Туулын эрэг дээрх бохирын шугамгүй барилгууд

2014-04-16
Нийтэлсэн: Админ
 1 мин

С.САРУУЛ

Богдхан уул буюу Зайсан орчим бол төрийн тусгай хамгаалалттай бүс нутаг. Гэтэл тэнд  сүүлийн жилүүдэд олон  арван орон сууцны барилга цаг хугацаатай уралдан сүндэрлэж  байна. Энэхүү дархан цаазат бүс нутагт аялал жуулчлалын зориулалтаар гэж  зөвшөөрөл аваад зориулалтыг нь өөрчилсөн, огт зөвшөөрөлгүй баригдаж байгаа барилгууд олон. Ийнхүү ил далд боссон барилгуудад тулгамддаг нэг чухал асуудал байдаг. Тэр бол бохирын шугам. Зайсан орчимд баригдаж байгаа буюу хэдэн сарын дотор ашиглалтад орох барилгууд төвийн бохирын шугамтай хэрхэн холбогддог талаар Ус сувгийн удирдах газраас тодруулсан юм. Одоогоор Зайсангийн айлуудын бохирын 300 мм диаметртэй шугамны хүчин чадал нь хэтэрсэн бөгөөд  дахиад нэг ч байрыг  холбох боломжгүй болжээ. Тэр тусмаа сүүлд баригдсан барилгуудад техникийн нөхцөл байхгүйг албаны хүн хэллээ. Зайсанд 600 мм диамертэй  шугам барих зураг төслийг боловсруулаад 2008 онд Нийслэлийн Засаг даргын тамгын газарт өгсөн ч одоогоор хөрөнгө мөнгө нь шийдэгдээгүй гэнэ. Тиймээс Зайсанд баригдаж байгаа барилгууд 600 мм диаметртэй шугам баригдах хүртэл техникийн нөхцөл авах ямар ч боломж байхгүй гэсэн үг юм. Үүний нэг тод жишээ бол  дөрвөн жилийн өмнө баригдсан Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд байрлах “UB town” орчмын барилгууд. Одоо болтол төвийн бохирын шугамд  холбогдож чадахгүй бохиртоо автан, оршин суугчид нь аргаа барж сууна. “UB town” орчмын 20 гаруй айлын орон сууцны бохир хальж, өвлийн улирлыг бохир усан дунд өнгөрөөжээ. Биднийг очиход байрнуудын дунд хальсан бохирыг тойруулан элсээр далан хийсэн харагдлаа. Оршин суугчдын хэлж буйгаар айлуудын бохирыг төвийн шугам руу насосоор шахаж өгдөг “Визард” компанийн мэргэжлийн бус үйл  ажиллагаа, хүчин чадалтай муутай насосоос болж өвлөөс хойш өдийг хүртэл  бохир  дундаа амьдарч байгаа гэнэ. “Хавай” хотхоны оршин суугч “Байрнуудын бохир хальснаас болж  хүн явах аргагүй муухай үнэртдэг. Мөн хүүхдийн  эрүүл мэндэд муугаар нөлөөлж байна. Заримдаа барилгын ажилчдад мөнгө өгөөд үүрүүлж бохир усан дээгүүр гардаг. Агаарыг нь бодоод Зайсанд байр авсан ч бүр дордлоо. Энэ хавийн Богинын ам зэрэг чөлөөт цагаа өнгөрөөдөг байсан газруудад барилга баригдаад чөлөөтэй газаргүй болж байна” гэсэн юм. “Визард”  компани айлуудын бохирыг төв шугам руу шахах ажил хийж байгаа ч насосын хүчин чадал нь хоёр дахин хэтэрснээс бохир хальсаар байгаа аж. Энэ талаар Ус сувгийн удирдах газрын цэвэрлэх байгууламж, ариутгал татуургын горим тооцоо хэтийн төлвийн инженер Х.Чимгээгээс тодруулахад  “Өнгөрсөн сард Хан-Уул дүүргийн “UB town” орчмын барилгуудын бохирын худаг, шугамыг  долоо хоног цэвэрлэж гурван тонн хог ачсан. Тухайн айлуудын бохирыг соруулдаг “Визард” компанийн насосын хүчин чадал хүрэхгүй, мэргэжлийн бус хүмүүс ажиллуулж байснаас бохир хальсан. Тиймээс бид Хан-Уул  дүүргийн Засаг даргын тамгын газраас өндөр хүчин чадалтай нэг насос гаргуулсан. Мөн дахиад нэгийг нэмж өгөхөөр болсон. Мөн бохирын асуудлыг мэргэжлийн компанид хариуцуулах хүсэлтийг  Нийслэлийн засаг даргын тамгын газарт өгсөн” гэв.

Эрдэмтэн Ж.Цэвээний сэтгүүл зүйн үйл ажиллагааны талаар эрдэм шинжилгээний хурал

Орчин цагийн Монголын сэтгүүл зүйг үндэслэгчдийн нэг, их соён гэгээрүүлэгч, эрдэмтэн Жамсрангийн Цэвээний мэндэлсний 145 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал 2026 оны арваннэгдүгээр сарын 16-нд зохион байгуулагдана.

2 цаг 6 мин
В.Путин, Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтын талаар юу мэдэгдэж байна вэ?

Владимир Путин, Ши Жиньпин, Дональд Трамп нар түүхэндээ анх удаа Орос, Хятад, АНУ-ын удирдагчдын

2 цаг 24 мин
Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

6 цаг 15 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

6 цаг 26 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

6 цаг 32 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин