Б.Дуламсүрэн: Түймрээс болж таван хүн гэмтэж, нэг хүн нас барсан

2014-04-16
Нийтэлсэн: Админ
 1 мин

С.УЯНГА

Он гарсаар 14 аймгийн 48 суманд 66 удаагийн ой, хээрийн түймэр гарсан нь өнгөрсөн жилтэй харьцуулахад ой, хээрийн түймэр 10 дахин өсчээ. Энэ талаар ОБЕГ-ын олон нийттэй харилцах хэлтсийн ахлах мэргэжилтэн  Б.Дуламсүрэнгээс  тодрууллаа.

-Энэ жил хуурайшилт ихтэй байгаа учраас гал түймэр их гарч байна. Өнгөрсөн амралтын өдрүүдэд дуудлага хэр байв?

-Амралтын өдрүүдэд ой, хээрийн түймэр гурван аймгийн найман сумын нутагт гарсан. Онцгой байдлын албаны 89 албан хаагч, арван автомашин, орон нутгийн 582 иргэн, 63 автомашинтайгаар түймрийг унтраах ажиллагаанд оролцлоо. Өвөл ихэнх нутгаар цас бага орсон,  дулаан, хуурайшилт ихтэй байгаагаас ой, хээрийн түймэр их гарч байна.

-Гал түймрээс болж хүний амь эрсдэх зэрэг тохиолдол гарсан уу?

Дорнод аймгийн гурван суманд түймэр гарч зарим сумдын нутагт тархсан байсан. Баяндун суманд түймрийн үеэр 24-53 насны таван хүн түлэгдэж аймгийн нэгд­сэн эмнэлэгт эмчлүүлж байна. Мөн үнс нурмаа ил задгай асгаснаас түймэр гарч  53 настай эрэгтэй нас барсан харамсалтай хэрэг гарсан. Тиймээс иргэд ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлж, анхаарал болгоомжтой байхыг анхааруулж байна. Булган, Хэнтий аймгуудад ой хээрийн түймэр гарч Онцгой байдлын албан хаагчид нутгийн иргэдтэй хамт­ран шуурхай унтраа­сан. Цаг агаарын урьд­чилсан мэдээгээр дөрөв, тавдугаар сар хуурайшилт ихтэй, хүчтэй салхи шуургатай байх төлөвтэй байгаа учраас  иргэд асаасан гал, шүдэнз, татсан тамхиа бүрэн унтраах, ил задгай гал түлэхгүй байх, үнс нурмаа ухсан нүх, тагтай битүү саванд хийж занших хэрэгтэй байна.

Эрдэмтэн Ж.Цэвээний сэтгүүл зүйн үйл ажиллагааны талаар эрдэм шинжилгээний хурал

Орчин цагийн Монголын сэтгүүл зүйг үндэслэгчдийн нэг, их соён гэгээрүүлэгч, эрдэмтэн Жамсрангийн Цэвээний мэндэлсний 145 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал 2026 оны арваннэгдүгээр сарын 16-нд зохион байгуулагдана.

2 цаг 6 мин
В.Путин, Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтын талаар юу мэдэгдэж байна вэ?

Владимир Путин, Ши Жиньпин, Дональд Трамп нар түүхэндээ анх удаа Орос, Хятад, АНУ-ын удирдагчдын

2 цаг 24 мин
Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

6 цаг 15 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

6 цаг 26 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

6 цаг 32 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин