Ч.ЗОТОЛ
Азийн спортын наадмын боксын 60 кг-ын жинд хүч үзэж буй шигшээ багийн тамирчин, Риогийн олимпийн V байрын шагналт, ОУХМ Э.Цэндбаатар хүрэл медалийн болзол хангалаа. Тэрээр Туркменистаны шилдэг тамирчдын нэг И.Хурсандыг 5:0-ээр илт давуу ялсан байна.
Э.Цэндбаатар энэ сарын 31-нд мөнгөн медалийн төлөө БНХАУ-ын боксчин Жун Шантай тоглоно. Хоёр тамирчин хэн хэнийхээ тоглолтыг сайн мэднэ. Учир нь тэд Казахстаны Ерөнхийлөгчийн цомын тэмцээнд учраа таарч манай тамирчин ялалт байгуулж байжээ.
Эх сурвалж: polit.mn
Эх сурвалж: polit.mn