И.Очирбат: Монголын төрд, Үндсэн хуулийн цэцэд ч хүний эрх мэддэг хүн алга

2018-08-20
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ч.ЗОТОЛ  Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын иргэн И.Очирбат “Зууны мэдээ”  сонины “Иргэний индэр” буланд хандлаа. Түүний байр суурийг хүргэе.   -Үндсэн хуулийн цэцэд гурван удаа хандсан ч асуудлыг  хянан хэлэлцэх шаардлагагүй гэсэн хариу өгсөн гэлээ. Ямар асуудлаар гомдол гаргасан юм бэ? -Мөнххаан суманд  2008 оны шуурганаар  200 өрх малгүй болсон. Өөрсдийн муугаас болоогүй, албан тушаалтны буруугаас үүдсэн хэрэг тул хохирлыг төр хариуцах ёстой гэж үзэж байгаа юм. Өвөлжилт, отрыг зөв зохион байгуулаагүй. Отроор гадны малчид авчирч буулгаад зуд болоход нутгийн малчид зутарч малаа барсан. Энэ бол аймаг, сумын удирдлагуудын буруутай үйлдлээс болсон хэрэг. Зүй нь сум, орон нутгийн дарга малчдынхаа эрх ашгийг хамгаалах ёстой байсан. Малчид багтаж л байвал нүүлгэж авчраад буулгаж байж таарахгүй, отрыг зөв зохион байгуулах ёстой шүү дээ. Сонгуульд гарахдаа тэр хүмүүс “Бид таны эрх ашгийг хамгаална. Та нарын төлөө явна” гэж гарсан шүү дээ. Энэ асуудлаар олон газарт, эцэст нь  Үндсэн хуулийн цэцэд гурван удаа хандаад шийдүүлж чадсангүй. Бухимдаж явсаар эцэст нь зүрхний шигдээс болж эмнэлэгт  ирж хагалгаанд ороод буцаж байна. -Хууль, шүүхийн байгуулагад хандаж байв уу? -Аймгийнхаа шүүхэд хандаж байсан. “Та ийм асуудлаар хөөцөлдөөд хэрэггүй биз дээ” гэх утгатай зүйл хэлж байна лээ. Үндсэн хуульд заасан бүх эрх маань зөрчигдсөн, хохирлын  хариуцагч тал ч тодорхой байгаа шүү дээ, уг нь. Багийн даргаас Ерөнхийлөгч хүртэл, аймаг, сумын удирдлагаас Үндсэн хуулийн цэц хүртэл хандлаа. Ерөнхий сайдад ч хандсан.  Төр, засаг маань Бавуугийн Лхагвасүрэн гуайд тусалж болсон  байна лээ, би барьцаж, шүүмжилж байгаа юм биш. Нэг өрх айл мал, хөрөнгөө барчихаад, үр хүүхдээ сургууль нь явуулж чадахгүй  зовж ядарч, сандарч  байгаагаа мэдүүлж  байхад “Ямар ч аргагүй асуудал байна” гэж зөвлөхөөрөө утсаар хэлүүлчихээд сууж байдаг эрх баригчид байж боломгүй. Тухайн үед УИХ-ын гишүүн Р.Буд, Ч.Улаан нар биднийг төлөөлж төрд сууж байсан. Хэн, хэнд нь хэлсэн ч мөн л тоогоогүй. Ер нь хууль, шүүхийн байгууллагаас өгсүүлээд УИХ, Засгийн газар, Үндсэн хуулийн цэцэд нь ч хүний эрхийг мэддэг, дээдэлдэг хүн алга. Үндсэн хуулиа бүрэн мэддэг хүн ч байхгүй байна. Ийм байж яаж Монгол Улсыг авч явах вэ дээ. Дээр байгаа хүмүүс маань мулгуу дарга нарын шийдвэрт мухардаж, банк гэх шулаачдад луйвардуулж зүдэрч байгаа иргэдээ гэх сэтгэлгүй байваас  цаашид төрийг  мөхөөх аюултай. -Өнөө жил танай нутагт зуншлага хэр байна. Өвөлжилт ямархуу болно гэж малчид ярьж байна вэ? - Зуншлагын байдлыг ажихад Сүхбаатар аймагт өвөлжилт  хүндрэх төлөвтэй байгаа. Манай суманд зуншлага тааруухан байлаа. Миний араас хэчнээн хүн над шиг малаа барж гудамжинд гарахыг таашгүй. Сэтгэл зовниж байна.  Над шиг гудамжинд гарсан ч  хөдөөгийн цөлх ард түмэн өөрийнхөө төлөө явах нь хэд бол. Малчид хоосон толгойтой дарга нарын буруугаас малаа барж хохирвол  лав л  Үндсэн хуулийн цэц нь авч хэлэлцэхгүй юм байна гэдгийг ойлголоо. Цэц маань манаачтай гээд байгаа. Гэтэл  тэнд манаач алга,  хэдэн мануухай л байна. УИХ-аар батлагдаж байгаа хуулиуд нь Үндсэн хууль зөрчсөн байх нь олон байна. Цэц нь Үндсэн хуулийн хэрэгжилтийг хангуулахдаа  дарга, иргэн гэхгүй тэгш үйлчлэх ёстой.  Гэтэл ийм хяналт, зохицуулалт  алга. Ганц Сүхбаатар аймгийн Мөнххаан сум гэлтгүй Монгол Улсын хэмжээнд Үндсэн хуулиар олгогдсон хүний эрх зөрчигдөж байна. Иргэдэд  яллах хууль нь түлхүү үйлчилдэг, эрхийг нь хангасан, ашиг сонирхлыг нь хамгаалсан хуулийн заалтууд үйлчилдэггүй. Сайд, дарга нар өөрсөддөө зориулж хууль гаргадаг, хэзээ нэг цагт хэрэглэнэ гээд “цоорхой” гаргадаг. Тэгээд өөрсдийн ашиг сонирхлыг хамгаалж, зохицуулаад өнгөрүүлдэг явдал газар авчээ. -Та олон жил тэмцсэн гэлээ. Таны өргөдөл, гомдлыг аль ч шатанд хэлэлцэхгүй байхад цааш яах бодолтой  вэ? -Эцсийн эцэст миний тэмцэж, зүтгэж байгаагийн гол зорилго Үндсэн хуулиа иргэдэд үйлчилдэг болгоё гэсэн санаа юм. Хүн болгон Үндсэн хуулийнхаа хүрээнд амьдарч, хуулиараа хамгаалуулдаг байвал болмоор байгаа юм. Энэ Үндсэн хуулийг  хүмүүс болно, болохгүй гэж ярьдаг. Болгоё гэвэл болно шүү дээ. Бас ч муу хууль биш  юм шүү. Улс төрийн намуудыг сонсч байхад эцэг хуулиа сайжруулъя гээд санал, санаачилга гаргаж байгаа юм  билээ. Одоогийнхоос илүү сайжруулсан хувилбарыг МАХН-аас гаргасныг олж үзсэн. Баталчихвал иргэдийн амьдралд тун нааштай хууль санагдсан. Би тийм сүрхий эх оронч хүн ч биш, гэхдээ одоо  эд хөрөнгө чухал уу, эх орон чухал уу гэдгийг бодох цаг иржээ. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
АН-аас Ерөнхийлөгчид горилогчдын “жагсаалт”-аас З.Энхболд хасагдав уу?

УИХ-д суудалтай улс төрийн намууд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн бэлт

Өчигдөр 06 цаг 00 мин
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан парламентын дарга нарын дэлхийн VI бага хуралд илтгэл тавина

УИХ-ын дарга парламентын дарга нарын дэлхийн VI бага хуралд илтгэл тавина

2 цаг 52 мин
Ази, Европыг холбосон тээврийн гүүр: Манай улсын эзлэх байр суурь

Энэ оны 8 дугаар сарын 20-24-ний өдрүүдэд ОХУ-ын Москва хотноо

3 цаг 36 мин
Жагсаалтын гишүүдийн ХОМ

АТГ-аас төрийн өндөр албан тушаалтнуудын 2024 оны хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг цахим хуудсандаа байршуулаад байна.   ХОМ-ээс УИХ-д жагсаалтаар сонгогдсон гишүүдийн хөрөнгийг хүргэе. 

8 цаг 15 мин
Адууны өв соёлоо дэлхийд дархалсан монголчууд

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулган өнгөрсөн зургаадугаар сарын 3-ны өдөр х

8 цаг 15 мин
Солирын бороо хүсэл биелүүлдэг тэнгэрийн шивнээ юу?

Солирын бороо — Хүсэл биелүүлдэг тэнгэрийн шивнээ юу?

19 цаг 13 мин
ЭМГЭНЭЛ

Монгол киноны ахмад зүтгэлтэн, зохиолч, сэтгүүлч, шатрын спортын мастер, МУСГЗ Бүдрагчаагийн Ч

22 цаг 46 мин
​​​​​​​WIFFP 2025хөтөлбөр зарлагдлаа

“Ногоон санхүүжилтийн салбарт эмэгтэйчүүдийн манлайллыг бэхжүүлэх хөтөлбөр”

22 цаг 59 мин
Б.Амарсайханыг Интерполын хөх булангаар зарлуулах хүсэлтийг илгээжээ

Б.Амарсайханыг Интерполын хөх булангаар зарлуулах хүсэлтийг илгээжээ. 

23 цаг 59 мин
“Эрдэнэс Тавантолгой” нүүрсээ шууд гэрээгээр арилждаг болох уу?

Засгийн газраас наадмын өмнөхөн “Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоож, БЭТ-өөр нь У.Бямба

Өчигдөр 06 цаг 00 мин
АН-аас Ерөнхийлөгчид горилогчдын “жагсаалт”-аас З.Энхболд хасагдав уу?

УИХ-д суудалтай улс төрийн намууд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн бэлт

Өчигдөр 06 цаг 00 мин
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан парламентын дарга нарын дэлхийн VI бага хуралд илтгэл тавина

УИХ-ын дарга парламентын дарга нарын дэлхийн VI бага хуралд илтгэл тавина

2 цаг 52 мин