Монголыг хуваасан Хиагтын гэрээ

2014-04-14
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.БАРС

1911 оны арван­хоёр­дугаар сарын 29-нд Манж Чин улсаас салж, тусгаар тогтнолоо зарласан монголчууд VII Богд Жавзундамбыг хаан ширээнд залж Ар, Өвөрмонгол болон Хөхнуурын элэг нэгтнээ багтаасан нэгдсэн улс байгуулах тал дээр бо­гино хугацаанд багагүй амжилтад хүрсэн билээ. Гэвч тухайн үеийн олон улсын харилцаанд аливаа улсын тусгаар тогтнолыг бусад орнууд, юуны түрүүнд хөрш зэргэлдээ улсууд нь хүлээн зөвшөөрсөн тохиолдолд л хүчин төгөлдөр болдог зарчим үйлчилж байлаа. Энэ зарчим Европын газрын зургийг өөрчилсөн 1648 оны Вестфалийн гэрээнээс эхтэй гэдэг.

Богд хаант Мон­голын Засгийн газар гадаад орнуудаар тус­гаар тогтнолоо хүлээн зөвшөөрүүлэх тал дээр маш их хүчин чармайлт гаргасан ч тодорхой үр дүнд хүрэлгүй хоёр жилийг үдсэн бай­даг. Ингээд, 1914 оны есдүгээр сарын 8-нд Хиагтад Орос, Хятад, Монголын гур­ван талт хэлэлцээ эхэлсэн ч талуудын санал зөрөлдөөнөөс үүдэн бүтэн есөн сар үргэлжлэн сая нэг гэ­рээ байгуулснаар өн­дөрлөсөн байдаг. Монголын тал нэгдсэн Монгол Улсыг хүлээн зөвшөөрүүлэх гэж зүтгэсэн ч хоёр хүчирхэг хөршийн тулгасан  гэрээгээр Өвөрмонгол Хятадын эзэмшилд шилжиж, Ар Монгол Оросын нөлөөллийн онцгой бүсэд багтах өөртөө засах автономит эрхтэй болсон билээ.

Ийнхүү одоогоос 100 жилийн тэртээ Хиагтын гэрээ гэгчээр мон­голчууд нэгэн дээ­вэр дор нэгдэн төр улсаа бадраах түү­хэн боломжоосоо тат­галзахад хүрсэн юм. Улмаар, генерал Сю Шү-жан 1919 оны ар­ван­нэгдүгээр сарын 22-нд Монголын ав­то­номит засгийн эр­хийг устгасныг зар­ласан Хятадын ерөн­хийлөгчийн зарлигийг уншиж сонсгосноор монголчууд хэврэг боловч тусгаар тогт­нолоо дахин алдахад хүрсэн байдаг.

 

Эрдэмтэн Ж.Цэвээний сэтгүүл зүйн үйл ажиллагааны талаар эрдэм шинжилгээний хурал

Орчин цагийн Монголын сэтгүүл зүйг үндэслэгчдийн нэг, их соён гэгээрүүлэгч, эрдэмтэн Жамсрангийн Цэвээний мэндэлсний 145 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал 2026 оны арваннэгдүгээр сарын 16-нд зохион байгуулагдана.

2 цаг 6 мин
В.Путин, Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтын талаар юу мэдэгдэж байна вэ?

Владимир Путин, Ши Жиньпин, Дональд Трамп нар түүхэндээ анх удаа Орос, Хятад, АНУ-ын удирдагчдын

2 цаг 24 мин
Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

6 цаг 15 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

6 цаг 26 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

6 цаг 32 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин