“Буурал түүхийн жимээр” эрдэмтдийн баг Хэрлэн мөрөнг зорилоо

2018-08-22
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ч.Зотол    “Монголын нууц товчоо”-нд дурдсан түүхэн газрууд, монголчуудын амьдралын эх булаг болсон  гурван мөрний сав газрын гол, нуурын байдлыг судлах эрдэмтэн судлаачдын “Буурал түүхийн жимээр” баг өнөөдөр өглөө Хэнтий аймгийг  зорилоо. Сүүлийн үед Хар зүрхний хөх нуур орчим амралтын газар олширч, Хөдөө аралд  уул уурхайн зөвшөөрөл өгсөн зэрэг мэдээлэл дуулдах болсон. Дотоодын аялал жуулчлал хөгжиж байгаа нь сайн боловч  гол, нууруудын ариун дагшин байдлыг хадгалах, хамгаалахад учир дутагдалтай байгааг эрдэмтэд онцолж байна. Иймд гол нуурын цэвэр ариун байдлыг хадгалах, хамгаалах эртний зан үйлийг сэргээх, таниулахыг аяллынхаа зорилго болгожээ. “Буурал түүхийн жимээр” багт Монголын усны академийн ерөнхийлөгч, доктор С.Чулуунхуяг, түүхч, доктор Д.Батсүрэн,  С.Өлзийбаяр, Ц.Минжин тэргүүтэй  эрдэмтэн, судлаачид багтжээ.   О.Сүхбаатар: МОНГОЛЧУУД ГОЛ, УСАА АРИУН, ДҮҮРЭН БАЙГ ГЭЖ ТАХИДАГ БАЙСАН Аяллын зорилгын талаар  Чингис хаан дээд сургуулийн зөвлөх профессор О.Сүхбаатар хэлэхдээ “Сүүлийн үед уул овоо тахих нь их болж, үндсэндээ хэтэрсэн. Тэгсэн атлаа тахиж байх ёстой хамгийн чухалд зан үйлийн нэг болох гол мөрөн нуурыг тахихгүй болсон. Уг нь олон зууны турш үргэлжиж ирсэн, бүр эртнээс эхэлсэн ёс заншил юм. Хэрлэн, Онон,Орхон голыг тахиж байсан улахмжлал бий. Монголын ихэнх гол нуурын эхэнд заавал нэг овоо байдаг. Олонх нь Сант нэртэй. Тэр бүхнийг тахидаг. Ялангуяа малаа өсгөх,  хөрөнгөө өсгөх зорилгоор нууруудыг их тахидаг байсан. Тэр дундаа хуучны ёсонд хангай зүгийнхэн гурван жил болоод бүх “Хөх” нэртэй нууруудаа, говь хээрт Сангийн далай нэртэй нуур наймыг тахидаг уламжлал байсан. Энэ нуур, голуудыг тахих нь уулын тахилгаас хялбар хөнгөн. Ерөнхийдөө шимийн архиар цацал өргөнө. Түүнийгээ ус голдоо хүргэхгүй. Уул овоонд идээ тавьдаг шиг идээний дээж өргөх,  будаа цацах юм байхгүй. Ус голыг ариун байгаасай гэж тахидаг. Ариун, дүүрэн байгаасай гэж тахидаг. Гол, нуур нь хүн малын ундаа, тиймээс цэвэр байх ёстой. Ариун цагаан сүүг нь авдаг мал цэвэр ус уух ёстой. Ингэж үздэг учраас монголчууд гол, мөарөн, нуурт хувцсаа шууд угаадаггүй.  Тусгай сав авч очиж голоос зайдуу юмаа угаагаад, бохир усаа холхон шиг хонхорт аваачиж хийдэг байсан. Гол нуурт хир буртаг орох юм бол хүнд ч хортой, малд ч хортой. Иймээс гол мөрнөө цэвэр байлгаж ирсэн. Гэтэл сүүлийн үед Хөдөө аралд алт, нүүрс олборлох зөвшөөрөл өгсөн гэх мэдээлэл сэрдхийлгэж байна. Энэ газар дархан цаазтай байх ёстой шүү дээ. Бид тэнд эрдэм шинжилгээний хурал хийнэ. Монголын нууц товчоо”-нд монголчууд  гурван мөрний эхийг  тахиж шүтэж байсан талаар дурдсан байдаг. Иймд эрдэмтэн, судлаачид хамтран гурван мөрний эхээр байгаа нуур, голуудыг тахих ёслолыг хийнэ. Гол зорилго нь гурван мөрний эхийг уул уурхайгүй, мод огтлохгүй байлгахыг сурталчлахад чиглэж байгаа юм” гэв.   Эх сурвалж: polit.mn  
Төрөөс бодлогоор үзүүлсэн дэмжлэг  үр дүнд хүрсэн үү

Шатахуун импортлогчдыг төр дэмжээгүй гэхэд баримт зөрнө. Харин ч олон жил татварын хөнгөл

2 цаг 51 мин
Хуулиар зөвшөөрсөн ч “лайвчид”-д дарлуулсан шонхрын экспорт

Сүүлийн жилүүдэд гадаадын хөрөнгө оруулалт огцом буурсан. Үүнд Монгол Улсын хууль эрх зү

2 цаг 51 мин
Ц.Сандаг-Очир: Газрын доройтлын эсрэг амлалтаас бодит хөрөнгө оруулалт руу шилжих цаг болсон

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын хоёр дахь өдрөө үргэлжилж  Ногоо

2 цаг 51 мин
Яруу найрагч Б.Алтанхуяг: Улс үндэстэн бүр оюун санааны эрхэм зүйлтэй байдгийг “KHARKHORUM” фестиваль харуулж байна

Улаанбаатарын нам гүм үдшийн намуухан уур амьсгалд энэ цагийн шилдэг яруу найраг

13 цаг 42 мин
Э.Батшугар: COP17 хурлын үеэр эмнэлгийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг ханган ажиллаж байна

Э.Батшугар: COP17 хурлын үеэр эмнэлгийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг ханган ажиллаж байна

20 цаг 27 мин
KHARKHORUM Visual Art & Music Festival-ийн албан ёсны line-up зарлагдлаа

Дижитал арт болон электрон хөгжмийг хослуулан хүргэдгээрээ танигд

20 цаг 54 мин
“Шунхлай”-гийн 50000-ын шатахуунд хонон өнжин дугаарлаж байгаа монголчууддаа “Шунхлай”-гийн босс 4 тэрбумын “BRABUS BODO” гайхуулав

Монголчууд Үндэсний их баяр наадмаас хойш шатахуунд дугаарласан. Өнгөрсөн долоо хоногт “Оло

Өчигдөр 06 цаг 00 мин
Даварсан шатахуун импортлогчид Г.Дамдинням сайдаас дахин юу шаардаад шатахуунаа “дарсан” бэ?

Олон жил яригдаж байгаа нэг үнэн байдаг. “Монголын төр шатахуун дээр тогтдог” гэдэг. Тэгсэн

Өчигдөр 06 цаг 00 мин
“Нийслэлийн МАН-ын дарга хэн бэ” гэдэг тандалт намрын улс төрийн хатгалт уу?

Энэ намрын улс төр ширүүсэж магадгүй тухай яриа гараад удлаа. “Зунжин энд тэнд, х

Өчигдөр 06 цаг 00 мин