Эрдэнэцагаан сумын ИТХ иргэдийнхээ итгэлийг эвджээ

2018-08-29
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ч.ҮЛ-ОЛДОХ  “Зууны мэдээ” сонин  Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сум хариуцлагагүй  уул уурхайн  хөлд чирэгдэж,  сүйрлийн ирмэгт хүрсэн тухай цуврал сурвалжлагыг өнгөрсөн тавдугаар сарын дундуур уншигчиддаа хүргэсэн. Сумын Засаг дарга нь Хятадын  компаниудын халаасанд орчихсон,  ИТХ-ын зарим төлөөлөгч  мөнгөтэй хүмүүст үйлчилдэг болсныг  иргэд нь хэлж байв. Сумын орлогч даргаар ажиллаж байсан мэдээлэлд ойр хүн,  энэ суманд төрж өсч, өдгөө нэр алдарт хүрсэн зарим эрхэм  лицензийн наймаа хийж явдаг гэх мэдээлэл ч дуулдсан. Тэд эрх мэдлээ хэтрүүлж, иргэдийнхээ саналыг авалгүй уул уурхайн зөвшөөрөл олгочихдог. Эсвэл ах дүү, хамаатан садан, танил талаа цуглуулж иргэдийн хурал хийсэн  гэх дүр эсгэж, шийдвэр гаргадаг . Эцэст нь мал, ан амьтан  бүү хэл малчид, иргэд  нь амьдрах аргагүй болж   тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүн Ч.Улаанд  хандсан ч  тоогоогүй бололтой. Аргагүйдсэн иргэд, малчид  хоёр хоногийн өмнөөс  сумынхаа төвд жагсч эхэлжээ. Эрдэнэцагаан сумын  нутагт /ганц энэ сум ч гэлтгүй аймгийн нийт нутагт/   жонш  гэх нэрээр алт, уран болон өөр төрлийн  хайгуул хийдэг  компани сүүлийн үед олширсон. Түүний нэг болох Хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай  “АДАЭ” компани Эрдэнэцагаан сумын III багийн нутаг тахилгат Баянцагаан хайрхны ар хормой буюу Хамар булаг гэдэг газар гаргахаар зэхэж байгааг өнгөрсөн хавар тус сумын иргэд хэлж байсан юм. Тус компани МҮ-000307796 тоот тусгай зөвшөөрөлтэй жоншны ордын 631.0466 га талбайг 30 жил эзэмшихээр авах гэж зөвшөөрөл хөөцөлдсөн ч  багийн  иргэд зөвшөөрөөгүй.  Иймд олон удаа энд тэнд хурал хийсэн байдаг. Сумын Засаг дарга нь санаачлан  Хятадын компанийн байранд хүртэл иргэдийн хурлаа зохион байгуулсан удаатай. Эцэст нь  албан газрууд, тэр дотроо дунд сургуулийн “Фургон” автомашин, мөн хувь хүмүүсийн унааг дайчлан өөрсдийн талд шийдвэр гаргах хүмүүсийг бүрдүүлэн  гурван удаа хурал хийлгэсэн ч  хоёрт нь газар шороогоо ухуулахгүй гэсэн иргэд  нь олонх болсон байдаг. Мөн “АДАЭ” компани хуурамч зөвшөөрөл үзүүлж байж болзошгүйг зарим иргэн мэдээлж байсан юм. Учир нь тус компани Урт булаг, Хамар булаг гэдэг газар зөвшөөрөл авсан гэж байгаа атал зөвшөөрөл дээр “Эрдэнэцагаан” гэж бичсэн байдаг. Эрдэнэцагаан гэдэг нь сумын төвийн нэр бөгөөд ийм нэртэй газар байхгүй. Компанийн танилцуулга нь ч хуурамч бөгөөд Тамсагийн тал болон Архангай аймгийн нэг уулын  зургийг тавиад хэвлүүлчихсэн байх жишээтэй.  Дээр нь өнгөрсөн жил тус компани гал алдсанаас түймэрт дөрвөн хүний амь нас эрсэдсэн ч хэргийг зувчуулж хариуцлага хүлээгээгүй аж.  Итгэл үзүүлж болохгүй ийм олон баримт байсаар атал  Эрдэнэцагаан сумын ИТХ  өнгөрсөн даваа гаригт хуралдахдаа хэлэлцэх асуудлын жагсаалтад  байхгүй Хамар булаг дахь жоншны уурхайн зөвшөөрлийг   баталсан байна. Ингэхдээ уг асуудлыг  “Бусад” гэсэн  нууцлагдмал томъёолоор оруулж  ИТХ-ын зарим төлөөлөгчийг  болон  иргэдээ төөрөлдүүлжээ. Мөн  ИТХ-ын  27 төлөөлөгчөөс  найм нь   оролцох боломжгүй аймаг, хот руу явсан араар гэнэт хурал зарласан  байгаа юм. Шийдвэр гаргахад 19 төлөөлөгчийн нэгээс бусад нь дэмжсэнээр Хамар булаг гэдэг газарт 30 жилийн хугацаатай  жоншны  гэх нэртэй ч юу олборлох нь эргэлзээ  дагуулж буй тус  уурхайн  ажиллах  эрх нээгджээ. Үүнийг эсэргүүцсэн тус сумын III багийнхан   нутаг орноо гэсэн чин сэтгэлтэй иргэдийн хамт  жагсаал зохион байгуулаад байгаа юм. Мөн тэд  иргэний нийгмийн байгууллагууд,  байгаль орчны чиглэлээр ажилладаг ТББ,  УИХ дахь эх оронч түшээдийг  эх орны өмнөд хийлийн бүс нутгийг хамгаалах үйлсэд  нэгдэхийг уриалжээ. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин