Хичээлийн жилийг 14:00 цагт нээхээр хойшлууллаа

2018-08-28
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.ТӨГС   Хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа газрын дарга нарынхаа хамтаар өргөтгөсөн хэвлэлийн бага хурал хийж сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Энэ хичээлийн жил есдүгээр сарын 1-ний бямба гаригт нээлтээ хийж, 3-ны даваа гаригт хичээл эхэлнэ. Бямба гаригт өглөөгүүр усархаг бороо орох төлөвтэй байгаа тул нээлтийг 14:00 цагаас болгож товложээ. Мөн их, дээд сургуулиудын хичээлийн цагт өөрчлөлт оруулах, тодруулбал ерөнхий боловсролын сургуулиас нэг цагийн дараа эхлүүлж байх санал гаргаад сургуулиудаас санал авч байгаа юм байна.   260 МЯНГАН ХҮҮХЭД ЦЭЦЭРЛЭГТ ЯВНА   Энэ хичээлийн жилд нийт 1435 цэцэрлэг үйл ажиллагаа явуулах юм байна. Энэ нь төрийн өмчийн цэцэрлэг 25-аар, хувийн хэвшлийнх наймаар нэмэгдсэн дүн юм байна. Урьдчилсан байдлаар 260 мянган хүүхэд цэцэрлэгт хамрагдах аж. Харин энэ жил гурван сургууль, 13 цэцэрлэгийн барилгыг буулгахаар болжээ. Шинээр барих зардал нь төсөвт суусан учир шинэ барилга ажилд ортол ойр орчмын цэцэрлэг, сургуульд хүүхдүүдийг хуваарилсан байна. “Авлига авч цэцэрлэг, сургуульд зуучилсан мэдээллийг нотлох баримттай нь ирүүлвэл хариуцлага тооцно” гэж Нийслэлийн боловсролын газрын дарга Ж.Гантулга энэ үеэр хэлж байв. Мөн энэ жил 6.4 тэрбум төгрөгийг хүүхэд харах үйлчилгээнд төсөвлөжээ. Ойролцоогоор 4500-4700 хүүхэд энэ үйлчилгээнд хамрагдах төлөвтэй байна. Харин цэцэрлэгийн үйлчилгээг нөхүүлж байгаа хэрнээ өдөрт ганцхан хоол өгсөн болоод эцэг эхийг нь иртэл зөвхөн харах үүрэг хүлээдэг байдлыг цаашид хүлээн зөвшөөрөх үү, цэцэрлэгүүдтэй дүйцэхүйц стандарт тавих уу гэсэн асуудлыг авч үзэх талаар БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа хэллээ.   38 СУРГУУЛЬ ГУРВАН ЭЭЛЖЭЭР ХИЧЭЭЛЛЭНЭ   2018-2019 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын 814 сургуульд 597 мянган хүүхэд суралцана. Энэ нь өнгөрсөн жилтэй харьцуулахад сургуулийн тоо 16-гаар, хүүхдийн тоо 24 мянгаар өссөн үзүүлэлт аж. Нэгдүгээр ангид 76.4 мянган хүүхэд элсэн орохын 35.4 мянга нь нийслэлд байна. Гурван ээлжээр хичээллэдэг байдал энэ жилдээ амжиж шийдэгдэхээргүй болжээ. Өөрөөр хэлбэл, улсын хэмжээнд 38 сургууль гурван ээлжээр хичээллэхээс нийслэлийн 26 сургуулийн 205 бүлэг ингэж орох юм байна. Ерөнхий боловсролын сургуульд 180 нэрийн сурах бичиг хэрэглэнэ. Үүнд эрүүл мэндийн хичээлийн сурах бичиг шинээр хэрэглэгдэх юм. Бага ангийн сурагчдыг 100 хувь, дунд ахлах ангийн сурагчдын 40 хүртэлх хувь буюу төрөөс зайлшгүй дэмжих шаардлагатай хүүхдүүдэд сурах бичгийг үнэгүй олгодог зохицуулалт хэвээр үргэлжилнэ. Үндэсний үйлдвэрлэгчдийн дүрэмт хувцасны үнэ 60-127 мянган төгрөгийн үнэтэйгээр худалдаалагдаж байгааг энэ үеэр мөн мэдээллээ. “Нарны хороолол”-ын оршин суугчдын 5700 орчим хүүхдийн сургууль, цэцэрлэгийн асуудал үүсээд байгаа. 960 хүүхдийн сургууль, 280 хүүхдийн цэцэрлэг бэлэн болсон боловч компанийн зүгээс хөрөнгийн асуудлыг шийдтэл онгойлгохгүй гэж мэдэгджээ. Тиймээс хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө асуудлыг шийдэх талаар яамны зүгээс хөөцөлдөж байгаа гэнэ. Тухайн компанитай нь тохиролцож чадвал сургуульд нь 2000 орчим хүүхдийг сургах боломжтой юм байна.   ИХ, ДЭЭД СУРГУУЛИЙН ТӨЛБӨР 10-15 ХУВИАР НЭМЭГДЖЭЭ   Сургалтын төлбөрийн нэмэгдлийг эсэргүүцэн жагсаал хийсэн оюутнуудад бүдүүлэг авир гаргасан багшид хариуцлага тооцох үүргийг захиралд нь өгсөн. Энэ талаар нэхэж асуухад хариуцлага тооцсон тухайгаа мэдэгдэнэ гэж хариулжээ. Энэ хичээлийн жилд их, дээд сургуулиудын төлбөр 10-15 хувиар нэмэгдсэн байна. Ойрын жилүүдэд багш нарынхаа цалинг нэмж чадаагүй, дунд сургуулиудын багш нарын цалин нэмэгдэж байгаа учраас дагахаас аргагүй гэсэн тайлбарыг их, дээд сургуулиудын удирдлагуудаас салбарын яамандаа өгчээ. БСШУСЯ нь сургалтын төлбөрт оролцох эрхгүй учир сургалтын чанар, магадлан итгэмжлэлийг сайжруулахад анхаарал хандуулна гэдгийг Ц.Цогзолмаа сайд хэллээ. Өнгөрсөн онд дээд боловсролын 96 сургуульд 155 мянган оюутан суралцсан бол энэ жил 30 мянган оюутан шинээр элсэх урьдчилсан судалгаа гарчээ.   СОЁЛ, УРЛАГИЙНХНЫ ЦАЛИН 150 МЯНГААР НЭМЭГДЭВ   Төрийн албан хаагчдын цалинг нэмэх Засгийн газрын шийдвэр нь энэ салбарын 74911 ажилтанд хамаарах юм байна. Бага ангийн болон, цэцэрлэгийн 7900 багшийн цалин 12.3 хувиар нэмэгдэж дунджаар 550 мянган төгрөгөөс 618 мянган төгрөг болж өсчээ. Харин соёл урлагийн салбарын 3957 ажилтны цалин 30 хувиар нэмэгдэж 501 мянгаас 651 мянгад хүрсэн байна. Энэхүү нэмэгдэл нь хангалтүй байгааг үйлдвэрчний эвлэлээс мэдээлж байсан. Тэгвэл хичээлийн шинэ жилд багш нар хүүхдүүдээ угтаж авна гэдэгт итгэлтэй байгаагаа салбарын сайд нь хэлэв. “Та томилогдсоноосоо хойш хэдэн хүнийг ажлаас нь халсан бэ. Анагаахын их сургуулийн асуудал дээр юу хэлэх вэ” гэсэн сэтгүүлчдийн асуултад Ц.Цогзолмаа сайд “Өнөөдрийн эрхзүйн хүрээнд ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн удирдлагуудыг халж, солих эрх зөвхөн Хотын даргад байгаа. Харин яамны мэдэлд зөвхөн лаборатори сургуулиуд байдаг. Би өнөөдрийг хүртэл нэг ч хүнийг ажлаас нь халаагүй. Хэрэв надад эрх нь байсан бол 79 дүгээр сургууль дээр хүүхэд амиа алдахад тэр өдөрт нь захиралтай нь хариуцлага тооцох байлаа. Анагаахын шинжлэх ухааны их сургуулийн хувьд Батбаатар гэж мундаг захирал байж байгаад ажлаа өгчихсөн аятай яриад явах юм. Би тэр хүнээр ажлыг нь хийлгэх гэж 8-9 сар хүлээлээ. Ганцхан жишээ хэлье. Өнгөрсөн баасан гаригт Монгол, Японы хамтарсан эмнэлгийг байгуулж байгаа төслийнхөн үгээ хэлж ирсэн. Барилга нь хоёр сарын дараа ашиглалтад орох гэж байхад тэнд ажиллахаар бэлтгэгдсэн ажилтнууд нь хийхгүй гээд байдаг. Үүнийг хариуцлага гэх үү. Хөрөнгө оруулалтууд дээр санхүүгийн маш олон зөрчил гаргасан. Тендер зарладаггүй, банкны баталгааг хүртэл хуурамчаар үйлддэг хүнтэй хариуцлага тооцохгүй гээд яах юм бэ” гэж хариулав. Хэвлэлийн бага хурлын үеэр БСШУС-ын яамны гадаа Багшийн цалин нэмүүлэх түр хорооныхон Ц.Цогзолмаа сайдыг огцрохыг шаардаж жагсч байв.   Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
“Шунхлай”-гийн 50000-ын шатахуунд хонон өнжин дугаарлаж байгаа монголчууддаа “Шунхлай”-гийн босс 4 тэрбумын “BRABUS BODO” гайхуулав

Монголчууд Үндэсний их баяр наадмаас хойш шатахуунд дугаарласан. Өнгөрсөн долоо хоногт “Оло

8 мин
Даварсан шатахуун импортлогчид Г.Дамдинням сайдаас дахин юу шаардаад шатахуунаа “дарсан” бэ?

Олон жил яригдаж байгаа нэг үнэн байдаг. “Монголын төр шатахуун дээр тогтдог” гэдэг. Тэгсэн

8 мин
“Нийслэлийн МАН-ын дарга хэн бэ” гэдэг тандалт намрын улс төрийн хатгалт уу?

Энэ намрын улс төр ширүүсэж магадгүй тухай яриа гараад удлаа. “Зунжин энд тэнд, х

8 мин
Шонхорын отогтой холбоотой асуудал: Хууль зөрчсөн бол хариуцлага, хууль ёсны бол хамгаал

Монгол Улс өнөөдөр  100 гаруй орны 6000 гаруй зочныг НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17

10 цаг 24 мин
Монголын сэтгүүлчид Эрхүүд

Монгол, Вьетнам улсын сэтгүүлчдийн төлөөлөгчид  2026 оны наймдугаар сарын 16-ны өдөр Эрхүү хотн

15 цаг 26 мин
ХАРХОРУМЫН ТУНХАГЛАЛ

Их Монгол Улсын нийслэл Хархорум хотод 2026 оны наймдугаар сарын 13–14-ний өдрүүдэд хорь гаруй улсын монголч эрдэмтэд

16 цаг 38 мин
Н.Учрал: COP17 бол өмнөх хурлуудын шийдвэр, тунхаглалыг давтах бус, хэрэгжилтийг хурдасгах бага хурал байх учиртай

Н.Учрал: COP17 бол өмнөх хурлуудын шийдвэр, тунхаглалыг давтах бус, хэрэгжилтийг хурдасгах бага хурал байх учиртай

17 цаг 13 мин
COP17 нь зөвхөн төрийн сайд нарын хурал биш...

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар бага хурал буюу COP17 өнөөдөр Монг

23 цаг 53 мин
Орхон аймагт “өөр хууль” үйлчилж, орон сууц захиалсан хохирогчид нэмэгдэхээр болжээ

Уг нь Монгол Улс Америк шиг муж бүр нь бие даасан хуультай холбооны улс биш юм. Америк холбооны улс уч

Өчигдөр 06 цаг 00 мин
Хархорум бол ХХI зуунд илгээсэн уриалга мөн

Энэ онд Их Монгол Улс байгуулагдсаны 820 жил, Өгөөдэй хааны 840 жил, “Түмэн амгалант их ордон”-ны 790, Монголын буддын шашны анхны

Өчигдөр 06 цаг 00 мин