"Жакарта-Палембан-2018" наадамд оролцох Монголын багийг Ц.Сандуй ахална

2018-08-17
Нийтэлсэн: Админ
 1 мин
Азийн зуны спортын XVIII наадам наймдугаар сарын 18-наас есдүгээр сарын хоёрны өдрүүдэд Индонез улсын Жакарта болон Палембан хотуудад зохион байгуулагдах юм. XVIII наадамд 45 орны 10,000 гаруй тамирчид, спортын 40 төрлөөр 465 багц медалийн төлөө хурд хүч, авхаалж самбаа, тэсвэр тэвчээрээ сорин өрсөлдөнө. Энэ нь Азийн наадмын түүхэн дэх хамгийн олон орны баг тамирчдыг хамарсан, хамгийн өндөр буюу 3.2 тэрбум ам.долларын өртгөөр зохион байгуулагдах Азийн наадам болох юм. Мөн анх удаа тус наадам нь хоёр хотын олон газруудад нэгэн зэрэг зохион байгуулагдаж байгаагаараа онцлогтой.

Азийн наадамд манай улс 1974 оноос оролцож эхэлсэн бөгөөд тухайн жил хоёр медаль хүртсэн нь Хөдөлмөрийн баатар, дархан аварга Х.Баянмөнх, Д.Цэрэнтогтох нарын алт юм. Өдгөө тус наадмаас Монгол Улс 20 алт, 37 мөнгө, 80 хүрэл медаль хүртэж байсан түүхтэй.

Жакарта-Палембан-2018 наадамд оролцох Монголын багийн ахлагчаар МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Ц.Сандуй, Чөлөөт бөхийн холбооны дэд ерөнхийлөгч Ж.Түмэн-Аюуш, Монгол Улсын багийн тугчаар чөлөөт бөхийн тамирчин Н.Золбоо нар томилогджээ.

Азийн зуны спортын XVIII наадамд оролцох тамирчдыг төлөөлж чөлөөт бөхийн тамирчин П.Орхон, дасгалжуулагчдыг төлөөлж байт харвааны дасгалжуулагч Ж.Нарантуяа, шүүгчдийг төлөөлж самбо бөхийн олон улсын шүүгч Х.Батхишиг нар тангараг өргөсөн юм.

Эх сурвалж: МҮОХ

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин