80 мянган хүнд зориулсан нэмэгдлийн наана, цаана...

2018-08-21
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.УЯНГА Арван жилийн өмнө 108000 төгрөг байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ өнөөдөр  гурав дахин өслөө. 2008 онд 108000, 2011 онд 140400, 2013 онд 192000, 2016 онд 240000, 2018 онд 320 мянган төгрөг болгох шийдвэр гаргав. Гэвч 80 мянган төгрөгөөр цалин нэмэгдэж буйг нийт массаараа талархан  хүлээж авахын өмнө бодит хөрсөнд хэрхэн буухыг бас л бодууштай аж. Учир нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ ирэх оноос 320 мянган төгрөг болж байгаа нь Монголын гурван сая иргэн бус, тэрдундаа ажил хөдөлмөр эрхэлж буй 1.1 сая иргэн ч биш, ердөө мэргэжил харгалзахгүйгээр хөдөлмөр эрхэлж буй 80 мянган ажилчинд хамаатай. Өөрөөр хэлбэл, ажилчин ангийнхны найман хувийн төлөөлөлд олгож буй “хишиг” юм. Ингэж хэлэх ч бас бодит нөхцөл байдалд нийцэхгүй. Хоёр жил тутамд 60-80 мянган төгрөгөөр нэмэгдэж буй хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр халхавчилж будаа, гурил, шатахуун, талхны үнэ хэрхэн өсч байгаад тоо бодохгүй л байгаа болохоос бодит амьдралд тов тодорхой нөлөөлж байна. Албан ёсны статистик мэдээнээс харвал, бидний өргөн хэрэглээний хүнс талхны үнэ гэхэд   2013 онд 805 төгрөг байсан бол 2015 онд 1106, 2017 онд 1172 төгрөг болжээ. Харин цагаан будааны үнэ 2013 онд 1862 төгрөг байсан бол 2015 онд 2410, 2017 онд 2649 болсноос хөдөлмөрийн хөлстэй зуузай холбон өссөнийг бэлхнээ харж болно. Тиймээс цалин нэмэх лоозонгоор төр засгийг сүрдүүлж, иргэдийг сэнхрүүлсэн Ажил олгогч эздийн холбоо, МҮЭХ зэрэг байгууллагуудын тэмцлийн цаана өнөөдөр 80 мянган хүний цалин 80 мянган төгрөгөөр нэмэгдэж байгаа мэт боловч цалин нэмэх сургаар дагаад үнэ нь өсчихдөг өргөн хэрэглээний барааны “шошго” маргаашаас эхлээд л нийт массыг тэр чигээр нь хөлдөө чирж буйг дурдах хэрэгтэй. Бүр тодорхой хэлбэл, жоомоо алах гээд байшингаа шатаахын үлгэр болох нь. Мөн 80 мянган төгрөгөөр цалингаа нэмүүлсэн мэт боловч одоо байгаа 2648 төгрөгийн үнэтэй кг цагаан будааг 2020 онд хэдэн төгрөгөөр худалдаж авахыг таашгүй. Түүнчлэн айл бүрийн орлого, хүн бүрийн идэх талхтай холбогддог инфляцийн өсөлт хаа хүрэхийг хэлж мэдэхгүй. Ямартаа ч ирэх оноос хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдэх нь. Энэ талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг “ “Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр жил тутам шинэчлэн тогтооно гэсэн хуультай байгаа. Тиймээс энэ дагуу тодорхой шийдвэрийг гаргасан. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ гэдэг нь мэргэжил харгалзахгүй өгч байгаа цалинг хэлнэ. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тогтоохдоо хэд хэдэн хүчин зүйлийг харсан. Нэг цагийн 1,904 төгрөг сард 320 мянган төгрөг болгон шинэчлэн тогтоож 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлэхээр боллоо” гэдгийг хэллээ. Харин хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдсэнээр торгууль автоматаар нэмэгдэхгүй гэсэн үг. Харин МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар “2019 онд 320 мянга, 2020 онд 420 мянган болгохоор бид шийдвэр гаргасан. Ингэснээр 2020 он гэхэд одоогийн үнэлэмжээр цагийн хөлс нэг долларт хүрч байгаа юм. Энэ бол бүх салбарын ажилчдын цалингийн үнэлгээг нэмэгдүүлэх гол зүйл болдог. Торгууль шийтгэлийн тухайд зөрчлийн тухай хуулиар нэгжээр тооцдог болсон учраас хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдсэнээр ямар нэгэн өөрчлөлт гарахгүй” гэсэн мэдээллийг өгсөн юм. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин