Х.Марат: Нийслэлд хөрсний бохирдол дээд цэгтээ хүрлээ

2014-04-15
Нийтэлсэн: Админ
 1 мин

Т.ДАЛАЙ

Нийслэлийн Байгаль орчин, ногоон хөгжлийн газрын Хүрээлэн буй орчин байгалийн нөөцийн хэлтсийн дарга Х.Маратаас хөрсний бохирдлын талаар тодрууллаа.

-Дулаан орохоор хөрсний бохирдлын асуудал яригдаж эхэллээ. Үүнд санаа тавьж ажиллах газар бол танайх. Ямар ажил хийж байна вэ?

- Газарзүйн хүрээлэн хүнд метал, нян, шивтэр, гутлын шорооны бохирдол гэсэн чиглэлээр судалж үзэхэд хэд хэдэн газарт хүнд металийн бохирдол илэрсэн байна.  “Нарантуул” захын орчимд гэхэд нэг кг шороонд 73.4 мг аммонийн азот байгаа нь зөвшөөрөгдөх хэмжээнээс 50 дахин их байгаа гэсэн үг. Мөн Гандангийн дэнж, 100 айл гээд төвлөрсөн гэр хорооллуудад нян, шивтэрийн бохирдол маш өндөр гарсан. Ер нь нийслэлд хөрсний бохирдол дээд цэгтээ хүрсэн. Одоогоор гэр хороололд 156 мянган нүхэн жорлон байгаа. Үүнээс гадна хотын бүтээн байгуулалт, дэд бүтцийн ажил их хийгдэж байгаа учир хөрс эвдэрч байна. 

-1990 оноос хойш судалгаа хийсэн гэж байна. Нянгийн бохирдол жил бүр нэмэгдсээр л. Гэтэл авч буй арга хэмжээ үр дүн нь юу вэ?

-Шалтгаан нь мэдээж хүн амын төвлөрөл. Дээр нь хотын буруу төлөвлөлтийн асуудал.  Тэгэхээр бохирдлын хэмжээ буурахгүй байна. Бид энэ жилээс зөвлөх үйлчилгээний багийг сонгон шалгаруулж, хөрсний бохирдлыг асуудалд нарийвчилсан судалгаа хийнэ.  Тэрхүү судалгаанд үндэслэн бохирдсон газруудыг тэмдэглэж, зөвлөмж гарган, хүнд металь нянг бууруулахаар ажиллана.

-Биобэлдмэл хлорамин цацах ажлыг жил бүр зохион байгуулдаг. Үүнээс өөр ямар арга байна вэ?

-Энэ нь өдөр хоногийг аргацааж буй  юм. Хавар болоод хөрс гэсэх үед цацсанаар ямар нэгэн халдварт өвчин гарахаас сэргийлж буй юм. Түүнээс бид хөрсний цэвэршилт тал дээр ямар ч үүрэггүй. Цаашид бид даацтай ажил хиймээр байна. Мөн зөвхөн бид яриад бүтэхгүй. Иргэд маань ухамсарлан,  амьдарч байгаа газраа хог хаягдалгүй, зориулалтын бие засах газартай, муу усны нүхтэй. Түүнийг нь байнга соруулж авдаг л баймаар байна.

 

Эрдэмтэн Ж.Цэвээний сэтгүүл зүйн үйл ажиллагааны талаар эрдэм шинжилгээний хурал

Орчин цагийн Монголын сэтгүүл зүйг үндэслэгчдийн нэг, их соён гэгээрүүлэгч, эрдэмтэн Жамсрангийн Цэвээний мэндэлсний 145 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал 2026 оны арваннэгдүгээр сарын 16-нд зохион байгуулагдана.

2 цаг 6 мин
В.Путин, Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтын талаар юу мэдэгдэж байна вэ?

Владимир Путин, Ши Жиньпин, Дональд Трамп нар түүхэндээ анх удаа Орос, Хятад, АНУ-ын удирдагчдын

2 цаг 24 мин
Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

6 цаг 15 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

6 цаг 26 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

6 цаг 32 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин