Х.ОЮУНБОЛД
Гэрийнхээ “wifi” болон утасгүй интернетийн сүлжээг сайжруулахын тулд тугалган цаас хэрэглэдэг хүмүүсийн санааг “Дармутск” их сургуулийн эрдэмтэд туршиж үзжээ. Тэд энэ аргыг хэрэглэснээр гэрийн зохион байгуулалт, хөндлөнгийн сааднаас болж сарнидаг, гэрт хэрэглэдэг утасгүй интернетийн хэрэглээг цацдаг роутер төхөөрөмжийн хэрэглээний чадварыг сайжруулна гэж мэдэгджээ.
WIFI СҮЛЖЭЭГ ТӨВЛӨРҮҮЛЭХ АРГУУД
Гэрт хэрэглэдэг антентай роутер төхөөрөмжөөр цацдаг “wifi” сүлжээ ихэвчлэн зүг бүрт цацагдаж сарнидаг. Харин wifi” сүлжээ цацдаг төхөөрөмжний антенийг тугалган цаасаар ороосноор зөвхөн нэг чиглэлд сүлжээгээ цацдаг юм байна. Ингэснээр роутер төхөөрөмжөөс цацах дохиог гэрийнхээ нэг өрөөнд төвлөрүүлэх боломж бүрдэх аж. Энэ үед бусад өрөөнд цацагдах “wifi”-ийн сүлжээ алдагдах ч зөвхөн танд сүлжээ хэрэгтэй газарт төвлөрнө гэсэн үг юм.
Үүнээс гадна “wifi” сүлжээ нь зарим газарт цацагдахаас сэргийлэх нь ашигтай байж болно. Тухайлбал, бусад хэрэглэгчийн интернэт хэрэглэхэд саад учруулж “wifi” сүлжээг нь тасалдуулахгүйн тулд сүлжээ нь толинд тусч ойх газар байрлуулахаас зайлсхийх хэрэгтэй.
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХЭРХЭН ХЯНАХ ВЭ?
“Wifi” сүлжээг хянаж, хөндлөнгөөс учрах саад бэрхшээлийг багасгаснаар “wifi” цацах төхөөрөмж роутер нь гадны халдлагаас бүрэн хамгаалагдана. Учир нь тугалган цаасаар роутер төхөөрөмжийн антеныг ороосноор гэрийн чинь “wifi”-ийн сүлжээг бусад хүмүүст хулгайгаар ашиглуулахаас сэргийлнэ гэсэн үг юм. АНУ-ын “Дармутск” их сургуулийн эрдэмтэд гэрт хэрэглэдэг энэ аргыг улам боловсронгуй болгож “wifi” сүлжээг хүссэн зүгтээ цацах боломжтой хуванцар хавтанг 3D-гээр хэвлэдэг программыг бүтээсэн байна. Хэдийгээр энэ нь хялбархан мэт ч ихэнх айлд 3D-гээр хэвлэх төхөөрөмж байхгүй. Гэхдээ хэрэглэгчид бүтээлчээр сэтгэвэл мөнгө зарцуулалгүйгээр гэрийнхээ “wifi”-ийг хүссэнээрээ удирдаж болох тугалган хавтанг хийж болно гэж эрдэмтэд ярьсан байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин