Г.Батбаатарыг дэмжсэн багш нарыг хална гэж сүрдүүлжээ

2018-08-29
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.ТУУЛ Монгол Улсын хэмжээнд эмч, эмнэлгийн мэргэжилтэн бэлтгэдэг ганц том сургууль бол АШУҮИС. Гэтэл хичээлийн шинэ жил эхлэхэд хэдхэн хоног дутуу байхад энэ сургууль дээр хөл толгой нь олдохгүй хэрүүл маргаан өрнөж, багш удирдлагууд нь дотроо хоёр тал болоод талцчихсан, есдүгээр сарын 1 манатай сууж байна гэдгийг зарим багш нар нь хэлж байна. Тэдний яриагаар бол БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа өнгөрсөн долдугаар сарын 10-нд буюу наадмаар тушаал гаргаж, Эрүүл мэндийн дэд сайд асан, доктор Ж.Цолмонг АШУҮИС-ийн захирлаар томилжээ. Хуучин захирал Г.Батбаатарыг үүрэгт ажлаас нь чөлөөлж хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон байна. Өнөөдөр өрнөөд буй энэ хэрүүл тэмцэл албан тушаалын төлөөх томилгооноос үүдэлтэй гэнэ. Энэ шийдвэрийг эсэргүүцсэн АШУҮИС-ийн багш, удирдлагууд Ж.Цолмонг эсэргүүцэж, хамтран ажиллаж чадахгүй гэсэн шийдвэрт хүрч Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд болон Ц.Цолзолмаа сайд нарт хандан бичиг хүргүүлээд байгаа аж. Харин шинэхэн захирал Ж.Цолмон үүнийх нь оронд АШУҮИС-ийн захирал асан Г.Батбаатарыг дэмжиж гарын үсэг зурсан бүх багш нарыг ажлаас нь хална гэдгээ мэдэгдээд байгаа гэнэ. Тиймээс мэдэгдэлд гарын үсэг зурсан 20-30 багш нар өөр газар оффис түрээслээд, үүсээд байгаа асуудлыг хуучин хэвэнд нь ортол тэмцэнэ. Боловсролын салбар тоглоом биш хэмээн ярьж байв. Эх сурвалж: www.polit.mn    
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин