С.Чулуунхуяг: Бид дэлхийн ус хагалбарын цэгээс аялалаа эхлүүлнэ

2018-08-22
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ч.Олдох “Буурал түүхийн жимээр” баг Хэрлэн мөрөн, Хөдөө арлыг зорилоо.  Энэ үеэр гол нууруудыг хамгаалах талаар монголчуудын баримталж ирсэн зан заншил, зан үйлийг таниулах, сурталчлах эрдэм шинжилгээний хурал, аялал хийх юм байна. Энэ талаар Монголын усны академийн ерөнхийлөгч С.Чулуунхуягаас тодрууллаа.    -Аяллын баг ямар маршрутаар явах вэ. Хаанаас эхлэн нийт хэдэн гол, нуурт очихоор төлөвлөв?   -Бид “Монголын нууц товчоо”-нд дурдагдсан Гурван голын ай савд багтдаг гол, нууруудад очно. Аялалаа  Монголын түүхийн  нэн чухал газрын нэг Дэлхийн ус хагалбарын цэгээс  эхлүүлэхээр төлөвлөсөн. Монгол Улсад 1971-1975 оны хооронд Усны аж ахуйн яам гэж байхад түүний харъяа Усны хайгуул, төсөл, эрдэм шинжилгээний институт, Унгарын усны институттэй хамтран  БНМАУ /тухайн үеийн нэрээр/-ын усны хагалбарыг ашиглаж, хамгаалах схемийг хийсэн байдаг. Энд  монгол орны усны нөөцийн хэрэглээ, ашиглалт,бодлогын гол бичиг баримтуудыг гаргасан. Үүнийг нь хожим ХХ зууны шилдэг эрдэм шинжилгээний бүтээл болгож шалгаруулсан байдаг юм. Дэлхийн ус хагалбарын цэг Монгол оронд огтлолцож байгааг тэр үед тогтоосон байдаг юм. -Дэлхийн ус хагалбарын цэг Монголын аль хэсэгт оршдог юм бэ? -1990-ээд оноос эрдэмтэн, судлаачид, ШУА-ийн газар зүй, цэвдэг судлалын хүрээлэн, геодези зураг зүйн алба хамтран энэ цэгийг олж тогтоох аялалд гарсан. Газрын зургийн масштаб дээр Төв аймгийн Эрдэнэ сумын Хөндлөн ууланд цэвэр усны гурван огтолцлын цэг оршиж байна гэж тогтоосон байдаг. Үүгээр монголчууд өнөөдөр бахархах ёстой юм. Бас том хариуцлага хүлээж байгаагаа ухамсарлах ёстой.   -Гэхдээ усаа  хамгаалах, хадгалах бодлогын хэрэгжилт сул байх шиг? -Монголчууд дэлхийн ус хагалбарын цэг дээр оршиж буй учраас усаа бохирдуулахгүй, хомсдуулахгүй байх үүргийг хүлээх ёстой. Нөгөө талаар хүмүүсийн эрүүл мэндийг сахин хамгаалахад  усаа цэвэр цэнгэг байлгах үүргийг хүлээж байх ёстой. Мөн бид цэвэр усны урсгалын дээр нь байгаагаараа хувьтай ард түмэн юм.   -Аяллын дараагийн цэг хаана вэ? -Аяллын дараагийн цэг нь  Хар зүрхний хөх нуур. Өнөө орой амжиж хүрч очно. Тэнд усны  тахил өргөнө. Дараа нь Хангал нуур руу очно. Энэ нуур Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын нутагт оршдог, Монголын түүхэнд чухал ач холбогдолтой газрын нэг. Энэ мэтээр Гурван голын бэлчирт оршдог түүхэн газрууд, уст цэгүүд дээр очиж үзэх юм. Олон түүхч, эрдэмтэн энэ багт орсон. Аяллын, эрдэм шинжилгээний ажлын ач холбогдол өндөр байна гэж бодож байна. Аялах явцад ус, байгалиа хамгаалах сурталчилгаа хийнэ. Байгаль орчноо хамгаалах бодлого боловсруулахад юу анхаарах вэ гэдгийг газар дээр нь үзэх зорилго тавьсан. -Тун сонирхолтой бас ач холбогдолтой  аялал болох юм байна? -Түүхэн газруудад түүх, газар зүйн болон шинжлэх ухааны салбаруудаас эрдэмтэд очно. Шинжлэх ухааны нэгдмэл байдлаар асуудалд хандаж, тал бүрээс хэлэлцэж гаргаж ирэх нь хойч үе, залуусаа хүмүүжүүлэх, өв үлдээхэд асар их ач холбогдолтой юм.   Эх сурвалж: POLIT.MN
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин