Барилгын материалын хямдрал байрны үнэд нөлөөлсөнгүй

2014-04-15
Нийтэлсэн: Админ
 1 мин

Э.СОЛОНГО

Үндэсний статис­тикийн хороо барилгын материалын үнэд судалгаа хийжээ. Ингэхдээ шинээр барьж буй орон сууцнуудад ашиглаж байгаа дотоодын үйлдвэрийн болон ОХУ, БНХАУ, БНСУ-д үйлдвэрлэсэн барилгын 24 нэр төрлийн материалын дундаж үнэд суурилсан байна. Уг статистикаар барилга, байшин барихад гол түүхий эд болох цемент, тоосгоны үнэ хямдарсан үзүүлэлттэй гарчээ. Барилгын материалын өнөөгийн ханшийг өнгөрсөн жилийн эхний улиралтай харьцуулахад нэг ширхэг улаан тоосгоны үнэ 55, нэг шоо метр хөнгөн бетоны үнэ 13 мянга 200 төгрөг буюу 8-18 хувиар буурчээ. Мөн нэг кг хадаасны үнэ 400, хятад цемент кг нь 400, импортын шил ам метр тутамдаа 1000 төгрөгөөр  хямдарсныг тус хорооноос мэдээлэв. Үүнээс гадна барилга, байшинд хэрэглэдэг дүш, суултуур, дүүжин тааз, шүршүүр зэрэг жижиг сажиг материал хүртэл үнээ 100-400 төгрөгөөр “буулгажээ”. Гэвч барилгын материалын үнийн энэ хямдрал орон сууцны үнэд эсрэгээр нөлөөлсөн байх юм. Орон сууцыг хүмүүс найман хувийн хүүтэй зээлээр авдаг болсноос хойш 10 сар өнгөрчээ. Энэ хугацаанд орон сууцны үнэ тогтмол өссөн гэдгийг мөн статистик мэдээнд тэмдэглэсэн байна. Тухайлбал, өнгөрсөн оны гуравдугаар улиралд нийслэлийн зургаан дүүрэгт орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 32.2 хувиар өсчээ. Харин өнгөрсөн оны жилийн эцсээр орон сууцны үнэ 7-9.9 хувиар нэмэгджээ. Харин орон сууцны одоогийн ханш өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад шинээр ашиглалтад орсон орон сууцны үнэ 1.4-5.2 хувь, 1970-2001 онд барьсан орон сууцных 1-4.3 хувь, хуучин орон сууцны үнэ 0.6-1.5 хувиар өссөн байна. Энэ өсөлтийг дүүргүүдээр авч үзэхэд Сонгинохайрхан дүүрэгт орон сууцны үнэ 4.3, Хан-Уул дүүрэгт 2.6, Баянгол, Баянзүрх дүүрэгт хоёр, Сүхбаатар дүүрэгт 1.9, Чингэлтэйд 0.9 хувиар өсчээ. Ерөнхийдөө хотод байрны үнэ өмнөх улирлынхаас 2.3 хувиар өссөн бол жилийн өмнөхөөс 34.9 хувиар дээшилжээ. Орон сууц, барилга босгодог гол түүхий эд кг тутамдаа 100-400, ширхэг бүртээ 66-300 төгрөгөөр хямдарч байхад байрны үнэ ам метр тутамдаа дунджаар 20-40 мянган төгрөгөөр нэмэгдсэн байх юм.

Эрдэмтэн Ж.Цэвээний сэтгүүл зүйн үйл ажиллагааны талаар эрдэм шинжилгээний хурал

Орчин цагийн Монголын сэтгүүл зүйг үндэслэгчдийн нэг, их соён гэгээрүүлэгч, эрдэмтэн Жамсрангийн Цэвээний мэндэлсний 145 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал 2026 оны арваннэгдүгээр сарын 16-нд зохион байгуулагдана.

2 цаг 6 мин
В.Путин, Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтын талаар юу мэдэгдэж байна вэ?

Владимир Путин, Ши Жиньпин, Дональд Трамп нар түүхэндээ анх удаа Орос, Хятад, АНУ-ын удирдагчдын

2 цаг 24 мин
Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

6 цаг 15 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

6 цаг 26 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

6 цаг 32 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин