С.САРУУЛ
Индонезийн нийслэл Жакарта хотын Гелора Банг Карно хүрээлэнд “Жакарта-Палембан-2018” Азийн зуны XYIII наадам албан ёсоор нээлтээ хийв. Energy of Asia уриатай тус наадмын нээлтийн ёслол Индонезийн ард түмний түүх, үндэсний соёл, уламжлалыг нутгийн үзэсгэлэнт байгаль, далай, усны гайхамшигт үзүүлбэртэй хослуулснаараа онцлогтой. Азийн зуны олимп 45 орны тамирчид, төлөөлөгчдийг эгнээндээ нэгтгэсэн юм. Дашрамд дурдахад Азийн наадам нь тивийнхээ хамгийн том спортын тэмцээн бөгөөд Олимпийн наадмын дараа орох “Бага олимп” гэдгээрээ онцлогтой билээ. 1951 онд Энэтхэгийн Дели хотноо анх удаа зохион байгуулагдаж, 1954 онд Филиппин улсын Манилад, 1958 онд Японы Токиод болжээ. Одоогоос 56 жилийн өмнө буюу 1962 оны наймдугаар сарын 24-нөөс есдүгээр сарын 4-нд Индонез улсын Жакарта хотноо Азийн IY наадам болсон түүхтэй.
Азийн наадмын чөлөөт бөхийн барилдаан энэ өдрүүдэд үргэлжилж буй юм. Монголын таван бөх барилдсанаас 57 кг-ын жинд зодоглож буй ДАШТ-ий хошой хүрэл медальт, Гавьяат тамирчин Э.Бэхбаяр алт, 65 кг-ын жинд Азийн АШТ-ий хошой хүрэл медальтай Б.Батмагнай, 86 кг-ын жинд Азийн АШТ-ий хошой мөнгө, хүрэл медальтай, армийн дэлхийн аварга О.Үйтүмэн хүрэл медалийн төлөө барилдахаар болсон билээ.
Тэмцээний 74 кг-ын жинд ДАШТ-ий хүрэл медальт, Гавьяат тамирчин Г.Мандахнаранг ялсан Японы бөх Ю.Фүжияма, 97 кг-д Ө.Батзулыг дийлсэн БНСУ-ын тамирчин Ким Жэ Ган нар хагас шигшээд ялагдсан тул манай бөхчүүд дагах барилдаан хийх боломжгүй болж, үзэгчдийн суудалд шилжсэн билээ. Харин олимпийн наадмын хөтөлбөрт шинээр багтсан хийн урт бууны холимог багийн төрөлд манай улсаас Э.Даваахүү, ОУХМ Т.Баярцэцэг нар оролцсон ч урьдчилсан шатнаас шалгарч чадсангүй.
Эх сурвалж: www.polit.mn