Энэ жил 15.5 мянган га-д төмс тариална

2014-04-16
Нийтэлсэн: Админ
 1 мин

Д.Гэрэл

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ээлжит хуралдаан өнөөдөр болж, Хотыг дахин хөгжүүлэх тухай хуулийн төслийн талаарх санал дүгнэлт гаргах, Хууль бус мод бэлтгэлтэй тэмцэж буй бодлого, Хаврын тариалалтын бэлтгэл ажлын талаар мэдээлэл сонслоо.  Хаврын тариалалтын ажил тун удахгүй эхлэхтэй холбоотойгоор Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга хаврын тариалалтын бэлтгэл ажлын талаар танилцууллаа.  Энэ онд үр тариа 315,3 мянган га-д, үүнээс улаан буудай 304,5 мянган га-д, төмс 15,5 мянган га-д, хүнсний ногоо 8,3 мянган га-д, малын тэжээл 10,3 мянган га-д, тосны ургамал 24,1 мянган га-д, нийтдээ 373,5 мянган га-д  тариалалт хийж, үр тариа 439,6 мянган тонн, үүнээс улаанбуудай 426,4 мянга, төмс 198,1 мянга, хүнсний ногоо 106,8 мянган тонн, малын тэжээл 25,9 мянган тонн, тосны ургамал 19,2 мянган тонныг тус тус хүлээн авч, 329,5 мянган га-д чанар сайтай уринш бэлтгэх зорилт тавин ажиллаж байгаа юм байна.
Хаврын тариалалтад 48 мянган тонн буудайн үр шаардагдах тооцоо гарсан бөгөөд тариалан бүхий аж ахуйн нэгж, иргэд 26,8 мянган тонн, Тариалан эрхлэлтийг дэмжих сан /ТЭДС/ 1,2 мянган тонн, Онцгой байдлын ерөнхий газрын улсын нөөцийн салбар таван мянган тонн үр тус тус нөөцөлжээ. Бэлтгэсэн уриншдаа бүрэн тариалах, буудайн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, үрийн чанар хангамжийг сайжруулах зорилгоор 20 мянган тонн үрийг импортоор авахаар УИХ-ын тогтоолоор гаалийн болон НӨАТ-аас чөлөөлсөн байна. Үүний дагуу Тариалан эрхлэлтийг дэмжих санд 6,8 мянган тонн, гурилын үйлдвэрүүд болон бусад аж ахуйн нэгжүүдэд 13,2 мянган тонн буудайн үр импортоор нийлүүлэх зөвшөөрөл олгоод байгаа аж. Мөн ОХУ-ын Алтайн хязгаар болон Буриадаас нийт 6,8 мянган тонн, "Милл хаус" ХХК хоёр тонн, бусад аж ахуйн нэгж 3,8 мянган тонн, нийтдээ 10,6 мянган тонн үрийн буудай импортлохоор гэрээ байгуулж, өнөөдрийн байдлаар 2,4 мянган тонн үр орж ирсэн, 3,9 мянган тонн нь тээвэрлэлтийн замдаа яваа гэж Х.Баттулга сайд мэдээллээ.
Улсын хэмжээнд 21 аймгийн 329 сум, нийслэлийн есөн дүүрэгт 15,5 мянган га-д төмс тариалах бөгөөд нийт 38,7 мянган тонн буюу хүрэлцэхгүйц үрийн төмсний нөөц бүрдүүлээд байгаа аж.

 

Эрдэмтэн Ж.Цэвээний сэтгүүл зүйн үйл ажиллагааны талаар эрдэм шинжилгээний хурал

Орчин цагийн Монголын сэтгүүл зүйг үндэслэгчдийн нэг, их соён гэгээрүүлэгч, эрдэмтэн Жамсрангийн Цэвээний мэндэлсний 145 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал 2026 оны арваннэгдүгээр сарын 16-нд зохион байгуулагдана.

1 цаг 54 мин
В.Путин, Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтын талаар юу мэдэгдэж байна вэ?

Владимир Путин, Ши Жиньпин, Дональд Трамп нар түүхэндээ анх удаа Орос, Хятад, АНУ-ын удирдагчдын

2 цаг 12 мин
Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

6 цаг 3 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

6 цаг 14 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

6 цаг 20 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин