Баянзүрхийн товчооны тасалбар хураах цэгийг татан буулгана гэв

2018-08-26
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.САРУУЛ ЗТХЯ болон НИТХ, НЗДТГ-ын албаны хүмүүс  Туул гол дээр баригдаж  буй Баянзүрхийн 321 метр урт гүүрийн барилгын ажлын явцтай танилцлаа. 2020 оны эхний улиралд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн гүүрний ажил одоогоор 35 хувьтай, ажлын гүйцэтгэл нь төлөвлөлтийн дагуу явагдаж байгаа, бороо хур элбэгтэй зун болж байгаа ч хоёр ээлжээр ажиллан гүүрний зам барилгын ажлыг аль болох төлөвлөсөн хугацаанаас нь өмнө ашиглалтад өгөхийг зорьж ажиллаж байгаа гэж гүйцэтгэгч компанийн удирдлагууд хэллээ.  Баянзүрхийн гүүр ашиглалтад орсноор зүүн аймгуудын автозамын ачааллыг бууруулж, мөн үер усны үеээр зорчигч тээвэрчдийн аюулгүй байдлыг бүрэн хангах юм. Энэ үеэр НИТХ-ын дарга С.Амарсайхан "Улиастайн гүүрнээс Налайх-Чойрын уулзвар хүртэлх 25 км авто зам бол зөвхөн  Налайх, Улаанбаатар хотын иргэдийн зорчих зам төдий биш бөгөөд Зүүн таван аймаг, Өмнөд хоёр аймгийг Улаанбаатар хоттой холбосон, мөн Нийслэлд ирсэн  гадна дотнын жуулчдыг Горхи Тэрэлж, Цонжин болдогийн амралт, аялалын бааз руу хүргэх гол зам юм. Нийслэлийн зүгээс зам барихтай холбоотой газар чөлөөлөлтийн ажлууд хийгдэж дууссан. Замын санжүүжилтийн асуудлыг БНХАУ-ын Засгийн газраас олгох  зээл тусламжийн хөрөнгөөр эхлүүлэх болсон. Гэрээ нь байгуулагдаад ажил эхлүүлэх чиглэлийг Засгийн газраас өгсөн тохиолдолд маргааш ч гэсэн замын ажлыг эхлүүлэхэд бид бэлэн байгаа. Түүнчлэн Баянзүрхийн товчооноос Налайх-Чойрын уулзвар хүртэлх зам нь эвдэрч муудсаны улмаас зорчигч тээвэрчдийн аюулгүй байдлыг хангах тал дээр асуудал байгаа. 2015-2018 онд тус зам дээр 40 хүн зам тээврийн ослоор нас барж, 980 гаруй хүн бэртэж гэмтсэн гэсэн тоон мэдээлэл байдаг. Хөрөнгө санхүүгийн асуудлаас болоод зам тавих ажлыг хойшлуулсаар ирсэн. Бид Баянзүрхийн шинэ  гүүрний ажлыг дуусахаас өмнө хөрөнгө мөнгөний асуудлыг нь шийдвэрлээд өгчихвөл Налайхын 20.9 км замын ажлыг эхлүүлж, дуусгахаар төлөвлөөд байна. Мөн Баянзүрхийн товчоон дээр орон нутгаас нийслэл хот руу орж буйгаа автомашинаас автозам ашигласны татвар хураамж нэртэй цөөн хэдэн төгрөг авахын төлөө урт дараалал үүсгэдэг үйл ажиллагааг зогсоож, Баянзүрхийн товчооны тасалбар хураах цэгийг  ойрын хугацаанд татан буулгах, улмаар автомашины хяналт, зам ашигласны тасалбар тураах пост,  малын хөлийн гоц халдвар зэрэг хяналтуудыг Налайхын 4-р зөрлөг Баянгийн болон Тэрэлжийн поструу шилжүүлэх ажлыг зохион байгуулна. Хотоо постоор хувааж, Баянзүрхийн товчоон дээр орон нутгаас ирэх цөөн хэдэн машинаас зам ашигласны хураамж авахын тулд тулд очир дугаар, замын түгжрэл үүсгэдэг ямар ч зохион байгуулалтгүй ажил явуулдагыг таслан зогсооно. Налайх-Хонхор-Амгалан-Вокзал-Толгойт гэсэн чиглэлд төмөр замын Рейлбас явуулах ажлыг эхлүүлэхээр судлаж эхэлсэн. Төмөр замын ашиглалтыг сайжруулж олон тэрбум төгрөгөөр авсан ашиглахгүй байгаа рейлбасын ашиглалтыг бий болгон, Налайхад баригдах Үйлдвэр-технологийн паркийг Хоттой төмөр замаар холбох боломж нээгдэнэ. Мөн аялал жуулчлалыг давхар хөгжүүлэх боломж бүрдэнэ гэж харж байгаа. Энэ чиглэлийн судалгааны ажлууд хийгдэж байна" гэв. Эх сурвалж: www.polit.mn
Төрөөс бодлогоор үзүүлсэн дэмжлэг  үр дүнд хүрсэн үү

Шатахуун импортлогчдыг төр дэмжээгүй гэхэд баримт зөрнө. Харин ч олон жил татварын хөнгөл

2 цаг 50 мин
Хуулиар зөвшөөрсөн ч “лайвчид”-д дарлуулсан шонхрын экспорт

Сүүлийн жилүүдэд гадаадын хөрөнгө оруулалт огцом буурсан. Үүнд Монгол Улсын хууль эрх зү

2 цаг 50 мин
Ц.Сандаг-Очир: Газрын доройтлын эсрэг амлалтаас бодит хөрөнгө оруулалт руу шилжих цаг болсон

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын хоёр дахь өдрөө үргэлжилж  Ногоо

2 цаг 50 мин
Яруу найрагч Б.Алтанхуяг: Улс үндэстэн бүр оюун санааны эрхэм зүйлтэй байдгийг “KHARKHORUM” фестиваль харуулж байна

Улаанбаатарын нам гүм үдшийн намуухан уур амьсгалд энэ цагийн шилдэг яруу найраг

13 цаг 42 мин
Э.Батшугар: COP17 хурлын үеэр эмнэлгийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг ханган ажиллаж байна

Э.Батшугар: COP17 хурлын үеэр эмнэлгийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг ханган ажиллаж байна

20 цаг 27 мин
KHARKHORUM Visual Art & Music Festival-ийн албан ёсны line-up зарлагдлаа

Дижитал арт болон электрон хөгжмийг хослуулан хүргэдгээрээ танигд

20 цаг 54 мин
“Шунхлай”-гийн 50000-ын шатахуунд хонон өнжин дугаарлаж байгаа монголчууддаа “Шунхлай”-гийн босс 4 тэрбумын “BRABUS BODO” гайхуулав

Монголчууд Үндэсний их баяр наадмаас хойш шатахуунд дугаарласан. Өнгөрсөн долоо хоногт “Оло

Өчигдөр 06 цаг 00 мин
Даварсан шатахуун импортлогчид Г.Дамдинням сайдаас дахин юу шаардаад шатахуунаа “дарсан” бэ?

Олон жил яригдаж байгаа нэг үнэн байдаг. “Монголын төр шатахуун дээр тогтдог” гэдэг. Тэгсэн

Өчигдөр 06 цаг 00 мин
“Нийслэлийн МАН-ын дарга хэн бэ” гэдэг тандалт намрын улс төрийн хатгалт уу?

Энэ намрын улс төр ширүүсэж магадгүй тухай яриа гараад удлаа. “Зунжин энд тэнд, х

Өчигдөр 06 цаг 00 мин