Хүүхдийнхээ ирээдүйгээс хэдэн тэрбумаар нь “хулгайлагчид”

2014-04-15
Нийтэлсэн: Админ
 1 мин

Г.ГАНЧИМЭГ

Хэнтий аймгийн Хэрлэн сумын IV сургуулийн барилгын суурийг цутгаснаас хойш 10 гаруй жилийн дараа буюу бүхэл бүтэн нэгэн үеийн дараа барьж дуусгаж байв. Анх “Гоё сургуультай болох нь” гэж хөөрцөглөж байсан тухайн үеийн бяцхан жаалуудаас нэг нь ч шинэ сургуульд явж чадаагүй юм даг. Харин бууриа сэлгэж, ийш тийшээ шилжилгүй нутаг орондоо амьдарч байгаа зарим нөхдийн маань үр хүүхэд аав ээжийнхээ үеийнхний мөрөөдөл болсон нөгөө шинэ сургууль гээчид орсон. 1980-аад онд төрсөн хүүхдүүдийг дөрөв, тавдугаар ангийн сурагч байхад  буюу 1990 онд анги удирдсан багш нарын дунд “Шинэ сургууль баригдаж дуусахаар бид тийшээ нүүж орно. Та нар онц, сайн сурах хэрэгтэй” гэдэг яриа бараг л амны уншлага болж байв. Хүүхдүүдээ онц, сайн сурч, томоотой байхыг шаардаад харин өөрсдөө хүлээсэн үүрэг, амлалтаа биелүүлдэггүй, сахилга батгүй  томчуудын дүр зураг одоо ч хэвээрээ л байна. Ойрхны жишээнээс ганцханыг дурдахад л олны ярьж заншснаар нийслэл дэх Монгол III сургууль юм. 2012 онд тус сургуулийн багш сурагчид хичээлийн байраа суллаж өгснөөс хойш хоёр жил өнгөрлөө. Тухайн үед I ангид орж байсан бяцхан багачууд ирэх намар гэхэд л III ангийн том агаа, эгээ нар болно. Цаг хугацаа нисэн өнгөрч, хүүхдүүд өссөөр л. Харин сургуулийн барилгын суурь нь цутгагдаагүй тул өрлөг, шаврын ажил нь бүр сураг ч үгүй. Нэг нааштай мэдээ нь энэ онд санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төслийн 150 гаруй барилга байгууламжийн жагсаалтад тус сургуулийн нэр харагдана. Сүхбаатар дүүрэгт баригдах 960 хүүхдийн суудалтай тус сургуулийн байрыг барьж дуусгахад гурван тэрбум 44 сая төгрөг шаардлагатай аж. Үүнээс энэ онд нэг тэрбум 500 сая төгрөгийг нь төсөвлөжээ. Ирэх онд барьж дуусгахаар цаасан дээр төлөвлөсөн байна. Харин бодит амьдрал дээр хэзээ баригдаж эхлэх нь тодорхойгүй. Учир нь эрх мэдэлтэн, албан тушаалтнууд тус сургуулийг аль 2012 оноос л цаасан дээр “барьж” эхэлсэн юм.

Иймэрхүү хөгийн жишээ Монголоор дүүрэн. Тодруулбал, 21 аймагт бүгдээрэнд нь сургууль, цэцэрлэг барих нэрээр сэглэж хаясан барилга бий. Саяхан л царцаасан, одоо заримыг нь гэсгээх гэж байна хэмээн бөөн шоу, хэл ам болсон 240 гаруй барилгын дотор сургууль, цэцэрлэгийн байр багагүй жин дарж байна. Тухайлбал, Хөвсгөл аймгийн “Төмөр хүлэг” компани Булган аймгийн дөрвөн суманд тендер авсан хэр нь мөн л сургууль, цэцэрлэгийн барилгад хүчээ тарамдаж, сэглэж орхижээ. 2010, 2011 онд авсан барилгаа дуусгаагүй байж дахиад 2013 онд хоёр тендер нэмж авсан байна. Дандаа сургууль, цэцэрлэгийн тендер авч байгаа тус компанид төрөөс хяналт тавьж чадсангүй. Эсвэл хяналт тавихыг хүсээгүй болов уу гэх хардлага хэнд ч төрнө. Учир нь өмнөх Боловсролын яамыг Барилгын яам шиг ажиллаж байсан гэж шүүмжлэх хүн олон бий. Сургууль, цэцэрлэгийн барилгын тендер давхцах, тэр ч байтугай нэг хүн хэд хэдэн компани байгуулж төсвийн мөнгөөр тоглож байсан гэдэг. Иймэрхүү замбараагүй байдлыг аудитын шалгалтаар нэгэнт нотолчихсон билээ.

Барилгын төсөвт өртөг нь нэмэгдсэн, он дамжсан ч ажил нь эхэлдэггүй төслүүдэд энэ удаагийн шалгалтыг оруулжээ. Өөрөөр хэлбэл, 21 аймаг, нийслэлийн есөн дүүрэг, 130 суманд барьж буй барилга байгууламж, зам гүүр, тоног төхөөрөмж, их засварын 272 төслийг шалгаж, бодит гүйцэтгэлд дүн шинжилгээ хийсэн байна. Аудитын шалгалтаар зарим төслийг харьцуулан судлахад Баян-Өлгий аймгийн Улаанхус суманд барих сургуулийн хоёр өөр дотуур байрны төсөвт өртөг 360 гаруй сая төгрөгөөр зөрсөн байх жишээтэй. Мөн Хэнтий аймгийн Батноров сумын 150 ортой сургуулийн дотуур байрны төсөвт өртөг 753 сая төгрөг байхад тус аймгийн Баянмөнх сумын 80 ортой сургуулийн дотуур байрны төсөвт өртөг нэг тэрбум 42 сая төгрөг байсан зэрэг олон зөрчлийг тус шалгалтаар илрүүлсэн юм. Хэдхэн сургуулийн жишээг л энд авлаа. Улс орны бүх сургуулийн барилгад тулгарсан асуудлыг бичнэ гэвэл сонины ихээхэн зай талбайг эзлэх нь ойлгомжтой. Ихэнх нь ижил төстэй асуудлууд байдаг учир дээрх жишээнүүдээр л дуусгая. 

Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн “Энэ удаагийн аудитын шалгалтаар буруу төсөв хийсэн болон төсвөө нэмсэн компаниудын жагсаалтыг гаргасан. Хариуцлагагүй, алдаа гаргасан болон зохиомлоор дахин санхүүжилт авах гэсэн компаниудын тендерт оролцох эрхийг хасна. Түүнчлэн төслийн гүйцэтгэлийг удаашруулсан төрийн албан хаагчдад ч хариуцлага тооцох заалт УИХ-ын тогтоолын төсөлд бий” гэсэн юм.

Энэ нь барилга байшин, тоосго, цемент төдийхнийг тойрсон жижигхэн асуудал биш гэдэг нь ойлгомжтой.  Барилгын салбарт бизнес эрхэлж буй зарим хүний хэрээс хэтэрч даварсан увайгүй үйлдлийн золиос нь Монголын үрс болж байна. Хүүхдийн төлөө “За” гэж хэлэх сайхан уриаг энд нурших нь илүүц биз. Гэтэл барьсан сургуулийнх нь дээврийн төмөр жил ч болоогүй байхад салхинд хийсч, борооны дусаал гоожин, шалны будаг нь хэдхэн сарын дотор халцарч, цонхноос нь өвлийн жавар сийгсэн “тав тух”-ыг хүүхдүүдэд бэлэглэх юм даа. Тиймээс барьж дууссан сургууль, цэцэрлэгийн барилгад чанарын шалгалтыг тогтмол хийдэг болвол ямар вэ. Ингэж хэвшвэл “ниргэсэн хойно нь хашгиралгүй” мөн ч олон тэрбум төгрөгийг улсын төсвөөс хэмнэхээр байгаа юм. Улсын төсөв гэдэг  нэртэй ч үнэндээ Монголын ард түмний л мөнгө. Гэтэл хэдэн тэрбумаар нь хүүхдүүдээс “хулгайлсан” увайгүй үйлдэлд цэг тавих зориг зүрхтэй аавын хүү, ээжийн охин нь хэн бэ. Учир нь УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэж эхэлсэн ч одоогоор завсарлагатай байгаа. Ирэх пүрэв гаригт энэ асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэх юм.

“Хиймэл дагуул хөгжлийн дараагийн алхам болно”

Техник, технологи хурдацтай хөгжиж  буй  энэ үед   цаг хугацааны эргэлтээр  маш хурдан хугацаанд бүх зүйлс

9 цаг 12 мин
Бүлэглэл буцаад сэргэлээ, сайн уу муу юу?

Монгол Улс 1992 оноос хойшх 30-аад жилд зөв замнасан уу, буруу явсан уу. Энэ асуулт тавигдаж, хэн нэгэн хариулах шаардлага үүсэв бололтой.

9 цаг 12 мин
Их гүрний удирдагч нарын энхийн төлөө гэсэн уриа хэзээ биеллээ олох вэ?

Дэлхий даяараа өнгөрсөн бямба гаригт АНУ, ОХУ-ын Ерөнхийлөгч нарын дээд хэмжээний уулзалт руу анх

9 цаг 12 мин
АНУ-ын тэргүүн хатагтай ОХУ-ын Ерөнхийлөгчөөс юу хүссэн бэ?

АНУ-ын тэргүүн хатагтай Меланиа Трамп ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинд илгээсэн захидалдаа хүүхдүүдийг хамгаалахыг хүссэн гэж Fox News Digital өчигдөр мэдээлсэн байна.

21 цаг 59 мин
“Менторшип-2025” хөтөлбөр эхэллээ

Голомт банкнаас бизнес эрхлэгчдийн бизнесийн орчин, нөхцөлийг сайжруулахад чиглэсэн олон арга

Өчигдөр 13 цаг 50 мин
Путин Укрианы асуудлаар байр сууриа өөрчлөхгүй гэдгээ мэдэгджээ

Путин Укрианы асуудлаар байр сууриа өөрчлөхгүй гэдгээ мэдэгджээ

Өчигдөр 11 цаг 49 мин
Ц.Санжаачойпэлийг үргэлжлүүлэн хорих шийдвэр гаргажээ

Ц.Санжаачойпэлийг үргэлжлүүлэн хорих шийдвэр гаргажээ

Өчигдөр 11 цаг 36 мин
Аляскийн дээд хэмжээний уулзалтад АНУ, ОХУ өндөр түвшний төлөөлөгчид оролцоно

Аляскийн дээд хэмжээний уулзалтад АНУ, ОХУ өндөр түвшний төлөөлөгчид оролцоно

2025-08-15
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан төсвөө тусад нь батлах хэрэгтэй гэв

2026 оны улсын төсвийг иргэдээрээ хэлэлцүүлэх ажлын хүрээнд УИХ-ын гишүүн О.Саранчу

2025-08-15
Ерөнхийлөгчийн Тамгын газрын “гал тогоо”-г хэн хэн барьдаг вэ?

Төрийн тэргүүний тамгын газрын үйл ажиллагааг урагшлуулна гэдэг амаргүй ажил байж таарна.

2025-08-15