Багц мэдээлэл: ЕБС-д 180 төрлийн сурах бичиг хэрэглэнэ

2018-08-27
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.САРУУЛ Хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбогдуулан БСШУС-ын яамнаас өргөтгөсөн хурал хийж, боловсролын салбартай холбоотой багц мэдээллийг өгөв. -Сургуулийн өмнөх боловсрол • 2018-2019 оны хичээлийн жилд нийт 1435 цэцэрлэг үйл ажиллагаа явуулна. Төрийн өмчийн 889 (үүнээс 27 нь төмөр замын харьяа хүүхдийн цэцэрлэг), хувийн 546 цэцэрлэг үйл ажиллагаа явуулах бэлтгэл хангаад байгаа нь өмнөх оноос төрийн өмчийн цэцэрлэг 25-аар, хувийн хэвшлийн цэцэрлэг 8-аар тус тус нэмэгдсэн дүнтэй байна. • 2018 онд улс, нийслэл, дүүргийн хөрөнгө оруулалтаар 25 цэцэрлэг шинээр ашиглалтад орж, орны тоо 3185 нэмэгдэх бөгөөд үүнээс есдүгээр сарын 1-ний өдөр төрийн өмчийн 13 цэцэрлэг шинээр ашиглалтад орж, орны тоо 2085-аар нэмэгдэж байна. Урьдчилсан мэдээгээр 260000 хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдана. • Сургуулийн өмнөх боловсролын салбарт нийт 27172 багш, ажиллагчид ажиллаж байгаагийн 28,5 хувь нь буюу 7745 нь үндсэн багш байна. Мөн 6970 туслах багш, 1307 эрхлэгч, 606 арга зүйч ажиллана. • Мэргэжлийн багшийн хангалт 95.7 хувьтай байна. Ерөнхий боловсролын сургууль, суралцагчид 2018-2019 оны хичээлийн жилд: § Ерөнхий боловсролын 814 (төрийн 660, хувийн 154) сургуульд нийт 597,2 мянган суралцагч суралцана. Нийт сургуулийн 69.2 хувь буюу 563 нь хөдөөд, 30.8 хувь буюу 251 нь нийслэлд үйл ажиллагаа явуулна. § Нийт суралцагчдын 55.9 хувь болох 333,8 мянга нь хөдөөд, 44.1 хувь буюу 263,4 мянга нь нийслэлийн сургуульд тус тус суралцана. § Өнгөрсөн хичээлийн жилтэй харьцуулахад сургуулийн тоо 16-аар, суралцах хүүхдийн тоо 24,4 мянгаар нэмэгдэнэ. § Урьдчилсан тооцоогоор 1 дүгээр ангид 76,4 мянган хүүхэд элсэн орно. Үүнээс Улаанбаатар хотод 35.4 мянган хүүхэд элсэнэ. 1-р ангид элсэгчид өнгөрсөн оныхоос 8,2 мянгаар нэмэгдэнэ. Харин 10 дугаар ангид 39.4 мянган хүүхэд дэвшин суралцана (9 дүгээр анги төгсөгчдийн 87.7 хувь үргэлжлүүлэн суралцана) § Хичээлийн шинэ жилд улсын хэмжээнд нийт 30,0 мянган багш ажиллана. Тэдний 27.3 мянга нь төрийн өмчийн сургуульд, 2.7 мянган нь хувийн өмчийн сургуульд тус тус ажиллана. Дээд боловсролын байгууллага, суралцагчид Энэ хичээлийн жилийн онцлог: 1. Багшийн хөгжлийг дэмжих тухай хууль болон ерөнхий боловсролын салбарт шинээр хэд хэдэн дүрэм, журам мөрдөж эхэлнэ. Тухайлбал, Сурагчдын мэдлэг, чадвар, хандлагыг үнэлэх журмыг шинэчилж, тухайн хүүхдийн ахиц, өөрчлөлтийг харгалзан 8 түвшинээр үнэлэх системд шилжиж байна. Энэ нь хүүхдэд сурах урам зориг, боломж өгөх ач холбогдолтой. 3. Сургалтын чанарт ахиц гаргах; 4. Багш нарын улсын хоёрдугаар зөвлөгөөнөөс гарсан зөвлөмжийг хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэх; 5. Ерөнхий боловсролын сургуульд Эрүүл мэндийн хичээл, аюулгүй амьдрах арга ухааны чиглэлээр сургалтын агуулга шинээр орж эхлэх; 6. Сургуулийн орчны эрүүл, аюулгүй байдлыг хангах, аливаа болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлыг тогтмолжуулах. 7. Энэ хичээлийн жил 9 дүгээр сарын 01-ний Бямба гарагт нээлтээ хийнэ. Нийт цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулиуд нээлтийн үйл ажиллагаагаа зохион байгуулах бол их, дээд сургуулиуд 9 дүгээр сарын 3-нд нээлтээ хийнэ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар 9 дүгээр сарын 01-ний өдрийг Эх хэлний өдөр болгон зарласан. Мөн Хүний эрхийн үндэсний комиссоос зөвлөсний дагуу 9 дүгээр сарын 03-ний өдрийн эхний цагийн хичээлийг Хүний эрхийн түгээмэл тунхаглалын сэдвээр зохион байгуулна. Энэ хичээлийн жилд яамнаас дэвшүүлж буй зорилго: “Суралцагч бүрийн сурлагын чанарт ахиц” гаргах жил байхаар үндсэн зорилгыг дэвшүүлж байна. Энэ зорилгоо хангахад сургууль, цэцэрлэг, багш, удирдах ажилтан, эцэг, эх, асран хамгаалагчийн түвшинд ямар зорилго тавьж ажиллахыг тодорхойлж өгсөн байгаа. Тухайлбал, эцэг, эхчүүд маань хүүхдийнхээ нас, хөгжлийн онцлог, зан төлвийг таньж мэдэн, хүүхдээ ойлгож дэмжин туслах замаар боловсрол эзэмших, авьяас чадвараа хөгжүүлэхэд бүх талын дэмжлэг үзүүлэхэд анхаарч ажиллахыг уриалж байна. Тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай хүүхэдтэй ажиллах багш бэлтгэх: Сүүлийн 30-аад жилийн хугацаанд хараа, сонсголын бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах мэргэжлийн багшийг гадаад улс оронд бэлтгэх ажил зогссоны улмаас тусгай сургуулиудад согог зүйч ихээр дутагдах болсон. Энэ хичээлийн жилээс эхлэн ОХУ-д согог зүйч багш бэлтгэх ажлыг эхлүүлж байна. Өнөөдөр ОХУ-д согог зүйч мэргэжлээр суралцах 10 оюутан Эрхүү хотыг зорьж байгаа. Эдгээр оюутны суралцах хугацааны зардлыг төрөөс 100 хувь хариуцах юм. Мөн ерөнхий боловсролын тусгай сургуульд ажилладаг 6 эмч “Тархины саажилттай хүүхэдтэй ажиллах хөдөлгөөн засалч”-ийн сургалтад хамрагдахаар өнөөдөр ОХУ-руу явж байна. Нэгдүгээр ангид элсэгчдийн бүртгэл -Нийслэлийн сургуулиуд 1 дүгээр ангид элсэгчдээ 8 дугаар сарын 20-30-ны өдрүүдэд бүртгэх зохицуулалтыг нийслэлийн Боловсролын газраас хийсний дагуу бүртгэлийн ажил явагдаж байна. Харин яамнаас аймаг, нийслэлийн Засаг дарга нарт хичээлийн шинэ жил, өвөлжилтийн бэлтгэл хангах ажлыг эрчимжүүлэх талаар албан даалгаврыг 14 хоногийн өмнө хүргүүлсэн. Энэ албан даалгаварт сургууль, цэцэрлэгийн бүртгэл, элсэлтийн мэдээллийг ил тод, нээлттэй болгож, элсэлт, бүртгэлийг иргэдэд хүндрэл, чирэгдэл үүсгэхгүйгээр зохион байгуулах, мөн шилжиж ирсэн болон түр оршин суугч иргэдийн хүүхдийг оршин суугаа газрын хамран сургах тойргийн сургуульд бүртгэхийг анхааруулсан. Иймээс шилжин ирсэн болон түр оршин суугч харьяалах хороондоо бүртгүүлсэн байх хэрэгтэй. Энэ хичээлийн жилд 2012 онд төрсөн хүүхдийг сургуульд оруулна. Энэ хичээлийн жилийн сурах бичиг нийлүүлэлт Ерөнхий боловсролын сургуульд 180 нэрийн сурах бичиг хэрэглэнэ. Үүнд казах хүүхдэд зориулан орчуулсан 23 нэрийн, казах хэл, уран зохиолын 9 нэрийн, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулсан 16 нэрийн сурах бичиг байна. Бага ангийн сурагчдыг 100%, дунд ахлах ангийн сурагчдын 40 хүртэл хувь буюу төрөөс зайлшгүй дэмжих шаардлагатай хүүхдүүдэд сургуулийн номын сангаар дамжуулан сурах бичгийг үнэ төлбөргүй ашиглуулж буй зохицуулалт хэвээр үргэлжилнэ. Дээр дурьдсан хувь хэмжээгээр сурах бичиг сургуулийн номын санд байх нөхцөлийг тогтвортой хангахын тулд жил бүр сурах бичгийн нөхөн хангалт хийж байна. Энэ жилийн тухайд бага ангийн 38 нэрийн, дунд ангийн 7 нэрийн, ахлах ангийн 20 нэрийн, казах хүүхдүүдэд зориулсан 32 нэрийн нийт 97 нэрийн 1,6 сая ширхэг сурах бичгийг нөхөн хангалтаар хэвлэн нийлүүлж байна. Энэ онд 21 нэрийн сурах бичгийг шинэчилж, сургалтад ашиглана. Сурагчийн дүрэмт хувцас Хуульд заасны дагуу Боловсрол, соёл, урлагийн газрууд баталсан нэгдсэн загварын дүрэмт хувцасыг сурагчид өмсөнө. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам дүрэмт хувцасны үнийг тогтоодоггүй, үйлдвэрлэгчийг сонгодоггүй, зах зээлийг хуваарилдаггүй, аж ахуйн нэгжийн худалдаа, борлуулалт, маркетингийн үйл ажиллагаанд оролцдоггүй. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид 2013 оноос хойш дүрэмт хувцсаар жигдэрсэн. Үндэсний үйлдвэрлэгчдийн үйлдвэрлэсэн, стандарт шаардлагыг хангасан дүрэмт хувцасны үнэ 60,000-127,000 төгрөгийн үнэтэйгээр зах зээлд борлогдож байна. 3 ээлжээр хичээллэх сургууль Ерөнхий боловсролын сургууль, дотуур байр, спорт заалны хүчин чадал нэмэгдэж байгаа хэдий ч (i) хүн амын өсөлтийн хурдац, (ii) боловсролын хөгжлийн шаардлагаар шинээр үүсч буй хэрэгцээ, (iii) одоо ашиглаж буй барилгын насжилт өндөр, ашиглалтын хугацаа дууссан, зориулалтын бус барилгад сургалт явуулж байгаа зэрэг шалтгаанаас сургууль, цэцэрлэгийн суудал, орны хүчин чадал хүрэлцэхгүй хомсдох асуудал гарсаар байна. 2018-2019 оны хичээлийн жилд 38 сургууль 3 ээлжээр хичээллэх төлөвтэй байна. Эдгээрээс нийслэлийн 26 сургуулийн 205 бүлэг 3 дугаар ээлжинд хичээллэхээр байна. Цалингийн шинэчлэл Салбарын төрийн албан хаагчдын цалин хөлсийг дараах зарчмаар нэмэгдүүлэхээр Засгийн газрын хуралдаанаар тогтлоо. Салбарын хэмжээнд нийт дүнгээр 74911 цалингийн өсөлтөд хамрагдлаа. Салбарын албан хаагчдын нийт цалин хөлс НДШ-ийн хамт 698.8 тэрбум төгрөг бөгөөд цалинг нэмэгдүүлснээр 724.1 тэрбум төгрөг болж нэмэгдлээ. Үүнд: 1. Бага ангийн багш, цэцэрлэгийн багш, соёл урлагийн салбарын ажилтны албан тушаалын зэрэглэл ахиулах. Ахиулсан дүнгээс 2018 оны 9 дүгээр сарын 1-нээс 8% нэмэгдүүлэх; Нийт бага ангийн багш-9200, цэцэрлэгийн үндсэн багш-6600, Тус албан хаагчдын албан тушаалын зэрэглэлийг 1 шатлалаар ахиулахад үндсэн цалин 45.8 мянган төгрөгөөр, нэмэгдсэн дүнг дахин 8 хувь өсгөхөд үндсэн цалин хөлс нийт 12.3%-иар нэмэгдэж, бага ангийн багш, цэцэрлэгийн багшийн үндсэн цалин 618.0 мянган төгрөг болж өслөө. Нийт нэмэгдэх дүн-2.5 тэрбум төгрөг
  1. Соёл урлагийн салбарын ажилтны-3957 хүний дундаж үндсэн цалин 8%-30% хүртэл хувиар нэмэгдэж нэг ажилтны цалин дунжаар 651.9 мянган төгрөг болж өслөө. Нийт нэмэгдэх дүн- 2.9 тэрбум төгрөг
  2. Салбарын бусад төрийн албан хаагчдын цалин хөлсийг 2018 оны 9 дүгээр сарын 1-нээс 8% нэмэгдүүллээ. Нийт нэмэгдэх дүн- 19.6 тэрбум төгрөг
2018 оны худалдан авах ажиллагааны мэдээ
  • Дээд боловсролын сургалтын байгууллагуудад нийт 12705 хүн ажиллаж байгаагийн 6724 буюу 52,9 хувь нь үндсэн багш эзэлж байна. Нийт ажиллагчдын 62.2 хувь нь эмэгтэйчүүд байна. Дээд боловсролын салбарын нийт хүний нөөцийн 68.0 хувийг сургалтын байгууллагын үндсэн чиг үүргийн, 32.0 хувийг бусад ажилтан, ажилчид бүрдүүлж байна.
  • Оюутны инноваци санааг дэмжих, хөдөлмөр эрхлэлтийн бие даасан тогтолцоог хөгжүүлэх, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох зорилгоор “Орлоготой оюутан хөтөлбөр” хэрэгжүүлж, хөдөлмөр эрхлэлтэд 8450 оюутан, 980 оюутан дадлагажуулах, чадваржуулах ажилд, 810 оюутан бизнес-инкубатор, гарааны бизнесийн хөдөлмөр эрхлэлтэд хамрагдсан ба 6320 оюутныг цагийн болон үндсэн ажлын байранд зуучилсан байна. Энэ хичээлийн жилд хөтөлбөрийг хэрэгжилтийг нэмэгдүүлнэ.
  • 2017-2018 оны хичээлийн жилийн байдлаар 14,841 суралцагч дотуур байранд суусан. Дотуур байранд амьдарч байгаа суралцагчдын 13,640 (94.9%) нь өөрийн сургуулийн, 738 (5.1%) нь бусад сургуулийн дотуур байранд сууж байна. Дотуур байрны төлбөр жилийн 400000-1100000 төгрөг байна
  • 2018-2019 оны хичээлийн жилд төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагад сургалтын төлбөрийн хэмжээг өмнөх оныхтой харьцуулахад дунджаар 10-15 хувь өссөн байна.
Эх сурвалж: www.polit.mn
“Дулаанбаатар” аян 2028 он хүртэл үргэлжилнэ

Манай улсад тулгамддаг томоохон асуудал бол  агаарын бохирдол. Олон жилийн ху

15 цаг 1 мин
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм

Наадам дөхлөө. Наадмын маргааш намар болно. Намрыг залгаад өвөл ирнэ. Ердөө дөрвөн

15 цаг 1 мин
Гаднаас эдийн засгаа чангалуулаад, дотроо бүсээ чангалаад…

Г.Занданшатарын Засгийн газрын анхны хуралдаанаас “...Эдийн засгийн хүндрэли

15 цаг 1 мин
О.Батнайрамдал: Оюу толгойн далд уурхайн асуудлаар Рио Тинто АНУ-ын санд 138.75 сая доллар төлөхөөр тохирч байна

УИХ-ын гишүүн О.Батнайрамдалтай Оюу толгойг тойрсон асуудлаар өмнө нь хоёр ч

15 цаг 1 мин
"ДЦС-3"-т Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч томилон ажиллуулна

"ДЦС-3"-т Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч томилон ажиллуулна

Өчигдөр 16 цаг 01 мин
Н.Номтойбаяр: Засгийн газрын бүрэлдэхүүн надад таалагдаагүй учраас татгалзсан

Н.Номтойбаяр: Засгийн газрын бүрэлдэхүүн надад таалагдаагүй учраас татгалзсан

Өчигдөр 15 цаг 57 мин
Ерөнхий сайд Г.Занданшатарт Үндсэн хуулиа биелүүлэх шаардлага хүргүүллээ

Ерөнхий сайд Г.Занданшатарт Үндсэн хуулиа биелүүлэх шаардлага хүргүүллээ

Өчигдөр 15 цаг 05 мин
Г.Занданшатарын танхим анхны хуралдаанаа хийлээ

Ерөнхий сайд Г.Занданшатар танхимын сайд нараа УИХ-д танилцуулан томилсон

Өчигдөр 06 цаг 00 мин
“...Ардчилал” хэмээн дуугарах АН-ын “зургаан заан”

Дээхнэ, 20-иод жилийн өмнө Төрийн наадмын дэвжээ, Монгол бөхийн өргөөг эзэгнэсэн зу

Өчигдөр 06 цаг 00 мин
МҮЭ-ийн холбооны гишүүд МҮЭ-ийн холбооны их хурлыг эсэргүүцэж, шаардлага хүргүүллээ

МҮЭ-ийн холбооны гишүүд МҮЭ-ийн холбооны их хурлыг эсэргүүцэж, шаардлага хүргүүллээ

Уржигдар 17 цаг 12 мин