М.Отгонбаяр: “Дэлхийн сонгомол өгүүллэг” сэтгэлийн таашаал руу хөтөлдөг

2018-08-28
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ч.ГАНТУЛГА Энэ удаагийн “Ширээний ном” буланд “Болор цом”-ын эзэн, яруу найрагч М.Отгонбаярыг урилаа. Тэрээр “Дэлхийн сонгомол өгүүллэг” номыг шимтэн уншдаг юм байна.  Ховд нутгийн унаган хөвгүүн “Ээждээ нас гуйж бичсэн шүлэг” –ээрээ Янжинлхамын ивээлд багтаж байсан цаг саяхан. Яруу найрагч М.Отгонбаяр уг нь хуульч мэргэжилтэй ч багаасаа шүлэг яруу найраг, ном уншихын сайхныг мэдэрч өсчээ. Зургадугаар ангид орохдоо номын сангийнхаа бүх номыг уншаад дуусгачихсан учир унших ном олдохгүй Лениний ботиудыг эргүүлж байсан удаатай. Харин өдгөө түүний шимтэн уншдаг ширээний ном нь зохиолч Г.Аюурзана, Л.Өлзийтөгс нарын редакторласан “Дэлхийн сонгомол өгүүллэг” ном ажээ. М.Отгонбаяр найрагч “Дэлхийн сонгомол өгүүллэгийг унших бүртээ мөн чанар, гүн ухаан руу нь нэвтэрч чаддаг. Өөр цаг хугацаанд очсон юм шиг өөр мэдрэмж төрдөг юм” гэв. Мөн тэрээр бичсэн зохиолчийн санаа, зорилгоос үл хамааран өгүүллэг бүрийг тархиндаа тунгаах, өөрийнхөөрөө тайлах, таамаглах нь сэтгэлийн асар их таашаал руу хөтөлдөг тухай ярьсан юм. Зохиолч энэ номыг 2010 онд анх хэвлэгдэхэд нь авчээ. Түүнээс шүлэг, яруу найраг бичихэд энэ ном нөлөөлдөг үү гэж асуухад “Тодорхой хэмжээгээр нөлөөлдгийг үгүйсгэхгүй. Тухайлбал, тайлагдашгүй нууц, илбэ шидийн талаар би энэ номноос мэдэрдэг” гэж байв. Зохиолч, яруу найрагч М.Отгонбаяр одоогоор уулын хүмүүсийн тухай өгүүлэх дуулалт жүжиг бичиж байгаа аж. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин