Идэрийн олимпиадад түрүүлсэн багш гурван сая төгрөг хүртэнэ

2014-04-16
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.ТӨГС

“Үлэмж эгшиглэн сан”-гаас уламжлал болгосон Идэрийн эх хэлний олимпиад ирэх сарын 12-14-нд уламжлал ёсоор Идэрийн голын хөвөөнд зохиогдох гэж байна. Эх хэлээрээ зөв сайхан бичих, яруу төгөлдрөөр ярьж хэлж занших, сурах эрмэлзлэлийг идэвхжүүлэх, хамгийн гол нь алслагдсан бүс нутгийн сурагчдад шалгарал, өрсөлдөөнийг буй болгодгоороо тус олимпиадын нэгэн үнэлэмж тогтсон. Түүнчлэн монгол хэл, уран зохиолын багш нарын мэргэжлийн ур чадварыг нэмэгдүүлж, заах арга зүйн харилцан туршлага солилцуулдаг нь оролцогчдын талархлыг нэгэнт хүлээгээд байгаа билээ. Эх хэлний боловсрол, соёлыг дэмжих “Үлэмж эгшиглэн” сангаас эрхлэн явуулдаг тус олимпиад Идэрийн унаган хөвүүн, соёл боловсролын үр тарьж, эх орны ирээдүй хойчид эрдэм мэдлэгийг хөхүүлсээр ирсэн монгол хэл, уран зохиолын ахмад багш, ардын боловсролын тэргүүний ажилтан Лутын Лхагважавын нэрэмжит эл олимпиадад Монголын эрдэмт мэргэн зохиолч, шинжлэх ухаан боловсрол, урлаг соёлын зүтгэлтнүүдийн тогтмол оролцон хэвшсэнийг хөлгөн найрагч Д.Урианхай, Д.Цоодол нар оройлдог юм. Энэ эрхмүүдээр тэргүүлүүлсэн соён гийгүүлэх багийн нэр бүхий алдар цуутнууд Идэрт цугласан эрдэмлэг, сэтгэллэг багш, сурагчид, ард түмэнд уулзалт ярилцлага зохиож, биечлэн танилцаж, урлагийн, эх хэл соёлын олон талт арга хэмжээ  зохион явуулж үйлчилдэг нь онцгой сайхан үйл явдал болдог билээ. Өнөө жил тус олимпиадын цар хүрээ улам өргөжин Завхан, Говь-Алтай, Ховд, Увс, Хөвсгөл, Орхон, Архангай аймгуудаас багууд төлөөлөн ирж оролцохоор урьдчилсан мэдүүлгээ өгөөд байна. Шагналын хэмжээ жил ирэх тусам үлэмж нэмэгдэж байгаа бөгөөд өнөө жил түрүүлсэн багш “Багш дор мөргөмү” хорин цэн мөнгө, нэг цэн алтаар урласан эрдэнийн тэмдэг зүүж, гурван сая төгрөгөөр шагнуулах юм. “Үлэмж эгшиглэн сан” олимпиадад оролцогч багийн шатахууны зардлыг уламжлал ёсоор санхүүлж буй билээ.

Эрдэмтэн Ж.Цэвээний сэтгүүл зүйн үйл ажиллагааны талаар эрдэм шинжилгээний хурал

Орчин цагийн Монголын сэтгүүл зүйг үндэслэгчдийн нэг, их соён гэгээрүүлэгч, эрдэмтэн Жамсрангийн Цэвээний мэндэлсний 145 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал 2026 оны арваннэгдүгээр сарын 16-нд зохион байгуулагдана.

1 цаг 54 мин
В.Путин, Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтын талаар юу мэдэгдэж байна вэ?

Владимир Путин, Ши Жиньпин, Дональд Трамп нар түүхэндээ анх удаа Орос, Хятад, АНУ-ын удирдагчдын

2 цаг 11 мин
Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

6 цаг 3 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

6 цаг 14 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

6 цаг 20 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин