Э.Амартүвшин: Эх орондоо очиход нэг тоглолт дутуу байна

2018-08-21
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ч.ГАНТУЛГА “Утасны анд” энэ удаад гавьяат жүжигчин, дуурийн дуучин Э.Амартүвшинтэй холбогдлоо. Тэрээр Италийн хамгийн эртний театр болох “Арена Ди Верона”-д “Аида” дуурьт дуулжээ.   -Сайн байна уу. Танд энэ өдрийн мэндийг хүргэе? -“Зууны мэдээ” сонины уншигчиддаа энэ өдрийн мэндийг хүргэе. -Та Италийн их театрт “Аида” дуурьт дууллаа. Дуурийн тухай, таны тухай сенсааци цахим ертөнцийг донсолгож байна? -Баярлалаа. Тоглолт их сайхан боллоо. Сэтгэл минь их хөдөлсөн. Үзэгчид ч  сайхнаар хүлээж авсанд баяртай байна. Аливаа уран бүтээл хамтын хөдөлмөрөөр бүтдэг шүү дээ. Тиймээс хамтран тоглосон уран бүтээлчиддээ халуун баяр хүргэе. -Энэ удаагийн тоглолтыг дэлхийн алдартай удирдаач дохилоо? -Веронагаас гаралтай Андрей Патнистони гээд гайхалтай удирдаачтай хамтарлаа. Хэдийгээр 31 настай ч авьяас, чадвараараа хэдийнэ дэлхийн хэмжээний удирдаач болсон. Ер нь “Аида”-д дуулсан баг дэлхийд алдартай уран бүтээлчид байлаа. -Удирдаачаас гадна Радамес нь тантай олон удаа нэг тайзан дээр дуулсан тенор харагдаж байсан? -Вальтер Пракаров дэлхийд алдартай тенор. Хэдийгээр 58 настай ч хоолойны чадал сайтай. Бид энэ дуурьт дөрөв дэх удаагаа хамтарлаа. -“Аида”-ийн өмнө “Набуко”-д дуулсан байх аа? -“Набуко” дуурь ч их сайхан болсон. Монголоо үзэгчид их ирсэн. Монголчуудаа харахаар сэтгэл их хөдөлдөг. -Монголчууд таны тоглолтыг зорьж, очиж үздэг юм билээ? -Лондонгоос гэр бүлээрээ “Набуко” дуурийг үзэх гэж хүмүүс ирсэн. Бяцхан үзэгчид хүртэл тоглолтын дараа баяр хүргэсэн нь их сайхан санагдсан. Ер нь хаана ч тоглосон сонгодог урлагт хайртай, элэг нэгтнүүд минь ирж үздэг болсон байна. -Та Италид багагүй хугацааг өнгөрүүллээ. Хэзээ эх орондоо ирэх вэ? -Би Италид “Набуко” дуурьт дөрвөн удаа, “Аида”-д таван удаа дуулах төлөвлөгөөтэй ирсэн. Одоо нэг тоглолт үлдчихээд байна. 2019 болон 2020 оны төлөвлөгөөгөө гаргачихаад удахгүй эх орондоо очно. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин