“Ирэх зуунд  бид соёл иргэншлээрээ тэсч үлдэнэ”

2018-08-28
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ч.Олдох Зүүн Ази судлалын олон улсын X хурлыг  БСШУСЯ дэмжиж, МУИС зохион байгуулж байна. Хуралд Япон, БНХАУ, ОХУ, БНСУ, Франц, Канад, Финлянд, Швед, Шинэ Зеланд, Итали зэрэг гадаад орны 40 гаруй  эрдэмтэн судлаач, 30 гаруй дотоодын судлаач Улаанбаатар хотноо хоёр өдөр чуулж, нийт таван салбар хуралдаанаар 57 илтгэл хэлэлцүүлэх юм. Энэ  хурал  Зүүн Азийн бүс нутаг дахь Солонгосын хойгийн улс төрийн уур амьсгал эерэгээр өөрчлөгдөж, уг хойгт энх тайвны үйл явц эрчимжиж байгаа, дэлхийн эдийн засгийн шинэ нөхцөл байдал үүсч, дэлхийн худалдааны сөргөлдөөн бий болж эхэлсэн гээд түүхэн  цаг үед болж буйгаараа онцлог юм. Зүүн Ази судлалын Олон улсын эрдэм шинжилгээний хурал (ICEAS) 2000 оноос хойш нийт есөн удаа БНХАУ, Тайланд, Вьетнам, ОХУ-д  хуралдсан байдаг. Энэ чиглэлээр дэлхийн хэмжээний мэргэжлийн судлаачдын олон улсын хамтын индэр ч гэж  болох юм. Хурлаар  олон улсын эрдэмтэд  Зүүн Азийн эдийн засаг, улс төр, нийгэм соёлын асуудлаар хийсэн судалгааны үр дүнг хэлэлцүүлдэг. Хоёр жил тутамд дэлхийн аль нэгэн их сургуульд цуглан хуралддаг  уламжлалтай. Зохион байгуулахад гурван  талын байгууллага байнга оролцдог.  Байнгын дэмжигч хоёр  байгууллага болох Осакагийн Эдийн засаг, Хуульзүйн Их сургуулийн Ази судлалын институт, Бээжингийн Их сургуулийн Зүүн Азийн судалгааны төв, гуравдагч байгууллага нь дэлхийн аль нэгэн нэр хүнд бүхий их сургууль зохион байгуулагч сургуулиар сонгогдон, тухайн  олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулдаг. Энэ  удаа МУИС сонгогдон эрдэмтдийн хурлыг зохион байгуулж байгаа юм. Манай улсын хувьд  хөрш орнуудын улс төр, эдийн засгийн байдал хүчирхэгжиж буй үе, дээр нь  БНХАУ-аас дэлхий дахинд тунхагласан “Нэг бүс, нэг зам” санаачилгыг хөгжүүлэхээр чармайж буй үед болж байгаагаараа  уг хурал ач холбогдолтой. Оролцогч эрдэмтдийн хувьд улс төр, гадаад бодлого, нийгэм,  эдийн засаг,  соёл боловсрол зэрэг таван салбараар илтгэл хэлэлцүүлж байгаа. Ингэхдээ  улс үндэстнүүдийн орших уу, эс орших уу гэдэг асуудлыг ч давхар хөндөж  “Ирэх зуунд  бид соёл иргэншлээрээ тэсч үлдэнэ” хэмээн тодорхойлж байлаа. Зүүн Ази судлалын Олон улсын эрдэм шинжилгээний хурал маргааш үргэлжлэх юм байна.   Эх сурвалж: www.polit.mn
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин