Төсвийн 4.6 тэрбум төгрөгийг илүү олгожээ

2018-08-20
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.СОЛОНГО Үндэсний аудитын газраас улсын төсвийн 2017 оны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний хэрэгжилт, үр дүн, үр ашигт хийсэн аудитын тайланг олон нийтэд ил мэдээлсэн. Аудитын дүгнэлтээр улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2017 онд нийт 388 төсөл, арга хэмжээнд 779.8 тэрбум төгрөгийн санхүүжилт олгохоор батлагдсанаас 351 төсөл, арга хэмжээнд 704 тэрбум төгрөгийн санхүүжилт олгож, нийт төсөл, арга хэмжээний 80.7 хувь буюу 313 нь бүрэн хэрэгжиж, 38 нь хэрэгжилт дутуу, 37 нь хэрэгжээгүй байна. Харин  улсын төсвийн хөрөнгө оруулалтын хэрэгжилтэд тавих хяналт сул байна гэсэн ерөнхий дүгнэлтийг аудит хийсэн юм. Өөрөөр хэлбэл, тендер зарлаж гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахдаа дотоод аудит хийдэггүй, чанарт болон ажлын явцад хяналт тавьдаггүй, зураг төсөл, ТЭЗҮ зэргийг баталгаажуулдаггүй, хариуцлага тооцдоггүй, үр дүн, гүйцэтгэлийг нь бодитоор үнэлдэггүй  зэрэг нийтлэг дутагдал байсаар байгааг дүгнэжээ. Жишээлбэл, төсвийн хөрөнгөөр ямар нэг барилга бариулахад захиалагч нь гүйцэтгэгч компанийг сонгон шалгаруулчихаад орхих биш ажлынх нь үе шат бүрт хяналт тавьж байх үүрэгтэй. Энэ мэт зөвлөмжийг төрийн захиргааны байгууллагууд хайхрахгүй байгаа нь төсвийн хөрөнгө үр дүнгүй хорогдох шалтгаан болж байна. Түүнчлэн төсөл, арга хэмжээнүүд хэтэрхий удааширдаг, тэр хэрээр татварын мөнгө үрэн таран болж, эцсийн дүндээ чанаргүй бүтээн байгуулалтууд үлдэж байгааг тогтоожээ. Тодруулбал, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй нийт 333 төсөл, арга хэмжээний 76.7 хувь нь дөрвөөс дээш жил үргэлжилж, нийт баригдаж буй барилга, байгууламжийг ашиглалтад оруулах дундаж хугацаа таван жил гэж гарсан байна. Төсвийн хөрөнгийг үр дүнгүй зарцуулж байгаа ганцхан жишээг тус аудитын дүгнэлтээс хүргэе. Үндэсний аудитын газраас нийт 22 төсөл, арга хэмжээний ажлын гүйцэтгэлийг нь шалгажээ. Гэтэл ажлын тоо хэмжээ бүрээр үр дүнг нь хянан баталгаа­жуу­лаагүйгээс нийт 13 аж ахуй нэгжид 4.6 тэрбум төгрөгийн санхүүжилтийг бодит ажлын гүйцэтгэлээс нь илүү олгосон байна. Төсвийн ерөнхийлөн захирагч буюу салбарын сайд бүрээр ангилсан дэлгэрэнгүй баримтыг үзнэ үү.  

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд

  • Налайх дүүрэг-Спорт цогцолборын барилга -“Бүрд констракшн” компанид 245.8 сая төгрөг илүү олгосон.
  • Хан-Уул дүүрэг- Соёлын өвийн төвийн барилга -“Заг” компанид908 сая төгрөг илүү олгосон.
  • Хэнтий аймгийн Мөрөн сум - “Ханхэнтий” чуулгын барилга - “Макс майнд” компанид 890.3 сая төгрөг илүү олгосон.
  • Сонгинохайрхан дүүрэг- 104-р сургууль -“Фужи Алтай” компанид28.6 сая төгрөг илүү олгосон.
  • Архангай аймгийн Эрдэнэбулган сум - Хөгжимт драмын театрын барилгын ажлыг гүйцэтгэсэн “Акми Холдинг” компанид 402.3 сая төгрөгийг илүү олгосон.
  • Сүхбаатар дүүрэг- Үндэсний номын сан - “Акми холдинг” компанид 8.7 сая төгрөг илүү олгосон.

Хуульзүй, дотоод хэргийн сайд

  • Чингэлтэй дүүрэг - Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг - “Шинэ барилга” компанид 4.9 сая төгрөг илүү олгосон.
 

Эрүүл мэндийн сайд

  • Говь-Алтай аймгийн Есөнбулаг сум - 50 ортой төрөх эмнэлэг  -“Лайт капитал хаус” компанид 849.6 сая төгрөг илүү олгосон.
  • Дорноговь аймгийн Сайншанд сум - 50 ортой эмнэлэг - “Монинжбар” компанид 600.6 сая төгрөг илүү олгосон.
 

Батлан хамгаалахын сайд

  • Баянзүрх дүүрэг - Цэргийн нэгдсэн эмнэлгийн цогцолбор - Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдэл ТӨААТҮГ-т 91.2 сая төгрөг илүү олгосон.
  • Өмнөговь Даланзадгад сум –Говийн бүсийн сургалтын төв- “Изо хаус” компанид 235.7 сая төгрөг илүү олгосон.
  • Өмнөговь Даланзадгад сум –Говийн бүсийн сургалтын төв- “Солид констракшн” компанид 354.6 сая төгрөг илүү олгосон.
 

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга

  • Булган аймгийн Булган сум - Аймгийн Засаг даргын Тамгын газрын барилга -“Түмэн Алт” компанид 48.3 сая төгрөг илүү олгосон.
  Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
"Бодь”-ийн 110 сая долларыг тараасан дөрөв гадаадад гарч, гэрч нь үлдсэн үү?

“Бодь интернэшнл”-ийн оффтейк гэрээнүүд 2022 онд нууцаас гарсан. Гэсэн хэр нь, “нууц” хэвээр байсаар ирсэн.

2 цаг 34 мин
Н.Учралын Засгийн газар: Найман сайд улирч, 11 сайдыг шинээр томиллоо

Улс төрд хүлээлт үүсгээд байсан томилгоотой холбоотой асуудлууд нэлээд маргаан дагуулсны эцэст өнгөрсөн баасан гарагт шийдэгдэв. Үдээс өмнө  УИХ-ын даргаар С.Бямбацогтыг томилж, үдээс хойших чуулганд  Ерөнхий сайд Н.Учрал танхимын сайд нараа танилцуулан, тангараг өргөж, шинэ Засгийн газар ажилдаа орлоо. 

2 цаг 34 мин
Элчин сайдууд итгэмжлэх жуух бичгээ барилаа

Элчин сайдууд итгэмжлэх жуух бичгээ барилаа

2026-04-03
Элчин сайдуудтай, жагсаалтай өдөр

Элчин сайдуудтай, жагсаалтай өдөр

2026-04-03
Киргиз Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа

Киргиз Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа

2026-04-03
Х.Тэмүүжин нарын санаачилсан хуулийн төслийн онцлох заалтууд

Х.Тэмүүжин нарын санаачилсан хуулийн төслийн онцлох заалтууд

2026-04-03
Б.Батбаатар: Хэрэв үнэхээр сонгодог парламент хөгжүүлэх гээд байгаа бол Ерөнхий сайд нь УИХ-аа тараадаг болъё

Б.Батбаатар: Хэрэв үнэхээр сонгодог парламент хөгжүүлэх гээд байгаа бол Ерөнхий сайд нь УИХ-аа тараадаг болъё

2026-04-03
Байнгын хороо: УИХ-ын дарга нь намаасаа түдгэлздэг байх хуулийн төслийг дэмжлээ

УИХ-ын дарга нь намаасаа түдгэлздэг байх хуулийн төслийг дэмжлээ

2026-04-03
Б.Жаргалан: Туулын хурдны замын төсөл дээр хууль бус зүйл олон байна

УИХ-ын гишүүн Б.Жаргалан Туулын хурдны замын төсөлтэй холбоотой асуудлаар байр сууриа илэрхийллээ.

2026-04-03
МАН УИХ-ын даргад С.Бямбацогтыг нэр дэвшүүлэв

МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр 09:00 цагт хуралдаж,  УИХ-ын даргад нэр дэвшигчийг тодруулла

2026-04-03