МОНГОЛЫН БАГ ТАМИРЧДЫН ТЭМЦЭЭНИЙ ҮР ДҮН - АЗИЙН НААДМЫН 9ДЭХ ӨДӨР-2018.08.27

2018-08-28
Нийтэлсэн: Админ
 1 мин
"Жакарта-Палембанг – 2018" Азийн наадмын 9 дэх өдөр өндөрлөж, Монголын баг тамирчид Байт харваа, Бокс, Ширээний теннис, Хөнгөн атлетик, Гимнастикийн төрлүүдэд оролцлоо. ОНЦЛОХ: Өнөөдөр Байт харвааны эрэгтэйчүүдийн багийн болон холимог багийн төрлийн медалийн төлөөх харвалтууд явагдаж, Монголын баг тамирчид анх удаа Азийн наадамд IV байр эзлэв. Өнөөдрийн байдлаар Монгол улс 3 АЛТ 2 МӨНГӨ 5 ХҮРЭЛ, нийт 10 медальтайгаар жагсаалтын 18 дугаар байрт бичигдэж байна.   "Жакарта-Палембанг – 2018" Азийн наадмын Монголын баг тамирчдын ерөнхий ивээн тэтгэгчээр Скай хайпермаркет ХХК – “E-Mart” болон СКАЙтэл компани ажиллаж байна. Монголын баг тамирчид медаль хүртэх өндөр магадлалтай төрлүүд болох Кураш – 08.28, Жүдо – 08.29, Самбо – 08.30-ны өдрүүдэд эхлэнэ.
ӨНӨӨДӨР МОНГОЛЫН БАГ ТАМИРЧИД:
 
БАЙТ ХАРВАА
Эрэгтэй багийн төрөл:
  • Б.Адъяасүрэн, Б.Отгонболд, Б.Пүрэвсүрэн - Хүрэл медалийн төлөө БНХАУ-ын багтай харваж 0:6 оноогоор хожигдсон. /Байт харвааны төрлөөр анх удаа Азийн наадамд шагналт IV байрт шалгарсан/
Холимог багийн төрөл:
  • Б.Урантунгалаг, Б.Отгонбаолд - Хүрэл медалийн төлөө БНХАУ-ын багтай харваж 2:6 оноогоор хожигдсон. /Байт харвааны төрлөөр анх удаа Азийн наадамд шагналт IV байрт шалгарсан/
 
ШИРЭЭНИЙ ТЕННИС
Эрэгтэй багийн төрөл: -Б.Билэгт, Э.Лхагвасүрэн, М.Тэмүүлэн – Хэсгийн тоглолтод Хонгконгийн багтай оноолт таарч 0:3 оноогоор хожигдож, Йемений багийг 3:0 хожин хэсгийн IV байрт шалгарч, тэмцээнийг өндөрлүүлэв.
ХӨНГӨН АТЛЕТИК
Эмэгтэйчүүдийн 800м:
  • Ч.Шинэцэцэг – XV байр /2:15.91/
Эрэгтэй 800м:
  • А.Ахыт – XXII байр /1:53.89/
  • Г.Одхүү – XXIV байр /1:55.07/
 
УРАН САЙХНЫ ГИМНАСТИК
  • Х.Ундрам – 32.150 оноогоор финалд шалгарсан. /Маргааш 08.28-ны өдөр Монголын цагаар 11:00 цагт тэмцээн үргэлжилнэ/
 
БОКС
Эрэгтэйчүүдийн 49кг 1/16:
  • Х.Энхмандах – Энэтхэг улсын тамирчин Амит-д 0:5 оноогоор хожигдож хасагдсан.
Эрэгтэйчүүдийн 56кг 1/16:
  • Х.Энх-Амар – Энэтхэг улсын тамирчин Хуссам-ыг 3:2 оноогоор хожиж шигшээд шалгарсан. /08.29-ны өдөр Монголын цагаар 17:15 цагт Узбэк улсын тамирчин Миразизбек-тай тоглоно/
Эрэгтэйчүүдийн 64кг 1/16:
  • Б.Чинзоригт – БНАСАУ-ын тамирчин Ри КонТаэ-д 0:5 оноогоор хожиж шигшээд шалгарсан. /08.29-ны өдөр Монголын цагаар 18:45 цагт Энэтхэгийн тамирчин тамирчин Дхээраж-тай тоглоно/
Эрэгтэйчүүдийн 75 кг 1/16:
  • Д.Давааням – Узбек улсын тамирчин Мадримов-нд 0:5 оноогоор хожигдож, хасагдсан.

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин