Ой тогтоолтын АШТ-ний 90 багц медалийн 72-ыг монголчууд хүртлээ

2018-08-27
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ч.ЗОТОЛ Ой тогтоолтын аварга шалгаруулах нээлттэй тэмцээн БНСУ-д  өнгөрсөн амралтын өдрүүдэд болж өндөрлөлөө. Тэмцээнд есөн орны  200 орчим тамирчин ой тогтоолтын 10 төрлөөр бага, өсвөр, насанд хүрэгчдийн ангилалд хоёр өдрийн турш оюуны өрсөлдөөнийг өрнүүлсэн юм. Монголын Оюун ухааны академийн 18 тамирчин Олон улсын шүүгч, дасгалжуулагч Б.Баасандоржийн удирдлагад эх орноо төлөөлөн  оролцсон юм. Манай тамирчид  25 алт, 28 мөнгө, 19 хүрэл медаль буюу нийт 90 багц медалийн 72-ийг  нь хүртэж үнэмлэхүй ялалтыг байгуулжээ. Мөн манай баг тамирчид   бага, өсвөр, насанд хүрэгчдийн ангилалд  дэлхийн есөн дээд амжилтыг шинэчлэн тогтоосноос гадна нийлбэр дүнгээр илүүрхэж нас, насны ангилал тус бүрт эхний гурван байрыг эзэлсэн байна. Насанд хүрэгчид: 1-р байр: ОУ-ын Их Мастер Н.Мөнхшүр 7766 оноо 2-р байр: ОУ-ын Их Мастер Н.Энхшүр 6949 оноо 3-р байр: ОУ-ын Их Мастер Э.Пүрэвжав 6222 оноо Өсвөр нас: 1-р байр: ОУ-ын Их Мастер Э.Лхагвадулам 7382 оноо 2-р байр: Б.Лхагвадорж 5784 оноо 3-р байр: Г.Мянганбаяр 4927 оноо Бага нас: 1-р байр: О.Ганжигүүр 3147 оноо 2-р байр: Д.Мөнхтүшиг 2739 оноо 3-р байр: Б.Эрмүүнболд 2362 оноо Тус тэмцээний 10 төрлийн дараах нийлбэр оноогоор  2017 оны Дэлхийн аварга, Геннисийн рекорд эзэмшигч, Олон улсын их мастер Н.Мөнхшүр (7766 оноо)  тэргүүлж аваргын алтан цомыг  хүртжээ. Ийнхүү Монголын тамирчид  Америк, Швед, Хятад, Турк, Филиппин, Энэтхэг, Тайван, Малайз, Англи, Сингапур,Солонгос  зэрэг  олон улс оронд зохиогдсон оюуны спортын 50 дахь тэмцээндээ амжилттай оролцож нийт 861 медаль хүртэн дэлхийн дээд амжилтуудыг шинэчлэн тогтоосоор байна. Энэ удаагийн Монголын шигшээ багт Дархан-Уул, Орхон аймгийн тамирчид онцгой амжилтыг үзүүлжээ. Эх сурвалж: www.polit.mn
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин