Л.Эрдэнэчимэг гишүүн тамхиа хаясан болов уу?

2014-04-18
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.Дамдин-Очир

“Монос” компанийн захирал Л.Эрдэнэчимэг УИХ-ын гишүүн болсноосоо хойш бас чгэж зүгээр суусангүй. Янз бүрээр хэлүүлж байгаад Тамхины хяналтын тухай хуулийг өргөн барьж, улмаар батлуулаад авсан.

Энэ хууль өнгөрсөн жилийн гуравдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхлээд байгаа. Бас ч гэж манайхан энэ хуулийг даган биелүүлж, гудамжаар тамхи зуучихсан яваа хүн ховордсон.

Тамхины хяналтын тухай хуулийг анх гаргахдаа гадаад улс орнуудын сайн сайхан жишгүүдээр ханатал PR хийж байлаа.

Англи улсад тамхины чөлөөт хуулийг хэрэгжүүлж эхэлснээс хойш эмнэлэгт хандаж байгаа хурц астма өвчнөөр өвдсөн хүүхдүүдийн тоо буурсан тухай судлаачид мэдэгджээ. Судалгаагаар олон нийтийн газруудад тамхи татахыг хориглосон хууль гаргаснаар эхний жилд өвчлөл 12 хувиар буурсан дүнтэй байгаа аж...гээд л. 

Хууль хэрэгжиж эхэлснээс сар гаруйн дараа Л.Эрдэнэчимэг гишүүн “Тамхины тухай хууль сайн хэрэгжиж байна. Зарим нэг тамхи үйлдвэрлэгчдийн зүгээс эсэргүүцэл ирж байгаа боловч энэ нь цаг хугацааны асуудал” гэсэн мэдэгдлийг хийж байв.

Зургаан сарын дараа гэхэд цагдаагийн ажилтнууд Тамхины хяналтын тухай хууль зөрчсөн 302 зөрчил илрүүлж, 29.3 сая төгрөгийн торгуулийн арга хэмжээ авсан гэх мэдээллийг цацсан. 

Харин арваад хоногийн өмнө Л.Эрдэнэчимэг гишүүн “Нэг жилийн хугацаанд хууль хэрэгжсэн байдлыг судаллаа. Шүүмжлэх зүйл бас байна. Тухайлбал, сургууль, цэцэрлэгийн орчноос 500 метрийн зайд тамхи худалдаалах, татахыг хориглосон нь маш их шүүмжлэл дагуулсан. Зарим суманд энэ хууль хэрэгжих боломжгүй. Эсвэл тамхи зардаг аж ахуйн нэгжийн эрхийг зөрчсөн гээд олон шүүмжлэл дагуулж байгаа. Мөн тамхи татах цэгийг тодорхой болгоогүй учраас шүүмжлэл дагуулдаг. Мэдээж хууль хэрэгжээд сайн тал олон байгааг хүмүүс мэдэж байгаа. Тухайлбал, судалгаагаар хууль хэрэгжих явцад эмэгтэйчүүд хамгийн их тамхинаас гарсан тохиолдол байна. Мөн залуучууд тамхи татах цэг байхгүй учраас албан хүчээр татгалзаж байгаа нь сайн үр дагавар гэж бид харж байгаа. Хуулийн  сайшаалтай талууд нь сөрөг зүйлээсээ их байгаа нь харагдсан. Мөн дотооддоо тамхины цэг байгуулсан аж ахуйн нэгж олон байна. Гэтэл хотын төвд байдаг томоохон аж ахуйн нэгжүүд хууль хэрэгжүүлэхгүй, хуулийг мэддэг хэрнээ зөрчих тохиолдлууд бас гарч байна. Тиймээс энэ аж ахуйн нэгжүүдийн хариуцлагыг чангатгах шаардлагатай гэж үзэж байна. Өнгөрсөн долоо хоногт гэхэд 16 сая төгрөгийн торгуулийг 18 аж ахуйн нэгжүүдэд тавьсан байх жишээтэй. Бид цаашид үргэлжлүүлээд шалгалтыг чангатгахаар төлөвлөж байна...” хэмээн ярив.

Хуульд эсэргүүцэл бас бий. Дөрвөн сарын өмнө билүү дээ, УИХ-ын гишүүн О.Баасанхүү сургууль, цэцэрлэгээс 500 метрээс ойр зайд тамхи худалдан борлуулахыг хориглосон заалтыг өөрчилж 100 метр болгох, мөн байгууллагын дотоод орчинд тамхи татахыг хориглосныг болиулах, тамхины онцгой албан татварын хэмжээг нэмж, үнийг нь олон улсын жишигт ойртуулах зорилготой заалтуудыг хасах ёстой гэсэн байр суурийг илэрхийлсэн. Тэрээр энэ үндэслэлээ “500 метр гэдэг хэтэрхий хол зай учраас хууль хэрэгжихэд муугаар нөлөөлж байна. Тамхи татах нь хүний эрхийн асуудал. Байгууллага дотоод орчиндоо тамхи татах цэг байгуулах ёстой” хэмээн тайлбарлаж байсан билээ. 

Мань эр үүнийхээ хариуд Л.Эрдэнэчимэг гишүүнээс  “О.Баасанхүү гишүүн тамхи импортолдог компаниудын лоббиг хийгээд яваад байна. Ингэхээ болиоч” гэсэн үг сонсоод авсан юм.   

Тамхины хууль хэрэгжиж эхлээд жил нэг сар, бас дээрээс нь хэд хонож байна. Цагдаагийнхан өдийд лав 60 орчим сая төгрөгийн торгуулийн мөнгө цуглуулаад байгаа бололтой.  Л.Эрдэнэчимэг гишүүний хэлснээсүзвэл эмэгтэйчүүд,  залуус тамхийг хаяад байгаа ажээ. Гэхдээ яг хэдэн хүн тамхинаас татгалзсан гэх тоо алга.

Дашрамд хэлэхэд, Л.Эрдэнэчимэг гишүүн маань өөрөө тамхи татдаг ажээ. Тамхины хууль санаачилсан болохоор тамхиа хаях үүрэгтэйгээ маш сайн ойлгодог гэсэн. Гэхдээ хараахан хаяж амжаагүй байгаа гэнэ.

Хуулийнхаа үр дүн болж, татах дуртай нарийхан тамхиа “гээж” тамхинаас гарсан бүсгүйчүүдийн нэг болоход юу нь болохгүй байхав.  Харин Тамхины хуулийг сулруулъя гэж “гүйгээд” байсан О.Баасанхүү гишүүн бол тамхи огт хэрэглэдэггүй гэх.

Эрдэмтэн Ж.Цэвээний сэтгүүл зүйн үйл ажиллагааны талаар эрдэм шинжилгээний хурал

Орчин цагийн Монголын сэтгүүл зүйг үндэслэгчдийн нэг, их соён гэгээрүүлэгч, эрдэмтэн Жамсрангийн Цэвээний мэндэлсний 145 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал 2026 оны арваннэгдүгээр сарын 16-нд зохион байгуулагдана.

1 цаг 54 мин
В.Путин, Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтын талаар юу мэдэгдэж байна вэ?

Владимир Путин, Ши Жиньпин, Дональд Трамп нар түүхэндээ анх удаа Орос, Хятад, АНУ-ын удирдагчдын

2 цаг 12 мин
Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

6 цаг 3 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

6 цаг 14 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

6 цаг 20 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин