Цагдаа, онцгойгийн тэтгэвэрт гарсан хоёр хүний оронд нэг хүн авах заалтыг хүчингүй болгоно

2018-08-23
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.САРУУЛ Засгийн газрын өчигдрийн /2018-08-22/-ийн хуралдаанаар төрийн албан хаагчдын албан тушаалын цалингийн сүлжээ, доод жишгийг шинэчлэн тогтоох шийдвэр гаргасан. Ирэх есдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх уг шийдвэрээр багш, эмч нарын үндсэн цалингийн доод жишигтэй дүйцэхүйц буюу тэдгээрээс бага үндсэн цалинтай төрийн албан хаагчдын цалингийн сүлжээ болон, доод жишгийг 8,0 хувиар нэмэгдүүлж, сувилагч, цэцэрлэгийн болон бага ангийн багш зэрэг төрийн үйлчилгээний зарим албан хаагчийн албан тушаалын зэрэглэлийг 1-2 шатаар ахиулан цалинг шинэчлэн тогтоохоор боллоо. Мөн эрүүл мэнд, боловсролын салбарт хийсэн ажлын байрны үнэлгээг үндэслэн бага ангийн болон цэцэрлэгийн багш нарын албан тушаалын зэрэглэлийг нэг шатаар ахиулахад цалин 87 900 төгрөг буюу 12.3 хувиар, сувилагч нарынхыг 1-2 шатаар ахиулахад цалингийн хэмжээ 127 700-183 900 төгрөг буюу 20-30 хувиар нэмэгдэнэ гэсэн үг. Соёл, урлагийн салбарт ажиллагсдын цалин төрийн үйлчилгээний бусад албан хаагчдын цалингийн дунджаас 12,5 хувиар доогуур байгааг албан тушаалын ангилал зэрэглэлийг шинэчлэх болон цалингийн доод жишгийг 8,0 хувиар нэмэгдүүлэх арга хэмжээ авснаар тус салбарт ажиллагсдын цалин 14-32 хувиар нэмэгдэж буй юм. Түүнчлэн Засгийн газрын хуралдаанаар УИХ-ын 2017 оны төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай 29 дүгээр тогтоолын зарим заалт буюу  2017-2018 онд төрийн албан хаагчдын цалин хөлсийг царцаах, төрийн албан хаагчдын ангилал, зэрэглэл, цалингийн шатлалыг ахиулахыг зогсоох, эрүүл мэнд, боловсрол, цагдаа, онцгой байдлын салбараас тэтгэвэрт гарах  хоёр төрийн албан хаагчийн оронд нэг  хүн авах, бусад салбарт чөлөөлөгдсөн төрийн хаагчийн оронд нөхөн томилгоо хийхгүй байх тухай заалтуудыг хүчингүй болгох тогтоолын төслийг 2019 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамтатган УИХ-д өргөн мэдүүлэхээр болжээ. Эх сурвалж: www.polit.mn
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин