Долоон хүн амиа алдсан ослын хэргийг хэрэгсэхгүй болгожээ

2018-08-29
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.ТӨГС Одоогоос хоёр жилийн өмнө Төв аймгийн Аргалант сумын нутаг дэвсгэр буюу Хүй долоон худгийн орчимд автомашины ноцтой осол гарч, гэр бүлийн долоон хүн амиа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ. Приус маркийн машинтай явж байсан тэднийг Ланд Крузер маркийн машин шахаж орж ирсний улмаас замын хажуу руу унаж осолдож, машин нь шатаж амиа алдацгаасан гэсэн шүүхийн шинжилгээний дүгнэлт гарсан байдаг. Тэгвэл энэ хэрэг эцэслэн шийдэгдэлгүй сунжирч явсаар эцэстээ Тээврийн прокурорын газраас хэргийг хэрэгсэхгүй болгосныг ар гэрийнхэн нь эсэргүүцэж хэвлэлийнхэнд дахин хандлаа. Энэ хэрэг өдийг хүртэл шийдэгдэхгүй байсаар прокурорт гурван удаа хаагдсанд гомдолтой байгаагаа тэд хэллээ. Хэргийн газраас зугтаасан жолооч олдсон ч нас барсан талийгаачид хэрэг үүсгэсэн нөхцөл байдалтайгаар энэ хэрэг хаагджээ. Талийгаачийн ээж Ц.Бат-Өлзий “Би гомдохын дээдээр гомдож байна. Үр хүүхдийг минь алчихаад ингэж байхад хууль хяналтын байгууллага ингэж ажиллах ёсгүй. Энэ хэрэгт гэрчийн мэдүүлэг байсаар байтал хэрэгсэхгүй болгож буйд их харамсч байна. Хэргийн холбогдогч н.Баатарсүрэн, Ө.Цэцэгшагдар хоёрын үгээр энэ хэрэг шийдвэрлэгдээд дууссан. Намайг хоёр жилийн хугацаанд хэргийн материалтай танилцуулаагүй байж байгаад сая хэрэг хаагдахад танилцуулсан. Тэгэхдээ миний талийгаач охинд хэрэг үүсгэж энэ хэргийг эзэнгүйдүүллээ. Хүний аминд хүрсэн Ө.Цэцэгшагдар гэгч биднээс нэг  ч удаа уучлалт гуйгаагүй. Дүгнэлтийг гурван удаа гаргахдаа дандаа баяр ёслолын үеэр тааруулж Ө.Цэцэгшагдарын талд гаргадаг. Прокурорын байгууллага ийм олон хүний амь насыг хохироосон хүнийг өмөөрч надтай нохой мэтээр харьцдаг, “Та энэ дээр гарын үсэг зураад хариад унш гэж тулган шаарддаг. Энэ хоёр жилийн хугацаанд хэргийн материалтай танилцуулаагүй. Гэрчтэй хэрэг байтал Ө.Цэцэгшагдарын мэдүүлэг дээр үндэслэн дүгнэлт гаргасан. Гэрч болон Ө.Цэцэгшагдар хоёрын мэдүүлэг зөрдөг. Миний өөд болсон охиныг буруутан болгон нэр дээр нь хэрэг нээсэн энэ төрийн байгууллагын албан хаагчдад маш их гомдолтой байна” гэлээ. Эх сурвалж: www.polit.mn
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин