Т.Ганболд: Баруун хилийн тулгаралтаас есөн баатар төрсөн

2018-08-20
Нийтэлсэн: Админ
 1 мин
Э.АРИУНЖАРГАЛ Монгол Улсын баруун хязгаарт  20 гаруй жил үргэлжилсэн зэвсэгт тулгаралт болох Байтаг богдын тулалдааны 70 жилийн ой тохиож байна. Энэ түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн ажиллагааг Ховд аймгийн Үенч суманд Хилийн цэргийн 0130 дугаар ангид  ирэх сарын 6-8-нд зохион байгуулах юм. Ойг угтаж Баруун хилийн тулгаралтын талаар Хилийн түүхийн музейд очиж, тус музейн эрхлэгч, дэд хурандаа Т.Ганболдтой уулзаж, зарим зүйлийг тодруулсан юм. Түүхийн музейд Монгол Улсын хилийн түүхийг эрт дээр цагаас харуулсан үзмэрүүдийг дэлгэн тавьжээ. Дэд хурандаа Т.Ганболд  70 жилийн тэртээ баруун хязгаарт болж байсан тулалдаан, тулгаралтын талаар   “Монголд нийт 15 баатар байдгаас ес нь баруун хилийн тулгаралтаас төрсөн. 1933-1952 оны хүртэл үргэлжилж түүхэнд “Баруун хилийн тулгаралт” гэж тэмдэглэгдэн үлдсэн энэ үйл явдал нь Хятадын гоминдаан болон Оспаны дээрэмчид Монгол Улсын хилийг  олон удаа зөрчиж, хил орчмын айлуудыг түйвээн дээрэмдэх болсноос үүдэн гарсан юм” гэв. Харин 1940 оноос тэдний энэ үйл ажиллагаа идэвхжиж  хүчээ авч эхэлсэн байна. Тухайлбал,1940 оны гуравдугаар сараас гоминдаан,Оспаны дээрэмчид Бага хавтгай уулын “Зээгийн ус” хэмээх газраар хил зөрчиж V отрядын 24 хилчинтэй байлдсанаар эхэлсэн байдаг. Дараа нь 1943 оны долдугаар сард мөн отрядын I сумангийн тасгийн дарга дөрвөн хилчин тэдэнтэй тулалдаж гурав нь амь үрэгджээ. Харин үүний дараа Мэргэн уулын тэнд болсон тулгаралтын үеэр Оспаны талаас 22 хүнээ алдсан байдаг байна. Энэ  тулаанд оролцсон н.Нэхийт, Лхагвадорж нарыг Монгол Улсын баатар цолоор шагнасан байна.  Мөн тэр тулалдаанаар багагүй хүн хүчээ алдсан Оспаны дээрэмчид хариугаа авахаар1948 оны долдугаар сарын 7-нд хил зөрчсөн нь “Байтаг богдын тулаан” юм. Заставын орлогч болон хилчид тэднийг тосч байлдах тушаал авсан байна. Тэд “Бүдүүн харгайтын гол” хэмээх газарт 200 гаруй дайсны цэрэгтэй тулалдаж зургаа нь амь үрэгдэж дөрвөн нь амьд үлдсэн юм. Ер нь  баруун хязгаарт нийтдээ 62 удаагийн  тулгаралт болж байжээ. Байтаг богдын тулаанаас сэдэвлэсэн “Маш нууц 2” киноны талаар музейн эрхлэгч Т.Ганболд “Маш нууц 2 кино бол алс баруун хязгаарт 70 жилийн өмнө Монголын хилчид Оспаны дээрэмчид, Гоминдаан, Шинжааны цэргүүдтэй эх орныхоо тусгаар тогтнол, газар нутгийн төлөө олон удаагийн зэвсэгт тулгаралтыг хийж, эрэлхэгээр тулалдаж явсныг харуулсан түүхийн олон баримтан дээр үндэслэн хийсэн сайн кино болсон. Мэдээж урлагийн бүтээл болохоор уран сайхны зарим хэтрүүлэг орсон байхыг үгүйсгэхгүй. Бид киногоо хүлээж аваад хилчиддээ үзүүлэхээр болсон” гэв. Түүний ярьснаар дээрх тулгаралтад  Монгол ардын хувьсгалт цэрэг, хязгаарын цэрэг,тагнуул, орон нутгийн иргэд болон хилийн цэрэгт туслах сайн дурын отрядын бие бүрэлдэхүүнтэй нийт 25000 хүн оролцсон гэсэн тоо баримт байдаг аж. Тэднээс өнөөдөр 50 гаруй хүн  амьд сэрүүн байгаа гэсэн мэдээлэл бий. Харин энэ түүхэн тулгаралтын ойг тэмдэглэх санаачлагыг 1986-1990 онд  хилийн 0130 дугаар ангид Улс төрийн  хэлтсийн даргаар ажиллаж байсан, МЗЭ-ийн гишүүн, хурандаа Ч.Алтангэрэл анх гаргаж 40 жилийнх нь ойг  тэмдэглэж байжээ. Энэ хүн уг үйл явдлыг “Баруун хилийн тулгаралт биш баруун хилийн дайн” гэж үздэг байна. Мөн баруун хил дээр хамгийн сүүлийн буун дууг 1962 оны тавдугаар сард Б.Бааст хэмээх хүн гаргасан тухай ярьсан байдаг. Мөн бид Хилийн түүхийн музейд хадгалагдаж байгаа “Байтаг богдын тулалдаан”-ыг харуулсан үзмэрүүдтэй танилцсан юм. Тухайлбал, 1948 оны хоёрдугаар сард VII,VIII заставын хилчдийн хүнсийг бэлдэхээр явахдаа 70 гаруй дайсантай тулалдаж амь үрэгдсэн Хөхийн Даржаа хэмээх хилчний шинель болон  түүний илрүүлсэн гадаадын тагнуулч Монгол Улсын хилийг зөрчихдөө нөмөрч байсан чонын арьсан өмсгөл зэрэг олон сонирхолтой үзмэр тус музейд байлаа. Монгол Улын хилийн халдашгүй дархан байдлыг хадгалахын төлөө амь биеэ үл хайхран эрэлхэгээр амь эрсдсэн баатруудын хэрэглэж байсан зүйлс, өмсөж байсан хувцас, авч байсан шагналууд музейн үзмэр болон хадгалагдаж байна. Харин Монгол Улсын баатрууд, хилчдийн бие эх орныхоо газар шороонд үүрд нойрсож байгаа. Баруун хилийн тулгаралт, байлдаан дагуулсан Байтаг богдын түүх төгссөн ч тэдний байгуулсан гавьяа, бүтээсэн түүхийг бид хэрхэвч мартаж болохгүй билээ. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин