Ө.Амаржаргал: Дарьгангын бага сургуулиас Дорны их найрагчид төрсөн юм

2018-08-22
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ч.ОЛДОХ Сүхбаатар аймгийн Дарьганга сумын сургууль түүхт  80 жилийн ойгоо тэмдэглэх гэж байна. Энэ талаар тус сургуулийн нийгмийн ажилтан Ө.Амаржаргалаас тодрууллаа. -Танай сургууль хэдэн онд анх байгуулагдаж байв? -Дарьгангын бага сургууль нэртэйгээр 1938 онд  нэг багш, хоёр ажилчин, 20 гаруй хүүхэдтэй байгуулагдсан гэж түүхэнд тэмдэглэсэн байдаг юм. Энэ цагаас эхлэн ажил үйлсээрээ аймагтаа тэргүүлж ирсэн.  Сүүлийн гурван жил  дараалан шилдгээр шалгарсан амжилттай 80 жилийн ойгоо угтаж байна. -Сургуулийн ойд зориулсан бүтээн байгуулалтын ямар ажлууд хийв? - Сургууль маань орчин үеийн стандартад нийцсэн олон сайхан анги, танхимтай. Үүн дээр нэмээд  хамт олны зүгээс түүхт  ойдоо зориулж, “Найрагчдын алдарын танхим”,  “Жишиг анги” –ийг  мөн орчин үеийн стандартад нийцүүлэн тохижуулж байна. -Төсөв, зардлыг хэрхэн шийдэв? -Бүтээн байгуулалтын  ажлыг үе, үеийн төгсөгчид маань   ивээн тэтгэж байгаа. Жишээ нь, ахмад багш н. Цагааны хүүхдүүд нийгмийн ажилтны өрөөг тохижуулсан бол 1964 оны төгсөгчид  сургуулийн дотуур байранд зургаан  сая гаруй төгрөгийн тохижилтын ажил хийхээр  болсон. Энэ мэтчилэн төгсөгчдийн сэтгэл, зүтгэлээр олон ажил амжиж байна. -Сургуулийнхаа дурсамжийн номыг бүтээх ажлын хэсгийг та ахалж байгаа гэсэн. Яагаад “Найраг амилсан эрдмийн өргөө” гэж нэрлэсэн юм бэ? -Дарьганга сумын сургууль Алтан-Овооны бэлд оршдог, ариун дагшин сайхан нутгийн  авшиг шингэсэн эрдмийн саруул  өргөө юм. Энэ сургуулийг олон найрагч төгссөн байдаг. Тухайлбал, монголчуудын сайн мэдэх “Барсан хэвнэгт баатар”-ыг монгол хэлнээ хөрвүүлж уншигчдын хүртээл болгосон  нэрт орчуулагч, зохиолч Доржийн Гомбожав, Дорнын их яруу найрагч, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт Данзангийн Нямсүрэн, Төрийн шагналт яруу найрагч, төр нийгмийн зүтгэлтэн О.Дашбалбар, АИХ-ын депутат, сургуулийн захирлаар олон жил ажилласан, үе үеийн найрагчдын хайртай багш,  судлаач,  Ш.Содномдорж, Чингис хааны одонт, Соёлын гавьяат зүтгэлтэн, Дэлхийн яруу найргийн академийн шагналт, Хэл бичгийн ухааны доктор Г.Мэнд-Ооёо,  нэрт яруу найрагч, сэтгүүлч И.Батсүх, түүний охин Гомбын Сэр-Одын нэрэмжит шагналт, яруу найрагч Б.Төгсжаргал, Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч, зураач, сэтгүүлч Ай.Төмөр-Очир, МЗЭ-ийн гишүүн, яруу найрагч, “Очирваань” дуганын тэргүүн Ч.Эрдэнэбаатар нар Дарьгангын сургуульд анхны “А” заалган сурч төгссөн.  Иймд тус сургуулийнхан 80 жилийн ойд зориулсан  номоо “Найраг амилсан эрдмийн өргөө” хэмээн нэрлэсэн юм. -Ном бүтээх ажлын явц хэр  байна? - Ном бүтээх ажил одоогоор  70 хувьтай яваа. Дурсамж, дурдатгалаа ирүүлэх үе үеийн багш, төгсөгчдийг холбоо барихыг хүлээж байна.  -Та бүхэнтэй болон Дарьгангын түүхт  сургуулийн  80 жилийн ойг тэмдэглэх комисс, ажлын хэсэгтэй  ямар хаягаар холбоо барьж болох вэ? -Сургуулийн тухай дурсамж номд материалаа ирүүлэх хүмүүс  99518111 дугаарын утсаар надтай холбоо барихыг хүсье. Мөн ой тэмдэглэх ажлын хэсгийн гишүүн, Түүх газар зүйн багш Ц.Ганзориг /утасны дугаар 88548284/, монгол хэл-уран зохиолын багш А.Цэрмаа / утасны дугаар 98212828/ нартай холбогдож болно. Түүнчлэн amaraa.dari@gmail.com tsermaaa.ayur@gmail.com хаягаар бидэнд хандаж материалаа ирүүлэхийг хүсье. Эх сурвалж: www.polit.mn  
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин