1000 хүүхэд шинэ цүнх гардан авлаа

2018-08-27
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ц.БАЯР        Өнөөдөр зорилтот бүлгийн 1000 хүүхдэд цүнх хандивлах арга хэмжээ боллоо. Энэ арга хэмжээг Монголын Банк бус санхүүгийн байгууллагын нэгдсэн холбооноос зохион байгуулав. Нийгмийн өмнө хүлээсэн хариуцлагын хүрээнд  олон санаачилга хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэгийн нэгэн гол үйл ажиллагаа нь "1000 цүнх " challenge-г хөтөлбөр юм.  Нийт гишүүн 40 орчим байгууллага болон харилцагч иргэд хамтран зохион байгуулж буйгаар онцлогтой. Мөн тухайн байгууллагууд өөрсдийн нутаг дэвсгэрт хамаарах орлого бага өрхийн хүүхдийг сонгон авч цүнх авах эрхийн бичиг олгожээ. Хүүхдүүд эрхийн бичгийн дагуу цүнхээ гардан авч байлаа. Энэхүү  санаачилга хөтөлбөрийг гурван жилийн өмнөөс хэрэгжүүлж одоогоор  3000 гаруй хүүхдүүдэд давхардуулалгүйгээр олгож байгаа хэмээн холбооныхон хэлж байв. Монголын Банк бус санхүүгийн байгууллагын холбооны ерөнхийлөгч А.Алтансүх  “1000 цүнх” арга хэмжээг нээж хэлэхдээ ” Бяцхан дүү нартаа эрдмийн их оргил руу үе тэнгийнхэнтэйгээ баяр баясгалантайгаар суралцахад нь өөрсдийн хувь нэмрээ оруулсаар өдгөө уламжлалт арга хэмжээ болон  гурав дахь жилдээ амжилттай зохион байгуулагдаж байна. Энэхүү аяны гол зорилго нь жил бүр амьжиргааны түвшин доогуур 1000 өрхийн төсөвт дэмжлэг үзүүлж, хүүхдийн сурч боловсрох, эрдэм боловсрол эзэмших чин хүслийг төрүүлэх, урам зоригыг нь нэмэх, нийгмийн сайн сайхны төлөө хүмүүсийг нэгтгэн, эерэг санал санаачлагыг гаргаж, үр дүнг үзүүлэхэд оршдог билээ. Тиймээс хүүхдүүд та бүхэн хичээл номондоо шамдан онц сурахыг хүсэн ерөөе” гэсэн юм. Ийнхүү олон ам бүлтэй 1000 өрхийн 14-оос  доош насны хүүхдүүд ээж аавтайгаа ирж шинэ цүнх, иж бүрэн хичээлийн хэрэгслийг ах эгч нараасаа гардан авч баяртай байлаа. Үйл ажиллагааг морин хуурын аялгуугаар эхлүүлж дуучид ая дуугаа өргөн баяцхан дүү нартаа хүндэтгэл үзүүлэв. Эх сурвалж:polit.mn
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин