Цэргийн алба хаагчдын тэтгэвэр тогтоолгох жилийг өөрчлөх хууль санаачиллаа

2018-08-21
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.САРУУЛ УИХ-ын гишүүн С.Бямбацогт Ж.Энхбаяр нарын  гишүүд Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн холбогдох заалтыг өөрчлөх хуулийн төсөл боловсруулж, Засгийн газраас санал авахаар хүргүүллээ. Одоогийн хуульд  Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт өөрчлөлт орж, тэтгэвэр тогтоолгоход баримтлах сарын дундаж цалин хөлсийг сүүлийн 20 жилийн доторх дараалсан 5 жилийг 60 сард хуваан тооцохоор байгаа юм. Мөн  2019 оноос зургаан  жил буюу 72, 2020 оноос 7 жил буюу 84 сарын цалин хөлсний нийлбэрийн дунджаас тооцохоор болсон. Энэхүү заалт нь цагийн хязгааргүй, эрсдэлтэй нөхцөлд байнгын бэлэн байдалд ажилладаг салбарын алба хаагчид 2019 оноос цэргийн тэтгэврээ тогтоолгоход эдийн засгийн хувьд хохиролтой тусч байгаа юм байна. Өөрөөр хэлбэл, уг өөрчлөлтөөр тооцоход ахлагчийн цалин нэг сард 30 мянгар, офицерынх 48  мянга, ахлах офицерынх 12 мянган төгрөгөөр буурахаар байгаа  аж. Тиймээс Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн ”7 жилийн цалин хөлсний нийлбэрийг 84-т “ гэснийг “ 5 жилийн цалин хөлсний нийлбэрийг 60-д” гэж, “7 хүртэл жил” гэснийг “5 хүртэл жил” гэж өөрчлөхөөр хуулийн төсөлд тусгажээ. Хуулийн төслийг боловсруулж, батлуулсанаар тэтгэврээ тогтоолгох цэргийн алба хаагчаас гадна цагдаа, тагнуул, онцгой байдал, авлигатай тэмцэх, шүүхийн шийдвэр, шүүх шинжилгээ зэрэг байгууллагын олон мянган алба хаагчдын эрх зүйн байдлыг дээрдүүлэх ач холбогдолтой ажээ. Түүнээс гадна цэрэг, цагдаа, тагнуул, онцгой байдал, шүүхийн шийдвэр, шүүх шинжилгээ, авлигатай тэмцэх байгууллагуудын бэлтгэгдсэн, мэргэжлийн өндөр ур чадвартай хүний нөөц зохиомол хомсдолд орохоос сэргийлнэ гэж үзэж байгаа юм байна. Эх сурвалж: www.polit.mn
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин