А.Азжаргал: Смарт картын захиалгыг ирэх сарын 15 хүртэл авна

2014-04-16
Нийтэлсэн: Админ
 1 мин

Э.ОРХОН

Оюутны смарт картын захиалгыг энэ хавраас авахаар болжээ. Энэ талаар Монголын оюутны холбооны хэвлэл мэдээллийн хэлтсийн дарга А.Азжаргалаас тодрууллаа.

-Оюутны смарт карт буюу виза картын захиалгыг энэ сараас эхлэн авч байгаа гэсэн энэ талаар тодруулахгүй юу?

-Оюутны смарт картны захиалгыг өнгөрсөн жилээс эхлэн хавар авдаг болсон. Учир нь найман сард оюутнууд цуглах үеэр захиалга авахаар дараалал үүсдэг. Найман сард захилагаа өгсөн боловч зарим оюутнууд 10, 11 дүгээр сард картаа авдаг байсан. Энэ жилээс эхлэн хавар хичээл тарахаас өмнө захиалгыг нь авч байхаар болсон. Ингэснээр намар хичээл цуглах үед карт нь бэлэн болсон байх юм. Картын захиалгыг сургууль бүр өөр хугацаанд авч байгаа. Сургууль бүрээс ирэх захиалгын эцсийн хугацаа тавдугаар сарын 15-нд дуусна.

-Карт захиалгад нэгдүгээр дамжааны оюутан хамрагдахгүй гэж байсан энэ үнэн үү?

-Нийтийн тээврээр 113 мянга гаруй оюутан зорчдог. Жилд 30-40 мянган оюутан шинээр элсдэг. Тиймээс шинээр орж ирэх оюутны тоог үлдээж захиалгаа авч байгаа. Өөрөөр хэлбэл хоёр, гурав, дөрөвдүгээр дамжааны оюутнуудын смарт картын захиалгыг авна гэсэн үг. Харин шинэ оюутнууд намар сургуулийнхаа оюутны зөвлөлөөрөө дамжуулж захиалгаа өгнө. 

-Карт захиалгад шинэчлэл хийж байгаа гэж байсан. Энэ тухай мэдээлэл өгөөч?

-Бид энэ жилээс эхлэн карт захиалгад шинэчлэл онлайн захиалгыг нэвтрүүлж байгаа. Өөрөөр хэлбэл энэ жилээс эхлэн Student.org.mn цахим хуудсаар дамжуулан захиалгаа авна. Сургуулийнхаа оюутны зөвлөлөөс анкетаа авч бөглөөд тухайн оюутны мэдээллийг оюутны зөвлөлийн хүмүүс нь цахим хуудсанд байршуулах юм. Цахим хаяг маань ирэх долоо хоногоос ашиглалтад орно. Захиалгаа өгсөн оюутнууд дээрх цахим хуудас руу орж өөрийн овог нэр, регистерийн дугаар оруулж, хэзээ захиалсан, хэзээ хэвлэлтээс гарахыг нь мэдэх боломжтой. Ингэснээр оюутнууд нааш цаашаа явж чирэгдэл учрахгүй. Хэрэв захиалгаа өгөөд найман сард тухайн оюутны мэдээлэл ороогүй бол зөвхөн сургуулийнхаа оюутны зөвлөлөөс тодруулна.

-Энэ хугацаанд захиалгад хамрагдаж чадаагүй оюутнууд картаа намар захиалж болох уу?

-Нэмэлт захиалгыг нэгдүгээр дамжааны оюутнуудын захиалыг авч дууссаны дараа авна.

-Хавар захиалгаа өгсөн оюутнуудын карт намар хичээл цуглахад бэлэн болсон байна гэж ойлгож болох уу?

-Наймдугаар сард 70 мянган оюутны карт хэвлэгдсэн байна.

Эрдэмтэн Ж.Цэвээний сэтгүүл зүйн үйл ажиллагааны талаар эрдэм шинжилгээний хурал

Орчин цагийн Монголын сэтгүүл зүйг үндэслэгчдийн нэг, их соён гэгээрүүлэгч, эрдэмтэн Жамсрангийн Цэвээний мэндэлсний 145 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал 2026 оны арваннэгдүгээр сарын 16-нд зохион байгуулагдана.

1 цаг 54 мин
В.Путин, Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтын талаар юу мэдэгдэж байна вэ?

Владимир Путин, Ши Жиньпин, Дональд Трамп нар түүхэндээ анх удаа Орос, Хятад, АНУ-ын удирдагчдын

2 цаг 12 мин
Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

6 цаг 3 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

6 цаг 14 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

6 цаг 20 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин