Гамшгийн үед шуурхай ажилласан 40 алба хаагчийг шагналаа

2018-08-21
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр /2018.05.21/ Төрийн одон медалиар шагнах тухай зарлиг гаргаж, Дорноговь аймгийн Айраг сумын нутагт болсон байгалийн гамшгийн үеэр эр зориг, авхаалж самбаа гарган ажиллаж, олон хүний амь нас, эрүүл мэндийг сахин хамгаалж, эх орон, ард түмнийхээ өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлсэн Онцгой байдлын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэг болон Эрүүл мэндийн салбарын ажилтан, албан хаагчдыг Төрийн одон медалиар шагналаа. Хөдөлмөрийн хүндэт медалиар:
  1. Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн мэдээгүйжүүлэлтийн эмч Ганболдын Ариунболд
  2. Говьсүмбэр аймгийн нэгдсэн эмнэлгийн дарга Учралын Ариун-Эрдэнэ
  3. Говьсүмбэр аймгийн нэгдсэн эмнэлгийн нүдний эмч Бадарчийн Мөнхбаяр
  4. Говьсүмбэр аймгийн нэгдсэн эмнэлгийн мэс засалч Даваагийн Наранбаатар
  5. Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн мэдээгүйжүүлэлтийн сувилагч Нямаагийн Одгэрэл
  6. Говьсүмбэр аймгийн нэгдсэн эмнэлгийн Чойр төмөр замын өртөөний салбарын эрхлэгч Бямбын Одончимэг
  7. Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Эрүүл мэндийн төвийн сувилагч Дашдэндэвийн Цоолоймаа нарыг шагналаа.
Цэргийн хүндэт медалиар:
  1. Дорноговь аймгийн Айраг сум дахь Улсын нөөцийн салбарын харуул Сугарын Ариунболд
  2. Дорноговь аймгийн Айраг сум дахь сум дундын цагдаагийн тасгийн дарга, хошууч Чулуунбатын Ганзориг
  3. Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 33 дугаар ангийн салааны захирагч, ахлах дэслэгч Нямбуугийн Гансүх
  4. ОБЕГ-ын эрэн хайх, аврах бүлгийн аврагч, тэсэлгээчин, ахлах ахлагч Цэрэнсүрэнгийн Гантигчулуун
  5. Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 23 дугаар ангийн гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч, ахмад Дорждагвын Мөнгөн-Өлзий
  6. Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 23 дугаар ангийн жолооч, ахлах ахлагч Лхагвын Шинэбаатар
  7. Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 23 дугаар ангийн захирагч, ахмад Дэлгэрбатын Эрхэмбаатар нарыг шагналаа.
Шударга журам медалиар:
  1. Дорноговь аймгийн Айраг сум дахь Улсын нөөцийн салбарын харуул, ахлах ахлагч Нэргүйн Алтангэрэл
  2. Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 33 дугаар ангийн аврагч, гал сөнөөгч, ахлах ахлагч Пүрэвдаваагийн Амгаланбат
  3. Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 33 дугаар ангийн салаан захирагч, дэслэгч Алтанхундагын Анар-Эрдэнэ
  4. УБТЗ нийгэмлэгийн Сайншанд цэрэгжүүлсэн хамгаалах ангийн ачаа хамгаалагч Отгончимэгийн Баасанжав
  5. Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 23 дугаар ангийн аврагч, гал сөнөөгч, ахлагч нэргүйн Баатар
  6. УБТЗ нийгэмлэгийн Сайншанд татах хэсгийн илчит тэрэгний туслах машинч Пүрэвдоржийн Батболд
  7. Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 23 дугаар ангийн салааны захирагч, дэслэгч Батдэлгэрийн Батзориг
  8. Говьсүмбэр аймгийн нэгдсэн эмнэлгийн мэс сувилагч Чимэддоржийн Батцэцэг
  9. Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 23 дугаар ангийн аврагч, гал сөнөөгч, ахлагч Батмөнхийн Ганбилэг
  10. УБТЗ нийгэмлэгийн Сайншанд тат хэсгийн илчит тэрэгний машинч Юубилээгийн Ганболд
  11. УБТЗ нийгэмлэгийн зорчигчийн вагон депогийн вагоны үйлчлэгч Адъяатөмөрийн Даваадулам
  12. Төмөр зам дахь цагдаагийн хэлстийн хэв журмын цагдаа, ахлагч Пүрэвдоржийн Золбаяр
  13. Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 23 дугаар ангийн Гал унтраах автомашины жолооч, ахлагч Гангаагийн Лхагва-Очир
  14. Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 33 дугаар ангийн аврагч, гал сөнөөгч, ахлах ахлагч Энхжаргалын Мөнхтөр
  15. УБТЗ нийгэмлэгийн зорчигчийн вагон депогийн үйлчлэгч Төрбатын Нарангэрэл
  16. Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 23 дугаар ангийн аврагч, гал сөнөөгч, дэд ахлагч Жадамбын Нямбаатар
  17. Дорноговь аймгийн Айраг сум дахь Улсын нөөцийн салбар харуул, ахлагч Дүгэрсүрэнгийн Отгонбилэг
  18. Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын Айраг сум дахь Улсын нөөцийн салбарын харуул, дэд ахлагч Дашдондогийн Очирхуяг
  19. Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 23 дугаар ангийн Гал унтраах автомашины жолооч, ахлах ахлагч Сүхбаатарын Сугирбаатар
  20. Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 23 дугаар ангийн аврагч, гал сөнөөгч, ахлагч Тогтуунсүрэнгийн Тамир
  21. Төмөр зам дахь цагдаагийн хэлтсийн хэв журмын цагдаа, ахлагч Мишигийн Тулга
  22. УБТЗ нийгэмлэгийн зорчигчийн вагон депогийн галт тэрэгний дарга Энхбатын Түвшинжаргал
  23. УБТЗ нийгэмлэгийн зорчигчийн вагон депогийн вагоны үйлчлэгч Даваагийн Түмэнбаатар
  24. Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 23 дугаар ангийн аврагч, гал сөнөөгч, ахлах ахлагч Доржпаламын Уламбаяр
  25. Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 33 дугаар ангийн аврагч, гал сөнөөгч, дэд ахлагч Уртбаярын Цэвэгсүрэн
  26. Дорноговь аймгийн Айраг сумын эрүүл мэндийн төвийн жолооч Батбуянгийн Энхбаяр нарыг тус тус шагналаа.
Шагнал гардуулах үеэр Ерөнхийлөгч “2018 оны наймдугаар сарын 12-ны үүрээр байгалийн гэнэтийн гамшигт үзэгдэл, үерийн улмаас Дорноговь аймгийн Айраг сумын нутагт Улаанбаатараас Сайншандын чиглэлд явж байсан 342 зорчигчтой суудлын 286 дугаар галт тэрэг замаас мултарч гарсан осол болсон. Ослын үеэр галт тэрэгний зүтгүүр, ачааны тээш вагоноос гадна суудлын гурван вагон замаас гарснаас нийтдээ 96 зорчигч ослын нөхцөлд өртсөн байна. Ослын нөхцөл байдалд Онцгой байдлын ажилтнууд, цагдаа нар, эмч нар, төмөр замын ажилтнууд иргэдийн аюулгүй байдлыг хангах, тусламж үйлчилгээг шуурхай хүргэх,  гэмтэж бэртсэн хүмүүст эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэх, сэргээн босголтын ажлыг шуурхай гүйцэтгэх зэргээр албаны болон иргэний үүргээ нэр төртэйгээр биелүүлэн ажиллаж, ослын үр дагаврыг богино хугацаанд арилгахад чармайн зүтгэжээ. Өнөөдөр хүнд нөхцөл байдалд ур чадвар гарган, зориг сэтгэлээрээ бусдын амь нас, эрүүл мэндийг сахин хамгаалж, аюулгүй байдлыг шуурхай ханган, ослын үр дагаврыг арилгах, сэргээн босгох ажилд хүчин зүтгэсэн иргэдийг Шударга журам медалиар шагналаа” гэлээ. Эх сурвалж: www.polit.mn          
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин