Су Батболдыг газар наймаалцсан хэмээн АТГ-т өглөө

2018-08-23
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ч.ОЛДОХ Хотын дарга Су.Батболд албан тушаалаа урвуулан ашиглаж,  газар наймаалцсан байж болзошгүй баримтыг  шалгуулахаар  хуульч Г.Нацагдорж  АТГ-т хандлаа. Уг газар нь Хан-Уул дүүргийн  газар нутаг, Яармагийн V  хороонд байрлалтай, нийт  70 газар юм.  Энэ газрыг  “Макс групп”-ын  хувьцаа эзэмшигч, Улсын тод манлай уяач Д.Ганбаатар  2000 онд морин тойруулга барьж ашиглах зориулалтаар өөрийн нэр дээр авчээ. Энэ хугацаанд тэрээр газрын төлбөрөө төлж байгаагүй, газар эзэмших эрхийн хугацаа нь дууссан атал холбогдох газруудад хандаж байгаагүй, газрыг зориулалтын дагуу ашиглаагүй  зэрэг зөрчлийг гаргаж байж. Иймд  дээрх 70  га  газрынх нь  эзэмших эрхийн хугацаа  2015 онд дуусгавар болжээ. Д.Ганбаатар мөн энэ хугацаанд “Миний газарт  бусдад  газар эзэмшүүлжээ” хэмээн Захиргааны хэргийн шүүхэд хандсан ч  шүүхээс түүний газар эзэмших эрхийг хүчингүй болгосон бөгөөд түүний газар эзэмших эрх нь  2010 онд  дуусгавар болсныг тогтоожээ. Ийм байтал  Нийслэлийн Засаг дарга  Су.Батболд 70 га газрыг нь 54 га болгон багасгасан захирамжийг 2017 онд гаргаж, өөрийн шадар туслахад  2.2 га, иргэн Б.Оюун-Эрдэнэд 2.2 га, нийт 4.4 газрыг олгосон байна. Түүнчлэн Д.Ганбаатарын газар эзэмших эрхийн хугацаа дууссан байтал 54 га болгон буцааж олгосон зэрэг нь  ашиг сонирхлын  зөрчилтэй гэж  хуульч, өмгөөлөгч Г.Нацагдорж мэдэгдсэн юм.   АТГ-т шалгуулах үндэслэлүүд: -Хотын дарга Су.Батболд нь газар эзэмших эрхийн хугацаа дууссан байсан  70 га газраас  54.1 га газрыг Дагвадорж овогтой Ганбаатарын нэр дээр буцаан гарган өгч, үлдсэн 15.9 га газраас нь 2.2 га газрыг өөрийн шадар туслах Э.Анарын нэр дээр, 2.2 га газрыг нь өөрийн хамаарал бүхий байж болзошгүй иргэн Б.Оюун- Эрдэнийн нэр дээр тус, тус гаргажээ. Иргэн Э.Анар нь 25 настай бол иргэн Б.Оюун- эрдэнэ нь 28 настай юм  байна. -Эдгээр газруудыг Су.Батболд нь 2018 оны А/726 тоот буюу нэг тушаалаар, нэг өдөр олгожээ. -А/726 тоот захирамж нь нийслэлийн вэб сайтад байхгүй, хайгаад олдохгүй байгаа. -Э.Анар нь одоо С.Батболдын шадар туслах хийдэг, төрийн албан хөөгч бөгөөд ямар үндэслэлээр ийм их хэмжээний газар авсан болохыг мөн Су.Батболд нь Д.Ганбаатарт газар олгохдоо яагаад тодорхой хэсгийг таслан авч өөрийн хамаарал бүхий этгээдийн нэр дээр гаргасан болохыг шалгах шаардлагатай. -Э.Анар нь Су.Батболдын төрсөн ах Энхболдын хүүхэд байх магадлалтай. -Түүнчлэн Д.Ганбаатар нь газраа буцаан авах зорилгоор тодорхой хэсгийг Су.Батболдын хамаарал бүхий этгээдүүдэд өгсөн нь авлигын шинжтэй байж болзошгүй. Эх сурвалж: www.polit.mn
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин