Л.Бор: Бэлчээрийн тухай хуулиар нүүдлийн соёл иргэншлийг устгах гэж байна

2018-08-21
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ч.ОЛДОХ УИХ ирэх намрын  чуулганаар  Газрын тухай хууль, тэр дотроо Бэлчээрийн тухай хуулийн  төслийн  хэлэлцүүлгүүдийг  хийх  төлөвлөгөөтэй байна. Энэ талаар Баян шарга ТББ-ын тэргүүн Л.Борын ярилцлаа. -Газрын  болон  Бэлчээрийн тухай хуулийн  хэлэлцүүлгийг УИХ ирэх намар хийнэ гэсэн хүлээлттэй  байна. Байгаль орчны ТББ-ууд  ямар байр суурьтай байгаа вэ? -Газрын  болон Бэлчээрийн тухай хуулийн асуудлаар УИХ  2016 оноос  хойш чимээгүй байсан.  2017 оноос Г.Тэмүүлэн гишүүн хуулийн төсөл барьж гүйх болсон. Анхны хэлэлцүүлгийг ч хийлгээд амжсан. Бэлчээр, газрын асуудлыг огт мэдэхгүй залуу гишүүн гэнэт ингэж гүйх болсон нь хардлага дагуулж байгаа. Иймд иргэний нийгмийнхэн энэ асуудалд анхаарал хандуулж, судалгаа хийх зэргээр дор бүрдээ ажиллаж байна. -Гаүрын тухай хуулийн төсөлд анхаарвал зохих, монгол орны газар, уур амьсгалын тухайд та бүхэнд ямар судалгаа байгаа юм бэ? -Сүүлийн жилүүдэд дэлхийн дулаарал,уур амьсгалын өөрчлөлт эрчимтэй явагдаж дэлхийн дунджаас манай улсын агаарын дундаж температур 2.14 хэмээр дулаарсан. Нийт нутгийн 72  хувь нь  цөлжсөн,бэлчээрийн доройтол,биологийн төрөл зүйл устаж мөхөлд орсноос Өмнөговь хамгийн их өртсөн гэж Ус цаг уур орчны шинжилгээний газар,Байгаль экологийн хүрээлэнгийн судалгаагаар тогтоосон байгаа. НҮБ-ын шинжээчдийн судалгаагаар “Монголын газар нутгийн 80 хувь  нь бүрэн цөлжилтөнд өртөж усны хомсдолд орсныг тогтоосон байгаа. Иймээс бэлчээрийн даацад тохирсон малын тоо толгойг барих бодлогыг хэрэгжүүлэхэд малчдын сэтгэл зүйн бэлтгэл дутмаг байгаа нь цөлжилт экологийн сүйрэлд бүрэн оруулж болзошгүй тул алгуурлаж болохгүй гэж анхааруулаад байна. Монгол орны газар нутгийн 82 хувь  нь мал аж ахуйн бэлчээрийн зориулалтаар ашиглагдаж талхагдаж байна. Монгол Улсын хэмжээнд 28 сая орчим тоо толгой мал байх боломжтой байтал малын тоо толгой 60 саяд хүрээд байгаа нь байгальд хор хөнөөлтэй,бэлчээрийн нутаг нөхөн сэргэх боломжгүй,элсний нүүдэл ихэсч  өвсөн тэжээлтэн, зэрлэг ан амьтан нүүж дайжин устаж байна гэж гадаадын шинжээчид болон Дэлхийн банк,Швейцарын хөгжлийн агентлаг зэргийн санхүүжилттэй бэлчээрийн төсөл хөтөлбөр дээр ажилладаг манай эрдэмтэн судлаач хэмээгчид сүүлийн хэдэн жил гэж аймаг сумдад туршилт явуулж эрчимтэй ухуулга сурталчилгаа хийж ирлээ. -Ер нь дэлхийн дулаарал, цөлжилт усны хомсдол  нь  зөвхөн Монголын асуудал ч биш дэлхий нийтийн,  хүн төрөлхтний өмнө тулгарч  байгаа аюул юм биш үү? -Хэдий тийм ч дээр дурдсан  судалгаанд цөлжилтийн шалтгаан хамаг эх үүсвэр нь дан ганц бэлчээрийн мал аж ахуйгаас болж буй мэт дүгнэлт гаргасан нь хэтэрхий нэг талыг барьсан,  бодит байдалд нийцэхгүй дүгнэлт гэж үзэж байна.Нэг талыг барьсан судалгаа гэгчид үндэслэн олон зуун мянган жилийн байгаль цаг уурын хүнд хэцүү шалгарлыг даван туулж ирсэн шавхагдашгүй их нөөц баялаг өсөж үрждэг бэлчээрийн мал аж ахуйгаа хумих устгах бодлого төрөөс явуулж бэлчээрийн тухай хууль батлах гэж байгаа нь Монгол гэдэг дахин давтагдашгүй нүүдлийн соёл иргэншлээ устгаж байгаа гэмт хэрэг юм. -Монгол орны цөлжилт,бэлчээрийн доройтол,биологийн төрөл зүйл устаж, зэрлэг ан амьтан мөхөлд орж байгаагийн  шалтгааныг юутай холбож үзэж байна вэ? -Энэ нь сүүлийн 20 гаруй жилийн уул уурхайн замбараагүй үйл ажиллагаатай холбоотой. Гэтэл дээрх судалгаанд энэ том шалтгааныг огт дурдаж дүгнэлт гаргаагүй нь судалгааг хэний захиалгаар, ямар  нэг зорилгоор  хийлгэж, төрийн бодлого болгож хэрэгжүүлэх гээд байна гэж  эргэлзэх, хардахад хүргэж байгаа. Тухайлбал, БОАЖЯ,МХЕГ-ын хамтарсан судалгаагаар уул уурхайн компаниуд хамгийн хоцрогдсон техник технологи хэрэглэж, дөрвөн аймгийн 10 гаруй сумын нутагт 120 цэгт 53.5 га газрыг\ шимт хөрс бэлчээр гол горхийг\ цианит натри,мөнгөн ус зэрэг химийн бодисоор хордуулсан гэж тогтоосон байгаа юм. Монголын байгаль экологид сөрөг нөлөө үзүүлж газар нутгийн 14.565 га газрыг эрдэс баялагийн олборлолтод эвдэрсэн,үүнээс 4000 га газрын нөхөн сэргээлтийг татвар төлөгчдийн олон сая тэрбум төгрөгөөр хийсэн судалгаа гарчээ.Уул уурхайн хүнд даацын авто машинаар эрдэс баялгийг засмал замгүй тээвэрлэж олон салаа зам гаргаж шимт хөрсийг сүйтгэж тэндээс боссон нунтаг тоос шороо нь хавь ойрын бэлчээрийг дарж сүйтгэж цөлжилт үүсгэж нүүдэлчин малчид амьдралаа алдсаар байна.Ингэж харийхантай нийлсэн манай улс төрчдийн эд хөрөнгийн төлөөх харалган бодлогоор байгаль орчноо бурханчлан шүтэж хайрлан хамгаалж ирсэн “Монгол уламжлал зан заншил”дархлаа устаж байна. Эх сурвалж: www.polit.mn
АНУ-ын тэргүүн хатагтай ОХУ-ын Ерөнхийлөгчөөс юу хүссэн бэ?

АНУ-ын тэргүүн хатагтай Меланиа Трамп ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинд илгээсэн захидалдаа хүүхдүүдийг хамгаалахыг хүссэн гэж Fox News Digital өчигдөр мэдээлсэн байна.

4 цаг 0 мин
“Менторшип-2025” хөтөлбөр эхэллээ

Голомт банкнаас бизнес эрхлэгчдийн бизнесийн орчин, нөхцөлийг сайжруулахад чиглэсэн олон арга

7 цаг 23 мин
Путин Укрианы асуудлаар байр сууриа өөрчлөхгүй гэдгээ мэдэгджээ

Путин Укрианы асуудлаар байр сууриа өөрчлөхгүй гэдгээ мэдэгджээ

9 цаг 23 мин
Ц.Санжаачойпэлийг үргэлжлүүлэн хорих шийдвэр гаргажээ

Ц.Санжаачойпэлийг үргэлжлүүлэн хорих шийдвэр гаргажээ

9 цаг 36 мин
Аляскийн дээд хэмжээний уулзалтад АНУ, ОХУ өндөр түвшний төлөөлөгчид оролцоно

Аляскийн дээд хэмжээний уулзалтад АНУ, ОХУ өндөр түвшний төлөөлөгчид оролцоно

Уржигдар 20 цаг 04 мин
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан төсвөө тусад нь батлах хэрэгтэй гэв

2026 оны улсын төсвийг иргэдээрээ хэлэлцүүлэх ажлын хүрээнд УИХ-ын гишүүн О.Саранчу

Уржигдар 06 цаг 00 мин
Ерөнхийлөгчийн Тамгын газрын “гал тогоо”-г хэн хэн барьдаг вэ?

Төрийн тэргүүний тамгын газрын үйл ажиллагааг урагшлуулна гэдэг амаргүй ажил байж таарна.

Уржигдар 06 цаг 00 мин
ЭМДС-д хяналт, шалгалт хийх ажлын хэсгийг ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт ахална

ЭМДС-д хяналт, шалгалт хийх ажлын хэсгийг ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт ахална

2025-08-14
Төрийн нууцын тухай хуульд өөрчлөлт оруулна

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, хуралдаанаас гаргасан шийдвэрийг  ЗГХЭГ-ын тэргүүн

2025-08-14
Б.Лакшми: Орлого олох хэрээр төсвөө тодотгож байгаад "үрдэг" зуршилтай болчихлоо

2026 онд хэдий хэмжээний орлого олж хэдий хэмжээний зарлага гаргах вэ гэдэгт хүн б

2025-08-14