Олон улсын тэмцээний хүрэл медальт, Отгонтөгсийн Анужин гэж хэн бэ?

2018-08-27
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ч.ГАНТУЛГА Энэ цагийн Монголын сонгодог урлагийн тайзнаа эрх дураараа дүүлэн нисч, авьяас чадвар гоо үзэсгэлэнгээ гайхуулж буй авьяаслаг бүжигчин бол Монгол Улсын гавьяат жүжигчин, УДБЭТ-ын гоцлол бүжигчин О.Анужин юм. 23-хан насандаа төрийн хүндэтгэлийг хүлээсэн тэрээр хамгийн сүүлд дэлхийн хамгийн нэр хүндтэй Шанхайн олон улсын балетын тэмцээнээс хүрэл медаль хүртэж, Монголын сонгодог урлагийн чанар, чансааг дэлхийн тайзнаа тунхаглаж чадсан юм.    -О.Анужин Плехановын нэрэмжит орос сургуулийн сурагч байжээ. Есөн настайдаа бүжигчин болохоор шийдэж, Хөгжим бүжгийн коллежид шалгуултал тэнцсэн нь өнөөдрийн амжилтынх нь эхлэл болжээ   -Түүнд бүжигчин болох мөрөөдлийг найз нь өгчээ. Найз Сувдаагийнх нь ээж бүжигчин байж. Танил эгчийнхээ бүжиглэхийг нь харсаар энэ урлагт дурласан гэдэг. О.Анужин бүжигчин болохын тулд ээждээ амлалт өгчээ. Балчирхан охиныхоо хүсэл мөрөөдлийн өмнө ээж нь буулт хийжээ.   -Энэ цагийн шилдэг бүжигчин бүсгүй аав, ээжээс хоёулаа юм байна. Дээрээ ахтай, айлын ганц охин. Тиймдээ ч аавын амины хүүхэд аж. Оюутан байхаас нь л хичээл тарсны дараа ирж авдаг байсан аав нь одоо ч охиноо ажилд нь хүргэж өгч, авах дуртай байдаг гэсэн. Театрын үзэгчдийн суудалд аавыгаа сууж байхыг харах охиных нь хувьд үгээр хэлэхийн аргагүй сайхан байдаг гэсэн. -Анх энэ мэргэжлийг сонгочихоод түүнд уйлсан үе олон. Учир нь балетын урлаг бүжигчнээс асар их хөдөлмөр, тэвчээр шаарддаг. Бяцхан охин тэвчээр алдаж, шантрах үедээ “Хэзээ нэгэн цагт энэ мэргэжлийг эзэмшсэндээ баярлах өдөр ирнэ” гэж өөртөө хэлдэг байжээ.   -О.Анужин бол Хөгжим бүжгийн консерваторийн буюу “Монголын бүтээгдэхүүн” гэдгээрээ хамгийн их бахархдаг гэсэн. Тэрээр оюутан байхаасаа л УДБЭТ-тай хувь заяагаа холбожээ. О.Анужин анх УДБЭТ-д гэрээгээр ажилладаг байж. Харин 2012 онд сургуулиа төгсөөд үндсэн бүжигчин болсон юм.   -О.Анужин энэ хугацаанд театрын тайзнаа  “Жизель”, “Уран хас”, “Хунт нуур” гээд дэлхийн болон Монголынхоо сор болсон бүтээлүүдэд тогтмол бүжиглэж байна. Үүнээс гадна олон улсын наадмуудад амжилт гаргаж, дэлхийн тайзнаа Монголын сонгодог урлагийн нүүр царай болж байгаа юм. -Тэрээр Монголын хамгийн залуухан гавьяатуудын нэг. Шагнал авах үедээ Баллетын урлагаар хичээллээд 13 жил болж байв. Тэрээр гавьяат болох үедээ“Дуурийн театрт ажиллаад найм дахь жилтэйгээ золгож байна. Энэ шагналыг дагаад маш том хариуцлага, маш том итгэл ирлээ. Багш нартаа болон гэр бүлийнхэндээ баярлаж байна. Цаашид эх орныхоо нэрийг олон улсад гаргасан чанартай уран бүтээл хийнэ гэж амлаж байна. 23 насандаа төрийн өндөр дээд шагналыг хүртлээ. Миний хувьд ер бусын гайхалтай өдөр байна” хэмээн сэт­гэгдлээ илэрхийлж байв.   -О.Анужин 2016 онд БНСУ-д болсон “Korea international ballet competition” олон улсын балетын “А” зэрэглэлийн уралдаанаас хүрэл цом, тусгай шагнал хүртэж байсан. Түүний энэ амжилт балетын эмэгтэй бүжигчдийн амжилтын буухиаг 35 жилийн дараа үргэлжлүүлсэн гэдгээрээ онцлог. 1981 онд Ардын жүжигчин, Зууны манлай бүжигчин С.Оюун Японд болсон Олон улсын уралдаанаас гурван хүрэл медаль авчирч байсан билээ.   -О.Анужин 2018 онд манай улсад анх удаа балетын олон улсын анхдугаар наадам болоход Гранпри шагналыг хүртсэн. Мөн энэ онд БНСУ-ын Сөүл хотод болсон олон улсын “А” зэрэглэлийн тэмцээнээс алтан медалийг эх орондоо авчирсан билээ. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин