М.Ундрах: Аавтайгаа хөтлөлцөөд алхахсан

2014-04-17
Нийтэлсэн: Админ
 1 мин

Ч.Зотол

Нурууны  гэмтэл хүн хүндэрч, тэргэнцэр дээр суудаг болсон аавыгаа хоёр хөл дээрээ босоосой хэмээн бодож, аавтайгаа хөтлөлцөөд алхахсан хэмээн мөрөөдөж, аавдаа итгэл урам өгч, сайн сайхныг  хүсч зорьж яваа энэ бяцхан охиныг М.Ундрах гэдэг, тэр 11 настай.  Тэгвэл, охины хүслээс сэдэвлэсэн “Аавуудын алхаа”  нэртэй өдөрлөг  саяхан Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болж, аавынх нь найзууд болон сайн санаат хүмүүс түүнд туслан хандивын аян өрнүүлэхээр болоод байгаа гэсэн сайхан мэдээлэл дуулдсан. Ямартай ч охины хүсэл биелээсэй гэж хүсье. Нэг ч гэсэн монгол хүн хүнд өвчнөөс  ангижирч, гэр бүлтэйгээ элэг бүтэн  аз жаргалтай сайхан амьдраасай. Бяцхан охины нүд аз  жаргалаар гэрэлтээсэй. Үүний төлөө монголчууд бүгдээрээ чин сэтгэлээсээ туслаасай. Монгол хүний сайхан сэтгэлийн гал унтаагүй, унтраагүй. Хүн болгоны зүрх сэтгэл сайн сайхны төлөө цохилж байгаа гэдэгт итгэж, бас найдаж, аав, охин хоёрыг дэмжээч хэмээн Polit.mn сайтаас уншигчиддаа хандан  уриалж байна. Ингээд охины аав Б.Мөнх-Эрдэнэтэй цөөн хором ярилцсанаа хүргэж байна.

 -Манай уншигчдад  өөрийгөө танилцуулахгүй юу. Яаж яваад хүнд гэмтэв?

-Намайг Баатарын Мөнхсайхан гэдэг. Би нийслэлийн  арван жилийн дугаар   сургууль,  “Цахим дээд сургуулийг тус тус  төгссөн. Анх хувийн байшин барьж байгаад дээврийн ажлыг  дуусч байхдаа унаж нуруундаа  гэмтэл авсан юм. 

-Гадаадад хагалгаанд ороход зардал нь өндөр гарсан гэсэн. Тэр тухайгаа ярихгүй юу?

-Солонгос руу  явж нурууны хагалгаанд ороход  60-70 сая төгрөгийн зардал орохоор байгаа. Энэ боломжийг судлалгүй жаахан цаг алджээ.  Одоогоор Солонгосын эмнэлгээс ирсэн хариу тухайн хүний биеийн байдлаас болж зардал нэмэгдэж болзошгүй гэсэн. Очиж шинжилгээ өгч,  зураг авалтаа хийлгэсний  дараа тодорхой болох байх. Зардлаас бага багаар цуглаад л   байна. Хүмүүнлэгийн үйл ажиллагааг найзууд маань зохион байгуулж байгаа. Олон газраар  арга хэмжээ зохион байгуулж явна гэж надад хэлсэн. 

-Хагалгаа хийлгээд ямар боломжийг танд амлаж байна?

-Эмнэлгийн зүгээс  намайг хөл дээрээ босох боломтжой, мэдрэлийн судас дарагдсан ч боломж бий  гэсэн хариу өгсөн. Түүнийг дуулаад яаж ийгээд явья л гэж бодсон доо.

- “Аавуудын алхаа  өдөрлөгт оролцсон сэтгэгдлээ хуваалцаач?

-Их сайхан арга хэмжээ болсон. “Аавуудын алхаа” өдөрлөгт оролцсон бүх хүнд талархал илэрхийлье. Гэр бүл, үр хүүхдүүддээ цаг гарган ирсэн тэр хүмүүст би үнэхээр их  талархаж байна. Охин маань “Аавуудын алхаа” өдөрлөгт аавтайгаа хамт оролцмоор байна гэсэн санааг анх гаргаж, хамт оролцсон юм.  Би хоёр жилийн өмнө гэмтэл авч суугаа болсон болохоор  гэр бүлээрээ өдөрлөгт оролцъё гэхэд сэтгэл их хөдөлж хүлээж авсан. Охиноо баярлуулж,  өдөрлөгт оролцож,  олон хүнтэй мөр зэрэгцэн нэг өдөр хамт байсандаа баяртай байгаа.

-Парад алхахад  та охинтойгоо хамт алхсан. Та хоёр юу ярьж явав?

- Цугласан олныг харж, төрсөн сэтгэгдлээ хуваалцаж явсан. Миний охин ч, би ч адилхан их баяртай байсан.  

-Охин чинь аавдаа зориулж дуу дуулсан гэсэн. Тэгэхэд  юу бодогдов?

 -Охин минь аавдаа зориулж дуулахад урам  зориг  орсон.  Сэтгэл их хөдөлсөн. Мөн миний арван  ангийн найзууд ирж, сэтгэлийн үгээ хэлж урам нэмж,  сайн сайхныг мэдрүүлсэн дээ.

М.Ундрах охины аав Б.Мөнх-Эрдэнэ ийнхүү ярьж байна. Уншигч та бүхэн түүнд туслахыг хүсвэл Хаан банк 5057131146, Төрийн банк 104800217019 дансанд хандаарай. Түүнтэй холбогдохыг хүсвэл: 91197911 дугаарт холбогдоорой.

 

 

Эрдэмтэн Ж.Цэвээний сэтгүүл зүйн үйл ажиллагааны талаар эрдэм шинжилгээний хурал

Орчин цагийн Монголын сэтгүүл зүйг үндэслэгчдийн нэг, их соён гэгээрүүлэгч, эрдэмтэн Жамсрангийн Цэвээний мэндэлсний 145 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал 2026 оны арваннэгдүгээр сарын 16-нд зохион байгуулагдана.

1 цаг 54 мин
В.Путин, Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтын талаар юу мэдэгдэж байна вэ?

Владимир Путин, Ши Жиньпин, Дональд Трамп нар түүхэндээ анх удаа Орос, Хятад, АНУ-ын удирдагчдын

2 цаг 11 мин
Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

6 цаг 3 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

6 цаг 14 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

6 цаг 20 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин