С.Чинзориг: Засгийн газар боломжийнхоо хэрээр цалин нэмсэн

2018-08-24
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.УЯНГА Засгийн газраас энэ долоо хоногт хоёр томоохон шийдвэр гаргасан нь  Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 320  мянган төгрөг болгож, төрийн албан хаагчдын цалинг 8-30 хувиар нэмэхээр болов. Харин МҮЭХ-оос энэхүү нэмэгдлийг хангалттай биш байна гэж үзэж хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм. Цалингийн нэмэгдлийн талаарх  Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг болон МҮЭХ-ноос байр сууриа илэрхийлснийг хүргэж байна.   -Засгийн газар энэ оны эхээр Үйлдвэрчний эвлэлийн байгууллагуудтай гурван талт хэлэлцээр хийсэн. Хэлэлцээрээр ОУВС-тай төрийн алба хаагчдын цалинг нэмэх чиглэлээр идэвхтэй хамтран ажиллах үүрэг хүлээсэн. Үүний дагуу энэ оны IV улирлаас эхлэн төрийн алба хаагчдын цалинг нэмэх тохиролцоонд хүрсний дагуу 8-30 хувиар нэмэхээр боллоо. Цалин багатай, эдийн засгийн хямралд илүүтэй өртөж байгаа иргэдийн цалинг эхний ээлжид нэмэхээр болсон. Мөн ажлын байрны нөхцөл, ачаалал, ур чадвар, хариуцлагатай нь уялдуулж үнэлгээ хийсний дагуу цалинг ялгамжтай олгохоор болсон. Ингэхдээ улс төрийн алба хаагч, шүүх, прокурорын цалинг энэ удаад нэмэхгүй. Шийдвэрийн дагуу төрийн алба хаагчдын цалинг 2018 оны есдүгээр сарын 1-нээс эхлэн нэмнэ. Ингэснээр 145 мянган хүний цалинг найман хувиар нэмж байна. Засгийн газар үйлдвэрчний эвлэлийн байгууллагын саналд хүндэтгэлтэй хандаж ирсэн. ОУВС-тай тохиролцох үүрэг хүлээж тэр дагуу цалин нэмлээ.  Гэтэл Үйлдвэрчний эвлэлийнхэн байгуулсан хэлэлцээрээс давсан шаардлага тавьж, 50-иас доошгүй хувиар цалин нэмэх шаардлага тавьж байна. Засгийн газар  боломжийн хэрээр цалинг нэмлээ. Хэрхэн хүлээж авч, ярьж тайлбарлах нь үйлдвэрчний эвлэлийн байгууллагуудын эрхийн асуудал. Засгийн газар боломжийн хэрээр арга хэмжээ авч байхад ажил хаяхгүй байх гэж найдаж байна. Түүнчлэн эрүүл мэнд, боловсролын салбарт хийсэн ажлын байрны үнэлгээнд үндэслэн бага ангийн болон цэцэрлэгийн багш нарын албан тушаалын зэрэглэлийг нэгээр ахиулж, цалинг 12.3 хувиар буюу 87.9 мянган төгрөгөөр нэмсэн. Харин сувилагч нарын зэрэглэлийн 1-2-оор ахиулж, цалинг нь 20-30 хувиар буюу 127-183 мянга, соёл урлагийн салбарынхны цалинг 14-32 хувиар буюу 29000-146000 төгрөгөөр нэмэгдэнэ. Энэ удаагийн цалин нэмэлтэд 58.1 тэрбум төгрөг зарцуулж байгаа юм байна.  

МҮЭХ: 56.4 тэрбум төгрөгийг нийтэд олгосныг эсэргүүцнэ

Ч.ЗОТОЛ Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо,  эмч, багш нар, соёл урлагийн ажилтны  түр хороод  хамтран Засгийг газраас  цалин нэмэгдүүлэх чиглэлээр гаргасан шийдвэрийг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул  ирэх сарын 3-наас ажил хаяна гэж мэдэгдлээ. Тэд   Засгийн газраас  2018 онд төрийн албан хаагчдад нэг удаа олгох ёстой байсан урамшууллын  56.4 тэрбум төгрөгийг 8-30 хувиар  нийт төрийн албан хаагчдад хувааж, түүнийгээ  цалин нэмэгдүүлэх нэрийдлээр олгох гэж байгааг эсэргүүцэж байна гэв. Монголын боловсрол, шинжлэх ухаанны үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Б.Батзориг  хэлэхдээ “Жил бүрийн хавар ЭЕШ, анги дэвших шалгалт явагддаг тул боловсролын салбарынхан тэмцлийн үйл ажиллагаагаа хойшлуулан хүлээцтэй хандаж ирсэн. Гэтэл төр, засаг биднийг хайхарч үзэхгүй байгаад  бухимдаж байна. Засгийн газар дангаараа асуудлыг шийдсэн нь болчимгүй үйлдэл. Нэгэнт шийдсэн асуудлаа дахин ярьж, гал унтраах байдлаар олон нийтэд цалин хөлсийг 30 хүртэл хувиар нэмсэн мэт ойлголт өгч бидний тэмцлийг зогсооно гэвэл үгүй. Зөвхөн ажлын байраа хаяад суух биш нэгдсэн байдлаар  нийтийг хамарсан жагсаал, цуглаан  зохион байгуулна” хэмээв. Эмч, эмнэлгийн ажилтнуудын хувьд бүтэн жил тэмцсэний дүнд сувилагчдын цалинг 20-30 хувь нэмэгдүүлсэн. Эмчийн цалинг хэзээ хэдэн хувиар нэмэх нь тодорхойгүй байна. Ирэх долоо хоногоос бүх гишүүн байгууллагаа оролцуулан ажил хаялтад оролцох шийдвэрээ гаргана” гэлээ. Ер нь бол багш, эмнэлгийн ажилчид байнга шахам цалин  нэмүүлэх асуудлыг хөндөж ирсэн. Эсрэгээрээ цалин нэмүүлэх тэмцэл, гурван талт зөвшилцлийн сургаар бизнесийн байгууллага, өргөн хэрэглээний бараа, хүнсний бүтээгдэхүүн оруулж ирж  зардаг наймаачид  үнээ нэмчихдэг жишиг  тогтсон. Үүнд  нь нийгмийн бусад салбарынхан  чирэгпэж  байгаа нь нууц биш юм. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин