Тод өнгийн хувцас өмсч хачигнаас сэргийлээрэй

2014-04-17
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.Төгс

Ойн болон бэлчээрийн хачгийн идэвхжилийн улирал эхэлж, хачигт хазуулсан хүний тоо олширчээ. ХӨСҮТ-ийн Зоонозын тасагт одоогоор 69 хүн хандаад байгаа юм байна. Тэдгээрээс ес нь хэвтэн эмчлүүлж байна. Хөдөө орон нутаг, зуслангийн байшин руугаа явахдаа хачигт ихээр хазуулж байгааг албаныхан хэлж байна. Иргэд мэдээлэл муутайгаас хачгаа хамаагүй татаж авах, бохир гараараа маажих, оролдох зэрэг эрсдэлтэй алхам хийдэг аж. Хэрэв хачигт хазуулвал эмнэлэгт хандаж, мэргэжлийн эмчээр авахуулах хэрэгтэй гэнэ. Түүнчлэн хазсан хачигаа аваад очвол халдвар авсан эсэхийг тогтоох боломжтой байдаг аж. Хамгийн хортой нь ойн хачиг. Хазуулбал, төв мэдрэлийн тогтолцоо гэмтэж, юм мартах, гар хөл саажих, ярьж чадахгүй болох аюултай гэнэ. Манайд ийм хачиг амьдардаг 78 голомт байгаагаас Сэлэнгэ, Булган, Төв, Орхон, Дархан-Уул, Хэнтий зэрэг 7 аймгийн 35 суманд хамгийн их тархжээ.

Хачигнаас хэрхэн сэргийлэх талаар зөвлөгөөг хүргэе.

Хачиг нь үе хөлтний хүрээ, аалз хэлбэртэний ангид багтах бөгөөд дэлхий дээр 3000 гаруй зүйл хачиг бүртгэгдсэнээс манай улсад 462  зүйл хачиг байдаг нь тэмдэглэгдсэн. Хачгууд нь өвчин үүсгэгч вирус, нян, эгэл биетэн зэргийгбиедээ агуулж,мал, амьтдын цусыг сорохдоо хүн, амьтанд  дамжуулдаг.  Цаг уур ба газарзүйн байрлал, улирлын байдал зэргээс шалтгаалан хачиг нь 4-5 -р сарын дунд үед ичээнээс гардаг. Бие гүйцсэн хачгийн идэвхтэй үе нь хавар, зуны улиралд байдаг.

"Манай улсын ойн болон бэлчээрийн хачгийн тодорхой хувь нь хачигт энцефалитын вирус, боррели, риккетсээр халдварлагдсан байдаг. Иймээс хачигт хазуулсан хүн бүр өвчилдөггүй"

Шинж тэмдэг: Иргэд хачигт хазуулсаны дараа хазсан хэсэгт улайх, өвдөх, ойролцоох тунгалагын булчирхай үрэвсэх, толгой өвдөх, халуурах, хүзүү хөших, бөөлжих зэрэг  зовиурууд илэрвэл эмчид хандах хэрэгтэй .Хачигт энцефалит ба  хачигт боррелиозын хөнгөн, дунд, хүнд аль ч хэлбэрийг орон нутгийн эмнэлэгт эмчлэх боломжтой. Харин хачигт энцефалитын хүнд хэлбэрийн үед хол тээвэрлэхэд хүндрэх хандлагатай байдаг тул тээвэрлэхгүй байх хэрэгтэй.

Хэрхэн сэргийлэх вэ: Хачигт халдвараас сэргийлэх үндсэн арга нь хачгаас зайлсхийх, хачигт хазуулахгүй байх юм.

Хачигтай газар явах үед биед хачиг орохооргүй битүү, гялгар гадаргуутай, тод өнгийн хувцас, түрийтэй гутал, малгай, алчуур хэрэглэх нь зүйтэй.

Ой, хээр, малд явахдаа өөртөө болон өөр хоорондоо үзлэг хийж, хувцас, биед наалдсан хачгийг гөвж унагах, авч хаях.

Үргээгч бэлдмэл хэрэглэх: түрхлэг, тос, аэрозоль г.м

Биед шигдсэн хачгийг зөв авах:Хачиг хазалтаас үүссэн шархыг халдваргүйжүүлэх нь бохирдох, буглаа үүсэхээс сэргийлдэг. Иймд, хачиг дээр ургамлын тос түрхээд 1-2 минутын дараа хачгийн ил хэсгээс хавчаараар барьж, 45 хэмийн налуу өнцгөөр зөөлөн дээш татаж авна.  Мөн арьсанд шигдсэн хачигны хошууг нарийн утсаар оосорлож 2 үзүүрийг хачгийн ил хэсгийн 2 талд үлдээнэ. Утасны 2 үзүүрийг хачигны хошууг тойруулж зангилаад зөөлөн ганхуулах замаар хошуутай нь сугалж авна.

Голомттой газарт явахдаа мал, амьтаны түүхий сүү, цус, махан бүтээгдэхүүн хэрэглэхгүй байх

Өвөрмөц урьдчилан сэргийлэлт:

Хачигт энцефалитийн эсрэг вакциныг Зоонозын өвчин судлалын төвд хийлгэж болно.

Хачигт хазуулсан тохиолдолд антибиотикаар урьдчилан сэргийлэлтийг 5-7 хоногийн туршид эмчийн хяналтан дор хийлгэх журамтай.

 

Эрдэмтэн Ж.Цэвээний сэтгүүл зүйн үйл ажиллагааны талаар эрдэм шинжилгээний хурал

Орчин цагийн Монголын сэтгүүл зүйг үндэслэгчдийн нэг, их соён гэгээрүүлэгч, эрдэмтэн Жамсрангийн Цэвээний мэндэлсний 145 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал 2026 оны арваннэгдүгээр сарын 16-нд зохион байгуулагдана.

1 цаг 54 мин
В.Путин, Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтын талаар юу мэдэгдэж байна вэ?

Владимир Путин, Ши Жиньпин, Дональд Трамп нар түүхэндээ анх удаа Орос, Хятад, АНУ-ын удирдагчдын

2 цаг 12 мин
Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

6 цаг 3 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

6 цаг 14 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

6 цаг 20 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин