Ч.Зотол
Азийн спортын наадмын боксын тэмцээн өнөөдөр дөрөв дэх өдрөө хүрэл медалийн төлөөх тулаанаар үргэлжилнэ. Манай тамирчдын эхний тулаан Монголын цагаар 19:45 цагт 52 кг-ын жинд хүч үзэж буй Г.Ган-Эрдэнийн хүрэл медалийн төлөөх тоглолтоор эхэлнэ. Тэрээр Тайландын шилдэг боксчин Юүттапонг Тонгдетой учраа таарсан юм. 60 кг-ын жинд тулалдаж буй Рио-2016 олимпийн тавдугаар байрын шагналт, ОУХМ Э.Цэндбаатар Турменистаны шилдэг тамирчдын нэг Хурсанд Иманкулиевтай мөн хүрэл медалийн төлөө хүч үзэх юм. Харин эмэгтэйчүүдийн 51 кг-ын жинд тулалдаж буй О.Жаргалан маргааш Вьетнамын тамирчин Ти Тамтай хүрэл медалийн төлөө тулалдах юм байна.
Эх сурвалж: www.polit.mn