэр нө

2026-08-14
“Рио Тинто” групп “Оюу толгой” компанийн орлогыг нууцалжээ

“Оюу толгой” төслийн 66 хувийг эзэмшдэг “Рио Тинто” групп Монгол Улсын Засгийн газартай шударга бус гэрэ

2026-08-14